
Оросын Холбооны Улсаас гаралтай өсвөр насны хүүхдүүдийг а.м.и.а х.о.р.л.ох, зүй б.у.с үйлдэл хийлгэх зэргээр даалгавар өгч өдөөн т.у.р.хирдаг “Цэнхэр халим” тоглоомтой төстэй “Selena Jelena Styles” гэх нэртэй тоглоом Фэйсбүүк, Тик Ток нийгмийн сүлжээнд профайл хаяг, групп үүсгэж, өсвөр насны хүүхдүүдийг айлган сүрдүүлж байна.
Энэ нь хэн нэгний а.м.ь нас, эрүүл мэндэд х.о.х.и.р.ол учруулж болох холбогдох хуулинд заасан г.э.м.т х.э.р.эг, зөрчлийн шинжтэй үйлдэл юм. Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьж эрсдэлт нөхцөл байдлаас урьдчилан сэргийлнэ үү.
Монгол Улсын Эрүүгийн хуулиас:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйл. Хүнийг а.м.и.а х.о.р.л.о.х нөхцөл байдалд хүргэх
1.Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга х.ү.ч.и.р.х.и.й.лсэн, д.о.р.о.м.ж.илсон, з.о.д.с.он, т.а.м.л.ан з.о.в.о.осон, айлган с.ү.р.д.ү.үлсний улмаас а.м.иа х.о.р.л.оход гарцаагүй хүргэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар х.о.р.их я.л шийтгэнэ.
Монгол Улсын Зөрчлийн тухай хуулиас:
Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйл. Г.э.м.т х.э.р.э.г, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих
1.Г.э.м.т х.э.р.э.г, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба