Home Дотоод мэдээ Б.Бат-Эрдэнэ: НӨАТ-н сугалааг болиулж 10 хувь болгох бүрэн боломжтой. Бидний хүч хүрэхгүй байна.

Б.Бат-Эрдэнэ: НӨАТ-н сугалааг болиулж 10 хувь болгох бүрэн боломжтой. Бидний хүч хүрэхгүй байна.

14 second read
0
0
2,692

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-эрдэнэтэй болж буй нөхцөл байдлын талаар асууж лавлаж ярилцлага авсан ба дараах тайлбарыг өглөө.

НӨАТ-ын сугалаатай холбоотой хяналт шалгалтын асуудлыг бол хийчихсэн. НӨАТ-н сугалаа шударга явагддаг уу? шударга бус явагддаг уу? гэдэг дээр хамтарсан хяналт шалгалтуудыг хийж дуусгаад НӨАТ-н IT – н ажилтан 36 удаа олон үйлдлээр мөнгө хожсон гэдэг нь тогтоогдсонгүй гэдгийг зарлачихсан.

Үүнтэй холбогдуулаад НӨАТ сугалаагаар дамжуулаад НӨАТ эргэн төлөлт, баримт олголт нь хэр хэмжээнд явж байгаа гэдэг дээр давхар хяналт шалгалт хийсэн. Татварын ерөнхий газраас мэдүүлж байгаагаар бол 2 янзын баримт явж байна. НӨАТ-н төлөлтөөр нийт татварын орлогын 20 хувийг бүрдүүлдэг гэсэн тоо гараад байгаа.

Жишээлбэл нийт улсын төсвийн 80 хувийг татвар бүрдүүлдэг тэр 80 хувийн 20 хувийг НӨАТ-аас бүрдүүлдэг. Тэгэхээр сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол улсын төсөв маань 10-аад их наяд байсан юм байналээ. Үүнийг дундажлаад 20 хувийг тооцоод үзвэл жил болгон 1.6 их наядын татвар төлөлт төсөв бүрдүүлэлтэнд орсон тоо гараад байгаа юм.

Гэтэл Сангийн яамны харъяа гааль, татвар, санхүү мэдээлэл технологийн төв бол яг энэ E-Баримтыг хийсэн газар штээ. Эд нар дээр явж байгаа тоогоор бол өнгөрсөн 5 жилийн хугацаанд нийтдээ 3.6 их наяд төгрөгийг л улсын төсөвд бүрдүүлж өгсөн байгаа юм. Мэдээж хоёр өөр тоо гарч байгаа биз?

Татварын байгууллагын ярьж байгаа шиг харах юм бол жил болгон 1.6 их наядыг 5 жилээр үржүүлбэл 8 их наядын асуудал яригдаж байна. Гааль, татвар, санхүү мэдээлэл технологийн төвөөс ирсэн мэдээллээр бол нийт хэмжээндээ 3.6 их наядын асуудал байгаад байгаа юм. За тэгээд буцаан олголтоор иргэд рүү өгсөн дүн нь бол 59.2 тэрбум төгрөг л байгаа юм. Тэгээд 3.6 их наядаас нь л тооцоод үзэхэд 59.2 тэрбум гэдэг бол 2 хувьд нь ч хүрэхгүй хэмжээний дүн.

Хэрвээ НӨАТ-р E-баримтад бүртгүүлцэн байгаа 1.4 сая иргэн байдаг. Энэ 1.4 сая иргэнд гээд тооцоод 59.2 тэрбумаа хуваагаад үзвэл хүн бүрт 42 мянга орчим төгрөгийг өгчихсөн байх хэмжээний дүн байгаад байгаа юм. Тэгэхээр НӨАТ-н буцаан олгож байгаа 2 хувийг иргэдийн хүсээд байгаа шиг 10% ч байсан болно. Харин НӨАТ-н СУГАЛАА гэдэг юмаа болиулчхаа! Яагаад гэхээр хоёр янзын зүйл байна.

Тэгэхээр саяны таны асуудаг 2 сар та нар НӨАТ-н сугалааг болиулна гэдэг асуудал дээр бид нар НӨАТ-н сугалааг болиулах саналаа Монгол улсын шадар сайдад хүргүүлчихсэн одоогоор бид нар хариу ирсэн зүйл алга байна. Монгол улсын шадар сайд чинь сайд нараа удирдаад ажиллаж байгаа хүн. Манай чиг үүргийн холбогдолтой асуудлуудыг бол тэр дор нь 100 хувь шийдээд явж байгаа. Манайхаас хамааралгүй эрх хэмжээ маань хүрэхгүй ажлуудыг бид нар төрийн байгууллагуудын уялдаа холбоо шадар сайдаар дамжуулаад явуулж байгаа. Ийм л процесс явагдаж байна.

Ядаж 2 хувийг нь 5 хувь болгоод өгчих л дөө, орж ирдэг мөнгөн дүн нь ихэсчвэл иргэн болгон л НӨАТ-н баримтаа нэхээд л эхэлнэ шүү дээ. Энэ хэмжээгээр далд байгаа эдийн засаг чинь ил гарна. Жишээлбэл бид нар судалгаа хийгээд үзэхэд өнөөдөр Хүчит шонхор зах дээр 400 гаруй түрээслэгчид байгаа зөвхөн махны лангуун дээр тооцоо хийгээд үзэхэд жилдээ 253 тэрбум төгрөгний эдийн засаг далд явж байна. Энийг яагаад НӨАТ-н баримт олгуулахгүй байгаа юм бэ?

Яагаад татварын байцагчид энэ дээр очиж ажиллаж торгууль шийтгэлийг нь ноогдуулахгүй байгаа юм? Болохгүй л байна штээ өнөөдөр. Тогтолцоог нь бид зөв бүрдүүлээд өгчих юм бол хүн бүр л татварын байцаагч шиг л болно. Ийм их хэмжээний далд эдийн засаг цаанаа явж байхад хэдий болтол наанаа НӨАТ-н сугалаа гэдэг юм чинь татварын бүрдүүлэлтэнд нөлөөлдөг юмаа гэж худлаа ярьж суух юм?! Энийгээ л шийдэх хэрэгтэй төрийн байгууллагууд.

10 хувь ч болгох эрхзүйн бүрэн үндэслэлтэй. НӨАТ-н тухай хуулийн 15.2.2 дээр Сугалааны тохирол гэсэн ганцхан үг байдаг. Тэр ганцхан үгэн дээр сангийн сайдын журамласан журам байдаг. Тэр журамаараа өнөөдөр НӨАТ-н сугалаа гэдэг зүйл яваад байгаа юм. Тэгэхээр Татварын байгууллага, сангийн яам холбогдох байгууллагууд эдийн засгийн тооцооллоо хийгээд далд байгаа эдийн засгийн хэдэн хувийг ил гаргах боломжтой юм. Энэ тооцооллоо гаргаад ирвэл. Хүссэн хүсээгүй хэдэн хувь гэдэг тоо гараад ирнэ.

эх сурвалж: ASU.MN сурвалжлага

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…