Home Дотоод мэдээ Улсын начин Э.Энхбатыг сахихаар Н.Түвшинбаярын ээж Булганаас иржээ

Улсын начин Э.Энхбатыг сахихаар Н.Түвшинбаярын ээж Булганаас иржээ

26 second read
0
0
268

Энэ талаар Зариг сайтын эрхлэгч Өнөрцэцэг өөрийн хуудсандаа мэдээлэл оруулсан байв. “Улсын начин Э.Энхбат ухаан ороогүй учир Н.Түвшинбаярын ээж сахихаар Булганаас иржээ. Яасан хэцүү юм бэ, хөөрхийдөө Аль аль нь уугаагүйсэн бол” гэжээ. Мөн SBN телевизийн хөтлөгч мөн оруулсан байгаа юм.

Монгол Улсын начин Э.Энхбат өнгөрсөн баасан гарагаас эхлэн ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа. Түүний хувьд гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэм.тэлтэй гэх оноштой ухаан орохгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Харин Н.Түвшинбаяр аваргыг 20 хоног цагдан хорих шийдвэрийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр гаргасан. Яллагдагч Н.Түвшинбаярыг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр сог.туу руулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зо.до ж, түүний биед гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа юм.

ШЭЙР ХИЙХ

-Юуны өмнө танд Монголын ард түмний өмнөөс баярлаж буйгаа чин сэтгэлээсээ илэрхийлье. Яг өнөөдрөөс арван жилийн өмнө, Бээжингийн олимпоос та Монгол Улсын анхны алтан медалийг хүртэж, Монголын ард түмнийг баярлуулсан. Энэ түүхт үйл явдлын 10 жилийн ойн өдөр энэ цаг мөчид тохиож байна.

-Баярлалаа. Яривал их олон зүйл байна аа. Олимпийн аварга болоод арван жил болсон байна. Энэ хугацаанд олон зүйл сурч бас мэдсэн байна. Мэдээж энэ олон зүйлийг сурч мэдэхэд спорт маань нөлөөлсөн. Өнгөрсөн хугацаанд спортоо хаяагүй нь энэ ертөнцийн олон зүйлийг сурч, мэдэх гол түлхүүр болсон. Спорт гэдэг агуу. Магадгүй би 2008 онд, олимпийн аварга болсныхоо дараа спортоо орхисон бол өдийд яаж явахаа тааж мэдэшгүй. Одоогоос арван жилийн өмнө би залуу насны ааг омогоо багтааж ядсан, магадгүй зарим талаараа хүмүүжил дутуу, дулимаг байсан байх. Хүн ер нь өдөр болгон сурч мэдэж, өөрийгөө хөгжүүлж бас хүмүүжүүлж байхгүй бол зөв хүн болох хэцүү. Тамирчин хүн өдөр болгон бэлтгэл хийхгүй бол амжилт гаргадаггүйтэй адил та бид зөв хүн болохын тулд өдөр болгон хичээж, зүтгэж байх ёстой юм болов уу гэж боддог. Бас үүнийг л амьдрал гэж хэлээд байгаа юм болов уу гэж ойлгодог.Ерөнхийдөө олимпийн аварга болох босго өндөр. Миний хувьд Бээжингийн олимпийн дараа Лондонгийн бас Риогийн олимпод орсон. Лондонгийн олимпод дахин аварга болчих юмсан гэж их хичээсэн. Тэмцээн болгон өрсөлдөөн дунд өрнөдөг. Нэг жижиг зүйл өөрчлөгдөх төдийд өрсөлдөгчдөө ялагддаг. Үүнийг би юутай холбож ярих гээд байна вэ гэвэл олимпийн аварга болно гэдэг ганц хувь хүнээс шалтгаалдаггүй юм. Эргэн тойронд минь хүрээлж байдаг найз нөхөд, баг хамт олон мөн эцэг эх өвөг, дээдсийн дээд удмаас зөв явж ирсэн энэ их буяны хүрээнд бий болдог гэж боддог. Өнөөдөр хүмүүс үйлийн үр гээд ярьдаг. Би олимпийн аварга болохдоо аав болоогүй байсан. Удалгүй аав болсон. Аав болохоор хүн их өөрчлөгдөж, амьдралыг өөрөөр харж эхэлдэг юм билээ. Би өөрөө айлын бага хүүхэд учраас аав ээж, ах эгч нартаа эрхэлж өссөн.Дүүгүй байсан учраас ганцхан би гэсэн хувиа хичээх зантай байсан юм шиг байгаа юм. Гэтэл аав болсон чинь өөрийн эрхгүй цаашид миний үргэлжлэл болох үр хүүхдүүдийнхээ төлөө би юу хийх вэ, яаж хүмүүжүүлэх вэ гээд их олон бодол толгойд эргэлдэж эхэлсэн. Би ямар ч зүйлийг зөв л хийхгүй бол үйлийн үрийг минь үр хүүхэд минь амсдаг юм болов уу гэдэг утгаараа зөв, зүйтэй явах ёстой юм байна гэж өөрийн эрхгүй бодож эхэлсэн. Би таны асуусан асуултаас жаахан хазайгаад ярьчихав уу үгүй юу. -Яахав өнөөдөр олимпийн аварга болсноос хойш арван жил болсон байна. Хэдийгээр арван жил гэдэг зарим хүнд богино хугацаа юм шиг санагдаж болох ч үгүй юм л даа. Би энэ хугацаанд их спортоо орхиогүй явж байна. 24 настай олимпийн аварга болж байсан бол өнөөдөр 34 настай тэмцээн уралдаанд оролцоод явж байна. Энэ хоёр хугацааг харьцуулахад оюун санаа болоод бие организмын хувьд ялгаатай зүйл их байна л даа.

