Home Дотоод мэдээ Солонгос улсад эрэгтэй хүний хийж болох бүх төрлийн цагийн ажлыг хийдэг. Хийдэг ажлаасаа ичдэггүй.

Солонгос улсад эрэгтэй хүний хийж болох бүх төрлийн цагийн ажлыг хийдэг. Хийдэг ажлаасаа ичдэггүй.

5 second read
0
0
442

Тэргүүнээ гудайлгах эр хүн шиг Солонгосын төрийн далбаа, тал нутгийн аянч салхинд хааяахан ганц нэг дэрвэхэд, энэ яг Монголын салхи байх аа гэж өчүүхэн дор өмчирхөн бахадна. Монголын салхи ч гэж юу байх вэ, дэлхий ертөнцийн л салхи биз. Гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн, гэрлийн шонгууд, тагт, саравч, тавьж өлгөж болох бүхий л өнцөг буланд өлгөсөн гэрэл гэгээ, цайлган сэтгэл, энх тайвны билэгдэл болсон Солонгосын төрийн далбаа цацсан будаа шиг элбэг нь, өдөр бүр энэ ард түмний эх оронч сэтгэлийг ноцоох  мэт…

Өглөөний хамгийн эхний автобусанд ахмадууд дүүрэн, яг л дайнд яваа мэт дүнсгэр харагдана. Гар утаснаас өөр зүйл гартаа бариагүй, нүдний шилтэй, шилгүй ихэвчлэн халзан, бас болоогүй хөмсөг шивүүлсэн, брюкэн өмдөн дээрээ Nike-н пүүз өмссөн өвөө нар гангандуу. Харин эмээ нар элдэв хээтэй эрээн үүргэвч, индүүн ултай хулдаасан гутал, хуйх нь гэрэлтсэн химитэй үс, хүзүүний алаг алчуур бол тэдний трэнд. Нойргүйдсэн энэ хүмүүсийн ихэнх нь ойролцоох хотуудад очиж ажиллахаар явж буй нь энэ. Хаанаас түүсэн юм бол доо гэмээр, Монголын зэрлэг ургамал шиг өвснүүдийг багц багцаар нь уяж, 1000 гэж цаасан хайрцагны тасархай дээр бичээд, навсгар саравчин дор суух наймаачин өвөө, эрүү өвдөг нь нийлэх дөхсөн бөгтөр эмгэн чамбайлан эвхсэн цаасан хайрцагнуудыг тэргэн дээр түрж зам гарч яваа харагдана.  Элбэг тохиолдох энэ дүр зургийг нотлох мэт Солонгосын  73 настай жүжигчин сая Оскар авчихлаа. Гайхах юм алга. Эдний нуруун дээр энэ улсын хөгжил явдаг аж.

Нойтон Сөүлийн шүхэргүй өдрүүдэд ум хумгүй гүйлдэх үймээнт олны дундаас дэрвэсэн туг шиг ганц залуу гар чанга атгав. Тэр мэдээж Монгол хүн. Түүний тухай та google-с бүгдийг мэдэх боломжтой. Хэний хэн, юу хийдэг, ямар гавьяа байгуулсан, хэнийг бялав нүдэв, бас бяц нүдүүлсэн гээд аахар шаахар мэдээллийг хэнээр ч хэлүүлэхгүй авчих боломжтой. Харин та эндээс түүний хуваарьт тэмцээн, хувийн бэлтгэл, нэр төр алдар хүндийн тухай уншихгүй. Тэр энд зүгээр л БОДЛОО ХУВААЛЦСАН юм.

ЭХ ОРНООСОО УРВАХГҮЙ

Намайг М. Нандин-Эрдэнэ гэдэг. 1987 оны 4 сарын 5-нд төрсөн. Туулай жилтэй. Хонины ордны, даруухан залуу. \Инээв\. Хуульч эрх зүйч, Биеийн тамир эрүүл мэндийн багш мэргэжилтэй. Эхнэр хоёр хүүхдийн хамт БНСУ-н Сөүл хотод амьдардаг. Миний ханийг А.Ундрах гэдэг. Жирийн сайхан Монгол бүсгүй бий. Манайх Солонгост амьдарч байгаа цөөхөн Монгол айлуудын нэг.

