Home Дотоод мэдээ Бид 3,2 тэрбумаар усан оргилуур барьдаг атлаа 750 саяын ганцхан ECMO аппараттай

Бид 3,2 тэрбумаар усан оргилуур барьдаг атлаа 750 саяын ганцхан ECMO аппараттай

23 second read
0
0
172

Улсын нийслэл Улаанбаатарын төв талбайд байрлах Хонхтой цэцэрлэгт хүрээлэн, хөгжимт усан оргилуур 3,2 тэрбум төгрөгийн төсвөөр бүтсэн. Нийслэлд хувийн болон улсын өмчийн 149 усан оргилуур байдгийн 40 нь актлах хэмжээний ажилладаггүй эд. Харин эрдэнэт хүний алтан амийг аврах чадалтай ECMO аппарат ГАНЦХАН байдаг. Уг аппарат дунджаар 750 сая төгрөгийн үнэтэй. Хандивын мөнгөөр нэгийг авсан нь ковидын үед манай улсын нүүрийг талхлах, үхлээс амь мултрах гэж хичээх уушги нь ажиллагаагүй болсон иргэнийг анагаах “авралын од” нь. Хөгжимт усан оргилуурын оронд бид ДӨРВӨН ECMO аппарат авах боломжтой байж…

Хаа байна тэр боржин чулуунууд? Төв талбайг тойруулан чулуу өрөх гэж Нийслэлээс 151 сая төгрөгийн төсөв гаргаж байсан. Төв талбайд чулуу байрлуулаагүйн улмаас энэ жил хэдэн хүн а.м.иа алдав? Харин ковидын улмаас хэдэн хүн ө.ө.д болов?Дөрөвдүгээр сарын 12-ны байдлаар ковид-19-ийн халдвартай 30 хүн н.а.с барж, улсын хэмжээнд халдвартай хүний тоо 15,718-д хүрээд байна. Халдвар авсан хүмүүсийн 3091 нь ХҮҮХЭД!! Сүхбаатарын талбайгаа гангалаад, өнгөлөөд. Гаднаа гяланцаг, дотроо паланцагийн үлгэр болов уу.

ECMO АППАРАТ ГЭЖ ЮУ ВЭ

ECMO (Extracorporeal membrane oxygenation) аппаратыг 1970 оны үеэс анагаах ухаанд хэрэглэж ирсэн түүхтэй. Энэ үеэс маш олон судалгааны ажил хийгдэхийн зэрэгцээ уг аппаратыг илүү хөгжүүлсээр ирсэн. Сүүлийн үеийн судалгаагаар хүнд хэлбэрийн амьсгалын дутагдалтай өвчтөний амьдрах чадварыг 55-76 хувиар нэмэгдүүлдэг хэмээн тодорхойлсон. ECMO аппарат уушгийг орлож, венийн цусыг хүчилтөрөгчөөр баяжуулдаг гэсэн үг. Хүнд хэлбэрийн амьсгалын дутагдлын үед уушги орлох, зүрхний дутагдлын үед зүрх орлох төхөөрөмж бол ECMO аппарат. Ковид-19-ийн вирус агаар дуслаар халдварлаж, улмаар уушгины эд эсийг гэмтээж хатгалгаа үүсгэдэг. Уушгины хатгалгаа даамжирч хүндрэхэд амьсгалах чадвартай эрүүл уушгины эд эсийн тоо цөөрснөөр амьсгалын дутагдалд ордог. Амьсгалын дутагдал гэдэг бол уушгиар орж ирсэн цусыг хүний биед хүрэлцэх хэмжээний хүчилтөрөгчөөр баяжуулж чадахгүй байгаа гэж ойлгож болно. Тиймээс бага ч болов агаараар орох хүчилтөрөгчийн концентрацыг нэмэгдүүлэхийн тулд хамрын гуурс, амны маскаар хүчилтөрөгч эмчилгээ хийдэг. Хэрвээ энэ эмчилгээ хийсэн ч амьсгалын дутагдал үүсвэл амьсгалын аппарат холбоно. Дээрх аргууд үр дүнгүй бол ECMO аппаратаар уушгийг орлуулдаг. Өөрөөр хэлбэл ECMO аппарат уушгийг орлож, венийн цусыг хүчилтөрөгчөөр баяжуулдаг гэсэн үг. ЭCMO аппаратын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзэх боломжтой. Ганцхан аппарат худалдаж аваад дуусахгүй. Бид боловсон хүчнээ бэлдэх ёстой. Мөн энэ аппарат шинэ технологи учир ашиглахдаа алдаа гаргахгүйн тулд бэлтгэлээ базаах нь нэн чухал.

АНУ-Д 12,000-32,000 ӨВЧТӨНД ECMO АППАРАТЫГ ХЭРЭГЛЭХ ШААРДЛАГА ГАРЧ БОЛЗОШГҮЙ

АНУ-д ковид-19-ийн халдвар авсан өвчтөнүүдийн биед вирус хэр хурдан тархаж байгаагаас шалтгаалаад 12,000-32,000 өвчтөнд ECMO аппаратыг хэрэглэх шаардлага гарч болзошгүй гэж үзжээ. Энэ нь АНУ-д жирийн үед нэг жилд уг аппаратад ордог өвчтөнүүдийн тооноос хэд дахин өндөр үзүүлэлт. Тиймээс тус улсын Хүнс, эмийн хяналтын газраас ECMO аппаратын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор удирдамж гаргасан талаар The Washington Post-д бичжээ. Ковид-19-ийн халдвар дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн тогтолцооны чансааг шалгаж, иргэдээ боддог төр засаг байдаг эсэхийг харуулах шиг. Цар тахлын улмаас цаг үе хүнд болсон энэ үед төрийн түшээд минь тэвчиж болох зардлаа танаж, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө шийдвэр гаргаасай гэж хүсэж байна.

Эх сурвалж: GOGO

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…