-Та олимпийн аварга болсныхоо дараа хэвлэлд ярилцлага өгөхдөө монголчууд энэ баярт үйл явдлыг хэрхэн хүлээн авсныг дараа нь мэдсэн гэсэн байсан. Дараа нь та Лондонгийн олимпоос мөнгө, өнгөрсөн онд ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Таныг энэ том амжилтын эзэн болох болгонд Монголын ард түмэн чин сэтгэлээсээ баярладаг. Ер нь дэлхийн томоохон тэмцээнд оролцоод амжилт гаргасны дараа танд ямар бодол хамгийн түрүүнд төрдөг вэ?

-Медаль авсны дараа гэвэл үү? Ер нь хүн зорилготой байх их гоё. Би тийм болно, тэгнэ гээд түүнийхээ төлөө шаргуу хөдөлмөрлөж, зүтгэж байхад их гоё санагддаг. Харин бүх зорилгодоо хүрсний дараа жаахан утгагүй болдог юм байна аа, яг үнэндээ. Би одоо яах билээ гэдэг ч юм уу, эсвэл нэг оргил руу зүтгэж зүтгэж гарчихаад цааш алхах гэтэл хадан хясаа руу өнгийж байгаа ч юм шиг. Ер нь хоосон чанар бий болдог. Гэхдээ энэ амжилтын ард гарснаа хувь хүн талаасаа илэрхийлвэл өөрийнхөө бодож санаж явсан зүйлдээ хүрсэн гэдэг утгаараа сэтгэл санаа тайвширсан гээд өөрт мэдрэгдэх мэдрэмж бол их сайхан шүү.

-Таны хувьд Риогийн олимп амаргүй байсан болов уу. Тэр үеэ эргээд дурсвал?

-Риогийн тухайд гурав дахь олимпдоо орох гэж байгаа гэдэг утгаараа маш их хичээж бэлдсэн. Харамсалтай нь ялагдсан. Миний хувьд тэр үед тамирчин хүний сэтгэл зүй ямар үед яах вэ гэдэг ойлголтыг маш сайн мэдэж, ойлгож авсан. Риогийн олимпийн өмнө би 24 настайгаасаа ч илүү бэлтгэл хийсэн. Өмнөх хоёр олимпод ороход миний бие физлоги харьцангүй залуу байсан. Харин Риогийн олимпод ороход нас маань тамирчин хүмүүсийн хувьд ахмаддаа орох учраас асуудал гарч байсан. Ядаж л бэлтгэлээ хийж байгаад дараагийнхаа бэлтгэлд орох үед биеэ болоод булчингаа сайн амрааж чадахгүй байсан. Бас заавал медаль авах ёстой гэсэн бодол толгойд минь байнга эргэлдэж байсан учраас сэтгэл санаа хүнд, стресдсэн байх талтай. Ер нь стресс гэдэг зүйл ганц тамирчин гэлтгүй хувь хүнд ч их халгаатай, хортой л доо. Хэрэв та ямар нэг байдлаар стресдээд эхэлбэл түүнийгээ тайлж сурах хэрэгтэй.

