Home Дотоод мэдээ ​Г.Батбаатар: Шүлснээс илрүүлэх оношлуур нь аналитик өвөрмөц чанарыг тодорхойлсон

​Г.Батбаатар: Шүлснээс илрүүлэх оношлуур нь аналитик өвөрмөц чанарыг тодорхойлсон

6 second read
0
0
178

Монгол эрдэмтдийн зохион бүтээсэн шүлснээс коронавирусийн халдварыг илрүүлэх оношлуурыг өчигдөр ЭМЯ-д хүлээлгэн өгч хэрэглээнд нэвтрүүлэхээр болоод байгаа билээ. Тус оношлуурын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг АШУҮИС-ийн дэд захирал Г.Батбаатар өглөө.

Тэрээр “Манай судалгааны баг төсөл хэрэгжүүлсний үр дүнд энэ оношлуурыг гаргасан. Энэ бол коронавирусийг илрүүлэх оношлуур юм. Бид оношлуурын аналитик мэдрэг чадварыг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл ялган дүйх хязгаарыг Монгол болон Герман улсад хийж үзэхэд 6-12 вирусийн хуулбар байхад тодорхойлох өндөр мэдрэг чадвартай нь тогтоогдсон юм. Нэг үгээр тус оношлуур нь халдварыг эрт үед нь оношилж чадах мэдрэг чанартай оношлуур. Шүлсэнд нь коронавирус 12 магадгүй 20 ширхэг байхад тодорхойлж чадна. Одоо манай зах зээл дэх арилжааны оношлуур 100 байхад нь тодорхойлж байна. Түргэвчилсэн оношлуур мөн адил хамар залгиураас сорьц авч 15 минутын дотор гардаг. Гэвч энэ арга бол 100 мянган вирус хуулбар байхад нь илрүүлэх бол түүнээс доош байхад алдана гэсэн үг. Энэ аргын аналитик өвөрмөц чанарыг мөн тодорхойлсон. Өвөрмөц чанар гэдэг нь бусад вирус, бусад үүсгэгчүүдтэй андуурагдаад гараад ирэх тохиолдол юм. Иймд хүний бие дэх коронавирус болон бусад амьсгалын замын вирустэй солилцох урвалд орж байгаа эсэхийг бид Германы Техникийн их сургуульд судалж үзсэн. Ингэхэд SARS CoV-2 гэх шинэ коронавирусийг өвөрмөцөөр тодорхойлж чадаж байна гэх үр дүн гарсан. Тус үр дүнгээр Германы Техникийн их сургуульд хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдэд харьцуулан туршиж үзэхэд мөн адил үр дүнтэй гарлаа.

Түүнчлэн бид ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй коронавирусийн батлагдсан 95 хүн, харьцангуй эрүүл 31 хүн дээр судалгааг хийж үзэхэд мэдрэг чанар 95 хувиас дээш буюу 100 хувь үр дүнтэй нь тогтоогдсон байна.

Дээрх оношлуур олон ач холбогдолтой юм. Жишээлбэл:

  1.  Сорьц авахад зайлшгүй эмнэлгийн мэргэжилтэн шаардлагагүй болох
  2.  Сорьц авах үед алдаанаас үүдэлтэй хуурамч сөрөг хариуг бууруулах
  3.  Арчдас авах үед гарч болзошгүй халдвар авах эрсдэлийг арилгах
  4. Инвазив арга биш тул шинжилгээ өгч буй хүнд хүнд зовуурьгүй
  5. SARS CoV-2 ийн халдварыг харьцангуй эрт үед өндөр мэдрэг чадвартай, нарийвчлал сайтай харьцангуй, хурдан хугацаанд оношлох боломж бүрдэх
  6. Нэгж шинжилгээний үнэ өртгийг бууруулах
  7. Монголдоо өөрийн нөөц бололцоогоо ашиглан өөрийн орны нөхцөлд тохирсон оношлуурыг бүтээж, туршин нутагшуулах нь эдийн засагт чухал ач холбогдолтой
  8. Клиникийн болон суурь судалгааны салбаруудын хамтын ажиллагааг эрчимжүүлж судалгааны үр дүнгээр олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд АШУҮИС-ийн нэр дээр бүтээл гаргасан” гэлээ

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…