
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 4-р сарын 10-25-ны хооронд хөл хopио тогтоохоор боллоо. Хөл хopио тогтоох хугацаанд иргэн бүрд 300 мянган төгрөгийг олгохоор болсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээллээ.
Оюу толгойн арбитрын шүүхэд үүсгэсэн маргаантай холбоотой татварын орлогоос энэхүү мөнгийг гаргах бөгөөд Үндэсний статистикийн хорооны цахим хуудсанд мэдээлснээр манай улс 3 сая 371 мянга, 140 иргэнтэй. Иргэн тус бүрд 300 мянган төгрөг олговол 1 их наяд 11 тэрбум төгрөг шаардлагатай юм байна.
Нэг иргэнд 300 мянган төгрөг гэдэг тооцоог татварын орлогыг иргэнийхээ тоонд хуваан гаргасан бөгөөд өнөөдрөөс энэ мөнгийг олгож эхэлнэ гэдгийг ЗГ-аас мэдээллээ.