-Гэхдээ та Риогийн олимпийн дараа дэлхийн аваргаас медаль авсан шүү дээ?

-Тэгсэн. Риогийн олимпийн дараа “За ер нь зодог тайлах болсон юм байна” гэж бодсон. Олимпийн дараа жин нэмээд үндэсний бөхөөрөө барилдсан. Гэтэл 2017 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд +100 кг-д барилдаад түрүүлчихсэн. Түүний дараа Ерөнхийлөгч Х.Баттулга “Чи энэ оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролц” гэсэн. Ингээд дэлхийн аваргад оролцож байгаагийнх хичээгээд зүтгээд үзье гэж бодож бэлтгэлээ хийсэн. Миний хувьд дэлхийн аваргаас -100 кг-д медаль авчих юмсан гэж олон жил бэлдэж, орж байсан. Гэвч хэтэрхий их хичээж байсных юм уу ер нь азгүйтчихээд байсан л даа. Харин өнгөрсөн жил +100 кг-д барилдаад хүрэл медаль авсан. Сайхан байсан.

-Таны спортын замнал агуу юм. Гэхдээ танд түүнтэй л барилдчих юмсан гэсэн бөх хүний гэгээн бодол байна биз. Миний санаж буйгаар Та нэг ярилцлагадаа Теди Риньетэй барилдах юмсан гэсэн байсан?

-Өнгөрсөн жилийн дэлийн аваргаар Теди Риньетэй барилдаад үнэлгээ салгачихвал сэтгэл ханах юм шиг бодогдож л байсан. Үнэндээ тамирчин хүн болгонд дотоод нууц гэж байдаг юм/инээв/. Бодсон санасан зүйл мэдээж бий. Тэр болгоныг ярих хэрэггүй. Харин би бэлтгэл сургуулилтаа маш сайн хийнэ ээ.

-“Будапешт-2017” ДАШТ-д манай жүдочид урд өмнө гаргаж байгаагүй өндөр амжилтаа гаргасан. Манайхан өдөр болгон шахуу медаль авч байхад сэтгэл сайхан байсан биз?

-Анзаараад хараад байхад ямар нэг зүйл дээр алдаа, оноо заавал гардаг. 2016 он олимпийн жил байсан. Тухайн үед манайхан маш их бэлтгэл хийсэн. Харин 2017 он манайхны хувьд сэргэлтийн жил байж таарсан. Энэ ч утгаараа бэлтгэл сургуулилалт тохиромжтой орсон байх. Ер нь аливаа бэлтгэлийн үр дүн дараа нь гардаг л даа. Жижиг циклээр нь яривал хавар бэлтгэл сайн хийвэл намар, өвөл бэлтгэл сайн хийвэл зун нь үр дүн гардаг. Томоор нь яривал энэ жил бэлтгэл сайн хийсэн байхад нэг, хоёр жилийн дараа үр дүн нь гардаг. Энэ ч утгаараа манай тамирчдын бие организмын цикл өнгөрсөн оны дэлхийн аваргад их сайхан таарсан байх. Энэ миний бодол шүү.

-Та энэ оны дэлхийн аваргад орох болов уу?

-Миний хувьд өнгөрсөн жил дэлхийн аваргад ороод улмаар медаль авч чадахгүй бол болино гэсэн бодолтой байсан. Гэтэл медаль авсан. Урам зориг орсон. Надад спортын тал дээр зөвлөдөг хүн маань Ерөнхийлөгч Х.Баттулга. Гэтэл Ерөнхийлөгч “Чи чадаж байгаа бол барилдаад л бай” гэсэн. Тийм ч учраас энэ жил мөн л дэлхийн аваргад оролцох бодолтой байна. Өнгөрсөн зургаадугаар сард “Хөх хотын гранпри”-гээс алтан медаль авсан. Тиймээс энэ оны ДАШТ-д оруулах байх аа.

-Жүдо бөхийн төрөл “Токио-2020” олимпийн наадамд багийн төрөлд аваргаа тодруулна. Та 2020 оны олимпод оролцох уу?

