
Ноён IZ буюу Ган-тогтохын Ирээдүй гэж хэн бэ? Түүнийг одоогийн залуус андахгүй танина. Тэрээр цахим хуудсаараа өөрийн амьдралаа нээлттэйгээр харуулдаг эерэг залуу. Монгол дахь Арабын шах гэж хэлэхэд хилсдэхгүй ба хүссэн бүхнээ хийж, мөнгө төгрөгийг цацаж явдаг. Гэвч тэр өсвөр үеийнхэндээ үргэлж зөв үлгэр дуурайлал үзүүлэхийг хичээдэг ба Монголд ч бас ингэж амьдарч болдог чамд бүрэн боломж байгаа гэдгийг байнга хэлж залууст урам өгч хүсэл тэмүүлэлийг нь бадраадаг нэгэн юм.
Ирээдүй нь эгэл жирийн айлаас гаралтай хүү бөгөөд 43-р дунд сургуульд суралцаж байгаад 2-р ангиасаа хичээлээ байрны найзтайгаа нийлж таслаад хувиараа хичээлээ хийж явсан гэнэ. Тэгсэн аав, ээж нь хичээлээ таслаад байгааг мэдээд төмөр замын 20-р сургуульруу шилжүүлсэн аж. Түүний дараа ШУТИС-н лицейд тэнцэж ороод төгссөн байдаг.
Тэрээр анх тогооч болохыг хүсэж хүнсний технологчоор ШУТИС-д орсон ч ангиа солиод мэдээлэл технологийн инженерээр төгссөн аж. Багаасаа л маш олон зүйл сонирхож хийж үзсэн бөгөөд хүүхэд насаа ажлын төлөө зориулсандаа харамсаж хүүхэд насаа байгаагаар нь л өнгөрөө битгий яар! хамгийн үнэ цэнэтэй нас гэж дүү нартаа сануулдаг. Анх тэр энгийн жижиг оффис түрээслээд өдөр шөнөгүй ажиллаж нялх хүүхэдтэй ч гэрийнхэндээ ч анхаарах завгүй цаг хугацааг умартан 7 хоногийн 2 хоногт нь ирж хоноод завсар зайгүй ажиллаж байхад нь хамгийн их дэмжиж ойлгосон эхнэр болон хадам аав, ээждээ маш их баярладаг аа хосын жор нэвтрүүлгээр дурдсан юм. Ингэж их хичээснийхээ үр шимийг 2014 онд эхний ТЭРБУМ төгрөгөө хийж хүртсэн байна.
IZ бол байгаа зүйлээрээ FLEX хийж гайхуулах дуртай нэгэн түүнээсээ ч дутахгүй өглөгч гэвэл зохино. Тэрээр өнгөрсөн жил шоудаж яваад сторидоод шинэ авсан 9911хххх дугаардаа хамгийн түрүүнд ирсэн дансны дугаарлуу 5 сая төгрөг шилжүүлсэн байдаг. Хэрвээ та түүнийг инстаграмаар дагаж сториг нь цаг алдалгүй үзэж байвал хэзээ нэг өдөр хэдэн саяыг авахыг таашгүй. Түүнээс гадна эерэг зөв энерги авах нь эргэлзээгүй. Мөн олон өвчин зовлонтой бяцхан хүүхдүүдэд хандивын гараа сунгадаг ч олон хүмүүст мэдэгдэж сүр бадраахыг хүсдэггүй бөгөөд тусламж далд байхдаа үнэ цэнэтэй гэж хэлдэг.
Түүний үзэсгэлэн төгөлдөр гэргийг Мөнхнаран гэдэг. Тэрээр маш биеэ даасан боловсролтой эмэгтэй бөгөөд Ирээдүйгээс хамааралгүйгээр ч маш өндөр орлоготой гэнэ. Ирээдүй, Мөнхнаран хоёр маань хүүхэд байхаасаа л үерхэж эхэлсэн бөгөөд 2012 онд эхнэртэйгээ танилцаж байсан ба анхнаасаа л түүндээ үргэлж би чамайгаа эхнэрээ болгож авнаа гэж хэлсээр байгаад авч суусан түүхтэй аж.
