
Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 17:00 цагт ТВ9 телевизээр “Хийморьтой 20 сугалаа” азтан шалгаруулах шууд нэвтрүүлэг гарсан. Энэ үеэр сугалааг хаясан гэх мэдээлэл, бичлэгийн хамт цахимд тархаад байна. Уг х.э.р.э.г дээр СБД-ийн Ц.а.г.д.аагийн 1-р хэлтэс шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ. “Хийморьтой 20 сугалаа”-г зохион байгуулдаг “Эгнэшгүй-Их” ХХК дараах мэдэгдлийг гаргажээ.
Өнөөдрийн ТВ9 телевизийн 17:00 цагийн шууд нэвтрүүлгийн үеэр сугалаа хаясан гэх цахим орчимд тархсан мэдээлэлд албан ёсны мэдэгдэл гаргаж байна. Манай компаний зүгээс сугалаа хаяж, шууд нэвтрүүлгээс орхигдуулсан асуудал гаргаж байгаагүй болно. Бид өдөр бүр 3 удаагийн телевизийн шууд дамжуулдаг. Энэхүү шууд нэвтрүүлэг фэйсбүүк пэйж дээр лайваар давхар хүргэдэг.
Өнөөдрийн болсон асуудал: Хөтлөгч ажилтанд сугалаа эвхүүлэхээр дамжуулах явцад “Камерт орох гээд байсан”учир шидсэн гэсэн асуудал гарсан байна. Удахгүй та бүхэнд баримттайгаар мэдээллийг хүргэх болно. Хөтлөгч болон тевизийн асуудлыг хариуцсан хүмүүст бид бас санал хүсэлт гомдолыг хүлээн авч, хамтран ажиллах болно.Мөн нийт сугалаа худалдан авсан хүмүүүсээс эргэлзээтэй байдал үүсгэсэн явдалд чин сэтгэлийн уучлалт хүсэж байна гэжээ.