Home Дотоод мэдээ Б.Батчулуун: Миний түмэн буруу хужир нь ихдээд түмэн олныг дэндүү бухимдуулчихлаa

Б.Батчулуун: Миний түмэн буруу хужир нь ихдээд түмэн олныг дэндүү бухимдуулчихлаa

6 second read
0
0
543

“Никитон”-ы Б.Батчулуун дуучин С.Сэрчмаатай хамт лайв хийх үеэрээ ярьсан зүйл нь олны дургүйцлийг ихээхэн төрүүлж, шүүмжлүүлээд байгаа билээ.

Нэг найз нь амралтын газарт нэгэн эмэгтэйг c0гтooж байгаад xv.чиндcэH талаар инээдэм, тоглоом наргиа болгон Батчулуун ярьсан юм.

“Капитрон” банк xvчиpxийллийг дэмжихгүй гээд түүнтэй гэрээгээ цуцалж буйгаа мэдэгдсэн.

Б.Батчулуун энэ талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Сээлийгийн нэвтрүүлэгт орчихоод хот орох ажилтай учир Сээлийгийн машинд дайгдаад Яармагаас хот хүртэл 6 цаг гаран түгжирсэн юм. Тэр хооронд лайв хийгээд хэсэг онигоо ярив. Би ч дотроо санаа зовж л байлаа…. Арай л хаард онигоо ярьчихав уу даа гээд…. Уг нь ч хот тэр чигтээ түгжрээд бухимдалтай байхад нь жаахан ч гэсэн хөгжөөе гэсэн санаатай байсан юм уул нь…. даан ч хужир нь ихдээд түмэн олныг дэндүү бухимдуулчихлаa.Олон нийтийн сүлжээгээр болох болохгүй зүйл донгоссон нь миний түмэн буруу. Та бүгдийг энэ өвчин зовлон гээд сэтгэл санаа хүнд байхад нэмэр болохын оронд нэрмээс болж стрэстүүлсэндээ томоос том хүлцэл өчье. + 18 онигоог хүн бүхэн л дор бүрдээ ярьдаг байх ….гол нь олон нийтийн сүлжээгээр ярих ч юм байна ярихгүй ч юм байна гэдгийг хүмүүс анзаарч сургамж авсан биз ээ. Надад бол томоос том сургамж боллоо. Харин Сэрчмаад ямар ч буруу байхгүй шүү. Би л гэж нэг шаврын хаалт машинд нь үсэрч суугаад садар самуун онигоо яриад Сээлийгээ хөлдөө чирчихлээ. Инээд муутай л даа Сэрчмаа. Байнга л инээж явдаг юм.

Харин хазайсан дээр нь гэгчээр Капитрон банк, яруу найрагч Шүүдэрцэцэг, хийлч Байгалаа, дуучин Ариунаа болон нүүр буруулж буй бүх хүмүүст хэлэхэд онигоо ярьсан болохоос г.э.м.т хэрэг хийгээгүй шүү дээ. Бүү туйлшрал даа л гэж хэлье дээ. Олон нийтийн сүлжээнд садар самуун онигоо ярьсан би тэнэг” гэжээ.

Харин дуучин С.Сэрчмаа энэхүү постыг цахим хуудсандаа нийтэлснийхээ дараа устгасан юм.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…