Home Дотоод мэдээ Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах захирамж гаргаж Дээд шүүхэд хүргүүллээ

Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах захирамж гаргаж Дээд шүүхэд хүргүүллээ

2 second read
0
0
276

Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах тухай захирамж гаргаж Дээд шүүхэд хүргүүлсэн талаараа мэдээллээ.

Тэрээр “Монгол Ардын нам Үндсэн хуулийн шаардлагыг зөрчиж, нам төрийн тогтолцоог зүй бусаар өөрчилж, хараат бусаар ажиллах ёстой үүрэг зорилгыг гажуудуулж, МАН-ын эгэл жирийн гишүүдийн итгэлийг эвдэж, орон нутаг дахь намын удирдлага, Засаг даргын цэрэгжүүлсэн, үндсэн хуульд нийцэхгүй үйл ажиллагаа явуулсан тул МАН-ыг тараах тухай Ерөнхийлөгчийн захирамж гарган Дээд шүүхэд шилжүүлжээ” гэсэн юм.

Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаар 

9 дүгээр зүйл. Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
1.Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн зарлиг, захирамж гаргана.
2.Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөнө. 3.Эрх зүйн хэм хэмжээ тогтоосон, нийтээр дагаж мөрдөх зарлиг түүнд өөрөөр заагаагүй бол төрийн төв хэвлэлд албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа, бусад зарлиг, захирамж тэдгээрт өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болно. 4.Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ерөнхийлөгч өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно.
10 дугаар зүйл.Ерөнхийлөгчийн зарлиг, захирамжийг нийтлэх
1.Ерөнхийлөгчийн зарлиг, захирамжийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвшөөрснөөр төрийн төв хэвлэлд албан ёсоор нийтлэхээс гадна хэвлэл, мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд мэдээлнэ. 2.Ерөнхийлөгчийн зарлиг, захирамжийг төв, орон нутгийн сонин хэвлэлд нийтлэхдээ төрийн төв хэвлэлд нийтлэгдсэн албан ёсны эхийг баримтална.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…