Home Дэлхий Дани улс “Астpaзенека” вaкцины хэрэглээг бүрэн зогсоолоо

Дани улс “Астpaзенека” вaкцины хэрэглээг бүрэн зогсоолоо

12 second read
0
0
165

Дани улс цус бүлэгнэх ховор төрлийн өвчин үүсгэх эрсдлээс сэргийлэн “AstraZeneca” вакцины хэрэглээгээ бүрэн зогсоожээ. Ийнхүү “AstraZeneca” вакцины хэрэглээг бүрмөсөн зогсоосон Европын анхны улс нь Дани болов.

Энэ шийдвэр гарснаар тус улсад бүх нийтийн дархлаажуулалтын аяны дуусах хугацаа хэдэн долоо хоногоор хойшилж магадгүй байгаа аж. Европын эмийн хяналтын агентлаг “AstraZeneca” вакцины эрсдлийн талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийсэн ч ковид19 өвчнөөр н.а.с б.а.р.а.х эрсдэл вакцины хүндрэлээс хамаагүй өндөр байгааг мэдэгдэлдээ оруулж байсан юм. Тиймээс уг вакцины хэрэглээг түр зогсоогоод байсан улсууд дахин хэрэглээнд нэвтрүүлсэн. Ингэхдээ насны бүлгийг илүү нарийн тодорхой зааж өгсөн юм.

Мягмар гарагт АНУ-ын Хүнс, эмийн агентлаг “Johnson & Johnson” компанийн вакцины хэрэглээг улсдаа түр зогсоох шийдвэр гаргасан. Уг вакцин нь “AstraZeneca”-тай ижил цус бүлэгнэх өвчин үүсгэж байх эрсдэлтэй байсан тул ийнхүү зогсоосон. Лхагва гарагт Европын холбоо, ӨАБНУ энэ шийдвэрийг даган хэрэглээгээ мөн зогсоогоод байгаа юм.

АНУ-д “Johnson & Johnson” вакцин хийлгэсэн 6.8 сая хүнээс зургаан тохиолдол илэрсэн тул зогсоосон. Тэгвэл Данид “AstraZeneca” тариулсан 40 000 хүний нэгд ийм тохиолдол гарсан тул эрсдлийг харьцангуй өндөр байна гэж үзжээ. Цус бүлэгнэх өвчнөөр өвдсөн хоёр хүний нэг нь болох 60 настай эмэгтэй нас барсан нь үүнд нөлөөлсөн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрсөн цөөн хэдхэн вакцин ийнхүү ээлж дараалан эрсдэлтэй үнэлгээ авч, хэрэглээнээс гарч байгаа нь дархлаажуулалтын аяныг удаашруулах эрсдлийг үүсгэж байна.

Коронавирусийн тархалтыг хянаж чадаж байгаа, бусад вакцины нөөц байгаа тул AstraZeneca вакцинаас татгалзах боломжтойг Дани улсын албаны эх сурвалж мэдээлжээ. Сүүлийн байдлаар тус улсын нэг сая орчим иргэн вакцинжуулалтад хамрагдаад байгаагийн 150,000 орчим нь AstraZeneca вакциныг тариулсан байна. Бусад нь Pfizer болон Moderna компаниудын бүтээсэн вакциныг тариулжээ.

Эх сурвалж: BBC

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дэлхий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…