Хүүхэд байхдаа бусдын л адил сахилгагүйтдэг, томоотой үедээ томоотой тийм л хүүхэд байлаа. Улаанбаатар хотын Зуун айлынх. Аав маань Хэнтий аймгаас гаралтай, ээж Дунд-говын хүн. Миний аавыг Ц. Мөнгөнцоож гэдэг. Манайх ам бүл зургуулаа. Бид гэр бүлээрээ спортынхон. Зургаан хүний дөрөв нь боксчин. Аав, би, эгч, дүү гээд… Ээж маань Х.Эрдэнэчимэг гээд сайхан эмэгтэй байлаа.


Шалгарсан эрчүүд л энэ спортоор хичээллэдэг юм шиг санагддаг. Хүмүүс намайг өөрийгөө дөвийлгөж байна гэж бодож магадгүй.Насаараа барилгын салбарт ажилласан. Спортын хүн болоход аав маань түлхүү нөлөөлсөн гэж боддог. Манайхан их хошин, тоглоом шоглоом ихтэй хүмүүс. Надад гоц гойд нууц авьяас байхгүй ээ. Харин хүнд урам өгч, сэтгэл санааг нь өргөж, босгох тал дээр сайн гэж өөрийгөө боддог. Хоол олигтой хийж чаддаггүй, усыг бол харин янзын буцалгадаг. \гэж хэлээд баахан инээлдэв\. Муушиг сайн тоглодог. Хобби гэвэл цаг, үнэртэй ус, ээмэг бөгж гэх мэтийг цуглуулдаг их гангарах дуртай, царай муутай болохоор тэгдэг юм болов уу. Эрэгтэй хүн ер нь царайлаг байх шаардлагагүй эр хүнийг үг, үйлдэл нь чимдэг гэж боддог.

Ерөнхийдөө зодолддог спортыг тулааны спорт гэдэг. Сүүлийн үед миний голчлон хичээллэж, тэмцээнд орж байгаа төрөл маань MMA буюу холимог тулаан. Холимог тулаан гэдэг маань рингэн дотор хэвтээгээр зодолдоно, өшиглөнө, гараараа цохих өчнө, бооно… 2015 оноос хойш энэ төрлөөр илүү дагнасан. Цохиулахгүй газар бараг байхгүй. Дагз болон боожгойноос бусад газраа цохиулдаг.

Аль алинд нь хамгаалалтын өмсгөл өмсдөг хэдий ч өвддөг. Солонгост ирээд ажлаас гадуур цагаа үр дүнтэй өнгөрөөхийн тулд энэ төрлийг сонирхож эхэлсэн. Угаасаа боксчин байсан болохоор чаддаг юмаа хийж, өөрийгөө хөгжүүлэхийн тулд энэ төрөл рүү илүү шунасан. Анх бодож, төсөөлж байснаасаа арай дутуу л байна. Гэхдээ илүү давна гэж бодож байгаа. Хамгийн чухал нь эргээд харахад дурсах дурсамжтай байхын тулд л энэ спортоор хичээллэсэн.Ялаад, Монгол гэдэг нэрийг гаргах үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан байдаг. Тэр маань миний амьдралд өнгө нэмж тод дурсамж үлдээж байгаа юм шиг.

Ялаад, Монгол гэдэг нэрийг гаргах үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан байдаг. Тэр маань миний амьдралд өнгө нэмж тод дурсамж үлдээж байгаа юм шиг санагддаг. Одоогоор харьяалагдсан клуб байхгүй. Чөлөөт уран бүтээлч гэдэг шиг л явж байна. Бэлтгэлээ хувиараа төлөвлөгөө гаргаж тэрнийхээ дагуу бэлддэг, энд тэнд спорт танхимуудаар хэсч бэлтгэл хангадаг. Надад Солонгос улсын иргэн болох санал ирсэн. Эндхийн иргэн болбол олон ивээн тэтгэгчтэй болох боломжтой. Яг энэ төрлөөрөө би Солонгост дээгүүр ордог. Миний ритенг өндөр байгаа учраас, амьдралын минь таатай нөхцөлийг бүрдүүлж өгье, иргэншлээ солих боломжтой юу гэсэн. Би хэзээ ч иргэншлээ солихгүй. Юу дутлаа гэж эх орноосоо нүүр бууруулах вэ. Эх орон руугаа виз мэдүүлж явна гэдэг хамгийн утгагүй асуудал. Тэгээд ч аав ээжийгээ гомдоомооргүй байна.