Одоо эрхэлдэг ажлын тухайд хувийн олон бизнестэйгээс гадна та бидний мэдэх MERCEDES BENZ компанид Монголоосоо сошиал маркетинг нь хариуцаж ажиллаж байгаа ба сарын 35-40 сая төгрөгийн цалинтай ажилладаг бөгөөд бусад бизнестэйгээ нийлээд +100 сая төгрөгийн орлоготой аж. MERCEDES BENZ компанидаа орохын тулд 49 удаа татгалзсан хариу сонсон ч шантрахгүйгээр 50 дахь ярилцлага дээрээ тэнцсэн гэдэг. Үнэхээр хичээнгүй байгаа биз. Хэзээ ч битгий бууж өгөөрэй. Түүнийг хүмүүс мөн биткойныг хямд байхад нь худалдаж авч ашигтай хөрөнгө оруулалт хийж хөл дээрээ боссон ч гэж ярьдаг. Мөн тэрээр MEBORNY гэх компьютерийн түвшин дээшлүүлэх цаашлаад интернэтээр мөнгө олох сургалт явуулдаг бөгөөд 1.1 сая төгрөгний төлбөртэй. Хэрвээ та энэхүү сургалтанд суухаар төлөвлөж байгаа бол тууштай хүн байхаас гадна, компьютерийн ахисан шатны түвшинтэй, ямарваа нэг скиллтэй байвал илүү үр дүнд хүрнэ гэдгээ ухамсарлах хэрэгтэй.
ХОББИ
Хүүхэд байхдаа хэт их ажилласнаас ч болсонуу IZ өөртөө маш их цаг гаргаж олон төрлийн хоббигоо туршиж үзэж хийх дуртай. Түүний хобби маш олон бөгөөд видёо тоглоомноос авхуулаад цан чарга, snowboard, бартаад замын мотоцикл, машин гээд барагдахгүй аж.
Ирээдүй: Өөрийгөө тахин шүтэх зангаасаа болж бусад хүний доор ажиллаж үзээгүй АЗГҮЙ гар билээ. Олон мундаг хүнээс суралцах боломжтой зүйлсийг хүний доор орчихно гэж бодсон их зангаасаа болж алдаж түүнийгээ өөрийнхөө бүтэлгүйтэл, дахиж олдохгүй цаг хугацаагаар нөхөөд л явж байна.Их зан гаргалгүй туршлагатай, мундаг хүмүүсээс үг сонсож сайн суралцаж байгаарай л гэж хэлэх байна.Ихэвчлэн бусдын шүүлтүүртэй, хэтрүүлэгтэй, өөрсдийгөө тахин шүтсэн хийсвэр алдааг ном, кино, ярилцлага, tv show, podcast-с л сонссоор ирсэн. Ихэнх нь бодит амьдрал дээр таг зөрүүтэй хөрсөн дээр буудаггүй зүйлс гэдгийг сүүлийн хэдэн жил ойлгоод биеэрээ туулаад л явна. Сур сур бас дахин сур. Интернэт, ном хоёрт олон зүйл байдаг ч бодит амьдрал дээр илүү их зүйлс биднийг хүлээж байдаг шүү. Хүн олон жил суралцаад алдсан гэж хэлж байхыг огт сонсож үзээгүй… Тэгэхээр их зангаа хойш тавиж мундаг хүмүүсээс нээлттэй суралцаж байгаарай. Их зан тэнэг хүнд л байдаг шүү.
Түүний машины хобби, цуглуулга дуусахгүй. Граж дүүрэн машинтай гэж хэлсэн ч үнэнээс хол зөрөхгүй. Гэхдээ тэр хэзээ ч шинэ машин авдаггүй ба үйлдвэрээс гарсан л бол машины үнэлгээ шууд унадаг учраас тэр аж.
Ингээд бид залуу үеийн төлөөлөл Ноён IZ буюу Г.Ирээдүйгийн амьдралын бяцхан хэсэгтэй танилцлаа. Монгол залуус хөдөлмөрлөж чадвал, толгойгоо ажиллуулж чадвал амжилт гэдэг зүйл ойрхон байдаг шүү гэдгийн тод жишээ болж байна. Амжилт гэдэг магадгүй хүн бүрийн хувьд өөр нэгжээр хэмжигддэг байх тиймээс та өөрийн хүссэн хүнээ бүтээж хүссэн амжилтандаа хүрэхийн тулд зогсолтгүй хичээж зорьсондоо заавал хүрээрэй. Ингээд хамгийн сүүлийн гайхалтай эерэг мэдээгээр энэхүү нийтлэлээ дуусгая. Ирээдүй маань өсвөр үеийнхний ҮЕРХЭЛ сонинд 2013 онд – “Би 28 жилийн дараа Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ” хэмээн ярилцлага өгсөн байдаг. Одоо ч энэхүү зорилгоосоо няцаагүй бөгөөд зорьсондоо хүрч түүхэнд бичигдэнэ гэж боддог аж. Тэгвэл бид амжилттай яваа эерэг залуугаа сайн ерөнхийлөгч болтол хүлээх л үлдлээ.
Yummy media