Home Дэлхий Vogue сэтгүүлийн нүүрийг чимсэн Билли Эйлишийн зураг инстаграмын амжилтыг эвдлээ

Vogue сэтгүүлийн нүүрийг чимсэн Билли Эйлишийн зураг инстаграмын амжилтыг эвдлээ

2 second read
0
0
207

19 настай, алдарт дуучин Билли Эйлиш Британийн Vogue сэтгүүлийн нүүрийг өвөрмөц төрхтэйгөөр чимжээ. Өвөрмөц гэж тодотгосны учир нь түүнийг өмнө нь ийм дүр төрхтэй байхыг шүтэн бишрэгчид төдийгүй олон нийт харж байгаагүй билээ.

Холливудын дур булаам дүрийг бүтээсэн түүний энэхүү зураг инстаграмын дээд амжилтыг эвдэв. Учир нь тэрээр өөрийн инстаграм хаягт энэхүү зургаа постолсноос хойш ердөө 6 минутад 1 сая хүн зүрх дарсан нь инстаграмын түүхэн амжилтыг тогтоожээ.

Дуугаа өөрөө зохиодог, шинэ эриний тодорхойлолт болоод буй авьяаслаг дуучин бүсгүй шаргал үстэй болж, цээжээ үл ялиг ил гаргасан хувцас өмссөн байв. “Би өөртөө илүү эмэгтэйлэг болсон мэт санагдаж байна” гэжээ. Түүний өөрийгөө ингэж тодорхойлох нь аргагүй юм. Учир нь хэлхгэр фудболк, өвдөг хүрсэн өргөн шорт, кэт өмссөн ногоон үстэй Биллиг л бид өмнө нь харж байсан билээ. Тэрээр “Надад зураг авалт болон зураг маш их таалагдсан. Хүссэн зүйлээ хүссэн үедээ хийчхэж бай” гэжээ.

Британийн Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Эдвард Эннинфул Эйлиш “Зураг авалт хийхдээ түүнд бага зэрэг өөрчлөлт хийхийг хүссэнээс өөр зүйлгүй” гэжээ.

“Гэхдээ яагаад корсет гэж?” гэхэд Билли “Үнэнээ л хэлье, би гэдсэндээ дургүй” гэжээ.

Эх сурвалж: Today, Instagram

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дэлхий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…