Шалгарсан эрчүүд л энэ спортоор хичээллэдэг юм шиг санагддаг. Хүмүүс намайг өөрийгөө дөвийлгөж байна гэж бодож магадгүй. Олон хүн эхлээд хичээллэдэг, тэмцээнд орох хүртэл явж чадахгүй шантарч орхидог. Тэмцээнд ороод ялж, ялагдаад ирэхээрээ, өөрийгөө энэ спортоороо ямар эр хүн бэ гэдгээ харуулахыг маш их хичээдэг. Хэлсэн үгэндээ хүрдэг, хариуцлагатай эр хүнийг би жинхэнэ эр хүн гэж боддог. Би ахгүй болохоор ахтай болохсон гэж их хүсдэг байсан. Гоё гоё ах нарыг хараад ийм л хүн болохсон гэж боддог. Эр хүнийг аваараа л төсөөлдөг. Манай аав архи уудаггүй, муу зуршил багатай, мундаг хүн бий. Тийм болохоор би гоё эр хүн байхыг хичээдэг. Амархан баярлаж, амархан гомддог асаж унтарсан сонин хүн дээ гэж тэр өөрийгөө тодорхойлов. Хамар нь багагүй мурийжээ. Арга ч гүй биз. Нүүр, гар төдийгүй ил гарсан хэсгүүд нь нэлээдгүй сорвитой ч түүнд зохисон мэт. Ил сорви ч яахав. Харин сэтгэлийн сорви л…

Айдас

Би жоохон байхдаа ээжгүйгээр яаж амьдарна аа, ээжийгээ үхэхээр хамт дагаж үхнэ гэж боддог байлаа… Тийм л аймаар хайртай байсан. Миний бүх л зүйл дээр ээж минь хамт байжээ. Одоо бодоход. Нэг удаа ээжийгээ их гомдоож байснаа ер мартдаггүй юм. Намайг гээд хүүхдийн зуслан дээр холоос эргэх гэж ирэхэд нь уут дүүрэн идэх юмыг нь авчхаад уурлаад яв гээд, хөөгөөд явуулчхаж билээ. Тухайн үедээ бага ангийн хүүхдүүд л эргэлт авдаг гэж ойлгосон учраас. Тэр үед би долоодугаар анги байсан байх. Ядаж байхад зуслан маань их хол газар. Холоос ирж байхад нь ээжээсээ ичээд явуулж байсандаа маш их харамсаж явдаг. Саяхан ээж минь тэнгэрт дэвшсэн. Дөчин ес ч хоноогүй байна. Зүрхний өвчнөөр гэнэт явчихсан. Үхэхгүй юм шиг, үүрд байх юм шиг л бодож явж дээ.

Байхгүй болсон хойно нь л их олон зүйлс бодогдож харамсах оройтсон байдаг юм байна. Хамгийн муухай зүйл юу гээч хүний нутагт, уулзах ямар ч боломжгүй, яг ажлаа хийгээд явж байхад ээжийгээ өнгөрсөн тухай сонсох шиг аймшигтай мэдрэмж, гашуун ялалтыг одоогоор амссангүй. Би өдөржин уйлсан. Цаг явж өгөхгүй. Солонгос хүн өөдөөс хараад юм хэлээд байдаг би ярих гэхээр уйлчих гээд…

Айдасгүй, айдаггүй хүн гэж байхгүй. Хэзээ ч, хэн ч тэмцээнээс, тулаанаас тэр дундаа амьдралын тулаанаас айхгүй байна гэж байхгүй. Амьдрал бол ринг юм.

