Home Дотоод мэдээ Улс төрийн алиа салбадай нарт анхааруулъя! Цар тахлын нөхцөл гайгүй болох үед хэлэх ёстой газарт нь хэлнэ

Улс төрийн алиа салбадай нарт анхааруулъя! Цар тахлын нөхцөл гайгүй болох үед хэлэх ёстой газарт нь хэлнэ

0 second read
0
0
214

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутгийн вакцинжуулалтыг эрчимжүүлэх, явуулын багийн цуваа хөдлөх үед үг хэллээ.

Тэрээр “Та вакцин хүлээж болох ч найм, есдүгээр сар хүртэл хойшилж магадгүйг анхааруулж байна. Тиймээс эртхэн хийлгэх хэрэгтэй. Одоо байгаа вакцинаа хийлгэх нь цаг хугацааны хувьд хамгийн эрсдэлгүй. Иргэд хэт эрхлээд байж болохгүй. Хоёр тунгаа хийлгэсэн иргэдийг агаарын хилээр нэвтрүүлэх стандарт дэлхий нийтээр тавигдаж байна. Монголчууд ч бас ийм стандарт тавихаас өөр аргагүй. Вакцинжуулалтаас өөр ямар ч гарц байхгүй.  Вакцинжуулалт ихсэх тусам халдварын тоо багасна.

Төрийн тэргүүний сонгуульд бид хүндэтгэлтэй хандалгүй яах вэ? Гэвч үүнийг дагаад улс төрийн хөөсрөлт бий болж ажлаа хийж байгаа хүмүүс рүү дайрч байна. Улс төрчид та нар нэг ч вакцин авчирч, үйлдвэрлэж нэмэр болж чадахгүй бол гай битгий бол. Вакцин татан явалтын явцад зарим улс төрчийн хайхрамжгүй байдал нөлөөлсөн. Үүнийг цар тахлын үеэр улс төржүүлэхгүйг хичээж байна. Миний хувьд асар их тэвчээр гаргаж байна.

“Улс төрчдөд хандаж хэлэхэд нэмэр болохгүй бол гай битгий бол. Цар тахлын хажуугаар улстөржихгүйн тулд хичээж ажиллаж байна. Миний хувьд асар их тэвчээр гаргаж байна. Гэхдээ би тэвчээд дуугүй яваад байдаг зан харилцаатай хүн биш. Шаардлагатай бол тэр гишүүдийг би зарлана. Иргэдийн амь настай холбоотой ийм цаг үед эрүүл мэндийн системийн эсрэг зохион байгуулалттайгаар дайрч, хариуцлагагүй мэдэгдэл хийж, энд тэнд буруу мэдээлэл өгч байгаа нь өөрөө эх орноосоо урвасан үйлдэл. Үүнийг зарим нэг улс төрийн алиа салбадай нарт хатуу анхааруулъя. Цар тахлын нөхцөл гайгүй болох үед хэлэх ёстой газар нь мэдэгдэнэ” гэв.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…