Home Дотоод мэдээ Б.Сүндэръяа: Асуудлыг илчилснээс хойш Ц.Анандбазартай холбоотой 1000 гаруй эмэгтэй холбогдсон

Б.Сүндэръяа: Асуудлыг илчилснээс хойш Ц.Анандбазартай холбоотой 1000 гаруй эмэгтэй холбогдсон

7 second read
0
0
184

Иргэн Б.Сүндэръяа “Дөнгөж сая үүсээд байгаа асуудлаар цагдаагийн байгууллагад өргөдөл өгөөд гарч ирлээ. 2019 онд УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай танилцаж байсан. Түүнээс өмнө манай найз охиноос намайг танилцуулж өгөх хүсэлт их тавьсан байна лээ. Сонгуулийн үеэр намайг тайван амьдрах боломж олгохгүй байгаа учраас өнөөдөр албан ёсоор цагдаагийн байгууллагад хандаж байна. Гэрээсээ гарах боломжгүй байсан тул өнөөдрийг хүртэл цагдаа, ХЭҮК-т хандаж чадахгүй байсаар байна. Би маш удаан хугацаанд д.а.р.а.м.т, ш.а.х.а.лттай амьдарсан. Цаашид ч үргэлжлэх учраас өнөөдөр би ил гарч байна. Надад гэрч, нотлох баримт бүгд бий. Би энэ асуудлыг гаргаж тавьснаас хойш 1000 гаруй охид УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудлаар надтай холбогдсон. Эдгээр хүмүүс өөрт нь тохиолдсон асуудлаа надад хандаж байна. Хохирогчид нэр, нүүрээ гаргахаас айж байна. Тэгэхээр би л нүүрээ гаргаад өнгөрье гэж бодож байна. 20 гаруй жилийн өмнөх үйл явдлыг ч ярьж байгаа хүн байна. Намайг анх Ц.Анандбазартай танилцуулсан охин гадаадад байгаа. Түүнийг гадаад явуулсан байна лээ” гэсэн юм. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар түүнийг өмнө нь д.a.p.a.м.талж байсан бол одоо танилуудаар нь дамжуулан худал гэж мэдээлэхийг ятгаж байгааг мөн хэлж байлаа. 2020 оны УИХ-ын сонгуулиар түүний амьдралыг юу ч болоогүй мэт орвонгоор нь эргүүлсэн болохыг тодотгоод бүх нотлох баримт, гэрч байгаа тул хуулийн байгууллагаар асуудлыг шийдвэрлүүлэхээр тууштай явна гэдгээ хэлж байлаа.

Иргэн Б.Сүндэръяагийн өмгөөлөгч Батсүх “Миний үйлчлүүлэгч өөрийн нийтэлсэн пост, үүсээд байгаа асуудалтай холбоотой албан ёсны гомдлоо цагдаагийн байгууллагад хандаж байна. Хүний халдашгүй байдалд халдаж байгаа учраас өргөдөл гаргаж байна. Өргөдлийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт гаргаж байгаа бөгөөд хэд хэдэн асуудлаар г.э.м.т хэргийн шинжтэй байна гэж өргөдөл гаргаад байна. Тодруулбал, гурван төрлийн г.э.м.т хэрэг үйлдэгдсэн байна гэж үзсэн. Хүний б.э.л.гийн халдашгүй байдал, эрүүл мэндэд халдах, з.а.н.а.л.хийлсэн, сүрдүүлсэн гэх үйлдлээр шалгуулахаар цагдаад хандаад байна” гэсэн юм. Түүний өмгөөлөгчийн хэлж буйгаар д.а.р.а.м.та.лсан, сүрдүүлсэн гэх асуудал удаан хугацаанд үргэлжилсэн гэдгийг хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар үүсээд байгаа асуудалтай холбоотой тайлбар өгөхдөө ийм асуудал болоогүй бөгөөд Б.Сүндэръяаг танихгүй гэсэн байв.

Иргэн Б.Сүндэръяа өнөөдөр өмгөөлөгчийн хамт ЦЕГ-т өргөдөл өгсөн байна. Энэ талаар тэрбээр мэдээлэл хийж байна.

БИЧЛЭГ: /Хэрвээ бичлэгийг тоглуулж болохгүй бол ЭНД дарж үзэх боломжтой/

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…