Ядаж ээжийнхээ өнгөрсөн царайг нь ч болтугай харах юмсан гэж хүссэн. Даанч чадаагүй… Үхэл хагацал, өвчин зовлонгоос бусад нь зовлон биш юм байна. Энэ бол орчлон дээр юутай байгаад ч, юугаар ч худалдаж авж чаддаггүй цор ганц гашуун үнэн юм. Одоо би хайртай хүмүүсээ алдахаас, хэлсэн үгэндээ хүрэхгүй байхаас, алдаа гаргахаас бас өөрийгөө гээх вий гэхээс айж байна. Ямар ч хүний хамгийн эрхэм зүйл нь гэр бүл, эх орон, ээж аав нь байдаг шүү дээ. Одоогоор миний амьдралын хамгийн гунигтай үе байна. Би эмэгтэй хүнээс айдаг. Ялангуяа ааштай эмэгтэй хүнээс эмээдэг. Эмэгтэй хүний асуудал дээр эмзэг. Олон хүмүүс цээжин дээрээ эхнэрийнхээ царайг шивүүлснийг минь гайхаж асуудаг. Эмэгтэй хүний тухай хамгийн гоё бодлууд минь миний ээж, миний хань, миний охин… Бид хамт явж байгаад үүнийг шивүүлж байсан. Миний эхнэр, миний амьдралын хамгийн ухаалаг сонголт. Хүний амьдралын утга учир бол хань ижил, хамтын амьдрал байдаг. Энэ сонголтоо үргэлж хүндэтгэж дээдэлж явдаг. Ханьдаа өдөр бүр хэлж ярьж чаддаггүй ч гэлээ, миний сэтгэл зүрхэнд хамгийн ойр явдаг нандин зүйл минь, хань минь чи юм шүү. Амьдрал, спорт энэ бүхний цаана миний хань л үргэлж дэргэд минь түшиж тулж урам зоригоор усалж ирсэн.

Айдасгүй, айдаггүй хүн гэж байхгүй. Хэзээ ч, хэн ч тэмцээнээс, тулаанаас тэр дундаа амьдралын тулаанаас айхгүй байна гэж байхгүй. Амьдрал бол ринг юм. Хэн бие сэтгэлийн хүчтэй байна тэр хүн рингийг эзэгнэнэ. Тэнэсэн цохилтод ч өртөөд уначих вий гэж эмээх үе бий. Хүн зүгээр айдсаа ил гаргадаг, гаргадаггүй л гэж байдаг байх. Миний гол алдаа бол, өрсөлдөгч айдсаа ил гаргачихвал би өөртөө хэт бардаад алдаа гаргачихдаг. Үүнийг  “будаа” болгоё гэж байгаад өөрөө “будаа”  болж байсан үе надад байдаг. Хүн ямар нэгэн зүйлээс айх тусмаа хянуур байдаг. Анхаарал сулрахаар хайнга болчихдог.

Тэмцээн уралдааны үеэр гаргасан алдаанууддаа маш их харамсдаг. Алдсан алдаанаасаа сургамж аваад амьдрахыг хүсдэг. Би сэтгэл хөдлөл ихтэй. Хэтэрхий хөөрөөд, баясаад ирэхээрээ өөрийгөө хянахыг хичээдэг. Чи арай хөөрөөд байгаа юм биш үү, давж болохгүй зураасны хязгаарыг давчихгүйхэн шиг байгаарай гэж өөртөө хэлдэг. Тэр нэг гомдвол  хэсэгтээ л тайлагддаггүй, нэлээн гомдомтгой. Бас хэзээ ч бусдад гай болохгүй байхыг хичээдэг. Хүнээс өр авлагаа нэхэж чаддаггүй, тэр ч бүү хэл хүрэмнийх нь халаасыг хүн ухаж байхад хүртэл хурдан авах юмаа аваад яваасай л гэж бодоод тэвчсэн. Хүнийг эвгүй байдалд оруулах вий гэхээс үнэн голоосоо эмээдэг…

ЯЛАЛТЫН ҮНЭР

Солонгост анх 23 настайдаа ирж байлаа. Энд амьдраад, эдний хэмнэлд уусаад арваад жил болж байна. Ажиллаж амьдрах зорилготой л ирсэн. Наашаа ирэх нь миний амьдралын бас чухал сонголтуудын нэг байсан. Би Монголд байхдаа Үндэсний Боксын шигшээ багийн тамирчин байлаа.

Түүгээрээ явсан бол олимп, тив дэлхийн аварга болох байсан даа гэсэн бодлууд байдаг. Гэхдээ энэ сонголтод харамсдаггүй, би нэгэнт шийдээд ирсэн болохоор ажиллаад амьдраад сонголтод үнэнч байхыг хичээдэг. Нэг цаг үед гарч ирсэн залуус маань бүгд амжилттай сайн явааг харах сайхан байдаг. Одоо тэд маань зодог тайлсан. Харин би тайлаагүй байна. Хааяа тэгж бодож өөрөөрөө бахархдаг. Нэг бодлыг гуч гарсан хүн зодолдоод явна гэдэг хэцүү. Хүмүүс ойлгохгүй л байх.Монгол залуу яасан мундаг вэ, яасан бяртай юм бэ? Яасан үнэнч шударга ажилладаг юм бэ? гэж харуулах, хэлүүлэх хүртэл гоё.

