Home Зөвлөгөө З0ДОЛДМООР САНАГДАХ ҮЕД УУРАА БАРИХ АРГУУД

З0ДОЛДМООР САНАГДАХ ҮЕД УУРАА БАРИХ АРГУУД

3 second read
0
0
639

Хүний амьдралд маргаж, муудалцах олон асуудал гардаг. Гэсэн ч тэр бүгдийг нударгаар шийдвэл өөрийгөө болон бусдыг хохироодог. Олимпийн аварга Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатыг 3oд0ж, хүндээр бэptээcэн талаар яг одоо цахим орчинд шуугиан дэгдээд буй. Үүнтэй холбогдуулан хэн нэгнийг з0дм00р санагдах үед хэрхэн уураа барих талаар зөвлөмжийг бэлтгэлээ.

1. Зугт
Зодмоор санагдаж, уурыг тань хүргэж буй хүнээс холд. Хэрэв таны уур ихээр хүрч байгаа бол хэрэлдэж маргалдахаас илүүтэй зүгээр л холдоод эрүүл ухаанаар тунгаах хүртэл хүлээх хэрэгтэй.

2. Гүнзгий амьсгал.

Эхлээд тайвшрахын тулд та гүнзгий амьсгалах хэрэгтэй. Цээжин дээрээ гараа тавиад гүнзгий амьсгаа аваарай. Амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүлж, 8-10 удаа гаргахад та тайвшрах болно.

3. Нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гарга
Заримдаа хүний хэлснийг чихний хажуугаараа өнгөрөөх нь ч бас сайн талтай байдаг хэлж буй зүйлийг нь юман чинээ бодохгүй уужуу ухаанаар хаяж сурах хэрэгтэй энэ үед таны уур мэдээж хүрэхгүй гэдгийг танд зөвлөе.

4. Дотоод хүнтэйгээ ярилц
“Би үйлдлээ удирдаж чадна” гэх мэтээр өөртөө давтан хэл. Тухайн хүнд хандсан сөрөг бодлуудаа илүү эерэг болгож төсөөл. Сөрөг бодлууд дээр төвлөрөхөөс илүү эерэгээр бодох нь аливаа хүчирхийлэл үүсэхээс хамгаална. Жишээлбэл, “Би энэ хүнийг үзэн ядаж, зодмоор байна” гэж бодохын оронд “Би энэ хүнийг зодвол асуудалд орно шүү” гэх мэтээр.

5. Анхаарал сарниулах өөр зүйл хий
Уур хилэнгээс өөрийгөө холдуудахын тулд асуудлыг мартуулах, сатаарах өөр зүйл олж хий. Видео тоглоом тоглох, дэлгүүр хэсэх, зугаалах зэрэг дуртай зүйлээ хийж болно.

6. Согтууруулах ундаанаас хол бай
Хэрэв та дургүй хүнийхээ хажууд байгаа бол согтууруулах ундаа бүү хэрэглээрэй. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь мэдээж үйл хөдлөлөө хянах чадварыг алдагдуулах нь тодорхой.

Эдгээр алхмууд таныг зодоон хийж, хүн бэртээхээс сэргийлнэ. Харин цаашид өөрийгөө удирдаж сурахын тулд уур, уцаарыг хянах сэтгэлзүйн сургалтуудад хамрагдахыг мэргэжилтнүүд зөвлөжээ.

source: Өдрийн сонин

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Зөвлөгөө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…