-Уг нь чадвал багийн төрөлд ороод баг хамт олондоо нэмэр болчих юмсан гэж бодож байна. Гэхдээ би олимпод орохын тулд жиндээ заавал эрх авах ёстой болно. Тэгэхээр олимпийн эрх авах тэмцээнүүдэд бие болоод чадал маань хүрээд, дээр нь гэмтэж бэртчихгүй шиг бол оролцоод эрх авчих юмсан гэсэн бодол бий.

-Жүдогийн алтан үе гэвэл 2008-аас одоог хүртэл үеийг хэлэх байх. Ингэхэд та жүдогийн ирээдүйг хэрхэн харж байна вэ?

-Алтан үе гэвэл биднийг гэж хэлэх л байх л даа. Гэхдээ тэр үе нь бид биш байгаасай гэж боддог. Залуус маань цаашид улам илүү их амжилт гаргаж, бидний амжилтыг эвдээсэй гэж боддог. Ер нь манай “Токио-2020” оны жүдогийн баг нэлээд хөгшин болчихлоо. Залуу үе маань ч гарч ирж байна. Миний хэлэх зүйл гэвэл залуус маань шөнө, оройгүй бэлтгэл хийж өөрөө өөрийгөө ялан дийлж, тэмцэж гарч ирэх ёстой. Өнөө маргаашийнхаа тэмцээнийг бодоод бэлтгэл хийх юм бол хэн ч дээшээ гарч ирж чадахгүй. Амжилт гаргахад бүгдийн хичээл зүтгэл чухал. Гурван үеийн хэлхээ гэж ярьдаг шүү дээ. Ахмад, одоо, залуу үе гээд. Тэгэхээр бид ирээдүйгээ сайн бэлдэх хэрэгтэй. Миний хувьд хамгийн санаа зовж байгаа юм гэвэл дараа үе. Үнэндээ миний дараа үе надтай хамт хөгширчихлөө. Тэгэхээр тэрний доод үеийг бэлдэх хэрэгтэй болж байна. Спортод найман жилийн циклийг нэг үе гэж яриад байгаа юм. Манай дээд үеийнхэн мундаг байсан учраас бид гарч ирсэн. Бидний үед бэлтгэл, сургуулилалтыг маш мундаг хийдэг байсан. Иймдээ ч бидний үеийг гаргаж ирсэн ахмад үедээ, багш дасгалжуулагч нартаа баярлаж явдаг. Бас энэ спортод минь тууштай явахад минь үргэлж дэмжиж байдаг гэр бүлдээ, ханьдаа, үр хүүхдүүддээ баярлалаа гэж хэлмээр байна.

-Та үндэсний бөхөөр барилддаг учраас асуухгүй өнгөрч болохгүй нь. Сүүлийн үед бөхчүүдийн талаар янз бүрийн яриа гарч байна. Энэ талаар та юу гэж боддог вэ. Миний бодлоор их спортоор давхар хичээллэдэг бөхчүүд илүү амжилт гаргаад байх шиг санагддаг?-Их спортоор хичээллэх нь мэдээж тал талын ашигтай. Гэхдээ би үндэсний бөхдөө хайртай. Анх энэ спортоор хичээллэж спортын амьдралд хөл тавьсан. Нөгөө талаар бид үндэсний бөх гэж агуу түүхтэй учраас тив дэлхийд амжилт гаргах магадлал улам нэмэгдэж байгаа юм. “Их спортоор хичээллэсэн хүмүүс үндэсний бөхөөр сайн барилдаад байна” гэдэг нь их спортын тамирчид бэлтгэл сургуулилалтыг маш өндөр ачаалалтай хийдэг учраас эргээд үндэсний бөхөөр барилдахад техник болон сэтгэл зүйн бэлтгэл давуу байдагтай холбоотой байх. Бас би өөрөө үндэсний бөхөөрөө барилддаг учраас тив дэлхийд үндэсний спортоо тодорхой хэмжээгээр сурталчилж байгаа болов уу гэж боддог. Ер нь бид үндэсний гэдэг тодотголтой зүйлээрээ бахархах, түүнийгээ дэлхийд зөвөөр сурталчилах ёстой. Ганц үндэсний бөх гэлтгүй нүүдэлчин ахуй, соёл гээд л…

-Уучлаарай, хүнд асуулт байж магадгүй. Гэхдээ Та хэзээ барилдахаа болих бол?

-Хүн ялахаа больсон цагт л барилдахаа болино доо. Ингэж л бодож байна/инээв/.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…