Хүнд учраас залуу насны спорт. Байнга зодуулж нүдүүлнэ гэдэг амаргүй. Бэлтгэл дээр хүртэл байнга л тархи толгой руугаа нүдүүлнэ. Нэгэн цагт миний үр хүүхэд ааваараа бахархана гэж бодох л их хүч, тэсвэр тэвчээрийг өгдөг. Тэр нь л сайхан санагдаж энэ спортод дурласан байх. Үр хүүхэд төдийгүй, эцэг эх, эх орон минь надаар бахархана гэдэг том шагнал, хамгийн их омогшил. Миний цаана Монгол гэдэг нэр яваа болохоор сэтгэл цаанаасаа өег байдаг. Одоогоор Солонгос улсад эрэгтэй хүний хийж болдог бүх төрлийн цагийн ажлыг хийдэг. Хийдэг ажлаасаа ичдэггүй. Тэгэх ч шаардлага байхгүй. Монгол эрчүүдийн хийдэггүй муухай, хар ажлыг ч хийдэг.

Ажил бол ажил. Заавал спортоор Монгол гэдэг нэрийг гаргахаас илүү энэ Монгол залуу яасан мундаг вэ, Монголчууд яасан бяртай юм бэ? Яасан үнэнч шударга ажилладаг юм бэ? гэж харуулах, хэлүүлэх хүртэл гоё. Хүнд хүчир ажлыг Монголчууд нугалж өгөөд өөрсдөөрөө бахдуулж байгаа Монгол залуус ч гэсэн эх орныхоо нэрийг сайнаар дуудуулж дуурсгаж байгаа нь сайхан санагддаг.Солонгост амьдарч байгаа Монгол залуустаа хандаж хэлэхэд хүн шиг амьдраарай, Монголынхоо нэрийг муухайгаар битгий гаргаасай.

Миний мөрөөдөл гавьяат тамирчин болох. Монголдоо очоод өөрийн гэсэн клуб нээх юмсан гэж боддог. Чи Нандин-эрдэнэ шүү, Чи хичээгээрэй, Чи чадна аа гэж өөртөө байнга хэлдэг. Хүн л юм болохоор хааяа өнгөрсний тухай бодож бухимддаг. Ялангуяа ялагдлын дараа сэтгэлээр маш их унадаг. Бас жингээ хаях үед, зарим өдрүүдэд ажил олдохгүй байхад сэтгэлээр унадаг. Хүүхдүүдээсээ маш их эрч хүч авдаг, цаг зав гарвал болж өгвөл тэдэнтэйгээ өнгөрүүлэхийг хүсдэг.Ялалт намайг аз жаргалтай болгодог. Бие халаад, бэлтгэл жигдрээд ирэхэд, мөн хүүхдүүдийн минь инээд намайг жаргалтай болгодог. Дээрээс нь би аз жаргалыг байж болох бүх энгийн зүйлсээс олж мэдэрч чаддаг. Хүн бүрийг тийм байгаасай ч гэж боддог. Ажил эрт тарах аз жаргал, ажилтай байна гэдэг аз жаргал, гар хөлтэй бүрэн бүтэн хүч чадалтай байгаа маань аз жаргал… Сүүлийн үед олон ялалт, ялагдлыг хүсэж байна. Одоо энэ 7 сард тэмцээнтэй. Удахгүй завгүй болно доо… Солонгост амьдарч байгаа Монгол залуустаа хандаж хэлэхэд хүн шиг амьдраарай, Монголынхоо нэрийг муухайгаар битгий гаргаасай л гэж хүсмээр байна. Бие биенээ муулах, будлиан хутгаж зодоон нүдээн хийж янз бүрийн бусармаг асуудлууд сүүлийн үед их гарч байна. Тийм болохоор биеэ зөв авч явахыг хичээгээрэй гэж захимаар байна.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…