Ковид тусаад эдгэрсэн live-ийг хийснээс хойш маш их хүн надруу холбогдож мэдээлэл өгсөнд баярлалаа, баяр хүргэе, зоригтой байлаа гэснээс гадна яг юу юу уусан бэ? Ямар шинж тэмдэг илэрсэн бэ? эдгэрээд гарсаны дараа яаж байна? гээд маш ихээр асуулт надад ирсэн тэр болгонд бүгдэнд нь хариулж өгч чадаагүй. Тиймээс би товчхон тодорхой мэдээлэл хүргэчвэл хүмүүс бие биедээ шэйрлээд ойлгомжтой болох болвуу гэж бодсоны үндсэн дээр хийж байна. Бие тун дажгүй байгаа. Надад бол эдгэрсэний дараа ямар ч зовиур байхгүй байгаа. Өдөр хоёр цаг унтдаг болсон. Шөнө мэдээж хэвийн унтаж байгаа. Тэгээд би үүнийг Норов-7, Мана-4 ууснаас боллоо гэж дүгнэлт хийгээд байгаа.
Танд яг ямар зовиур илэрч байна, толгой өвдөж байна уу, нус гоожиж байна уу гэх мэт асуултууд олон ирсэн миний хувьд халдвар авсаны дараахан толгой, шилэн хүзүүгээр хөшиж өвдсөн. Тэгээд хоёр өдөр хамар үнэрлэх мэдрэмж багассан. Манай бусад хүмүүст бол янз бүрийн шинж тэмдэг илэрч байсан. Зарим нь бол бүр 3 хоног халуурч орноосоо босч чадахгүй хэвтэж байсан. Хуурайгаар ханиалгаж байсан хүмүүс ч байсан. Бүгд хоорондоо харилцан адилгүй л байх шиг байсан. Би иргэний зориг гаргаж мэдээлэл хүргэсэн. Хүмүүсийн дийлэнх нь эерэгээр хүлээж авч байгаад талархаж байгаа. Зарим цөөн тооны хүмүүс л хэдийг авсанаа хэлчих, мөнгө авсануу гэсэн дэмий зүйл ярьж байна. Мөн тэр лайвын дараа зэвүүн яриа ток шоунаас надад урилга ирж оролцсон. Хөтлөгч дүү хүртэл 30 саяаар ярьсан юм бишүү гэж асууж байна лээ. Тэгээд би тэр нэвтрүүлгээр хэлсэн байгаа “Үнэхээр тэгж 30 саяаар хийдэг бол олон дахин ёстой урт бичлэг хийдэг байж, ямар сайхан юм бэ” гээд л одоо өнгөрсөн дөө.
Эмнэлэгээс гарах үед эсрэг биетийн шинжилгээ авдаг юм байна лээ. Тэр эсрэг биет бол 1 бүхлээс дээшээ тогтвол маш сайн гэж үздэг юм байна лээ. Тусаад эдгэсэн бол заавал өгөх хэрэгтэй шүү. За тэгээд Маний уудаг Мана-4, Ноёдын уудаг Норов-7 гэдэг тангийн талаар маш олон хүмүүс асууж байна. Би энэхүү хоёр танг ууж эхлээд л нойр хоолондоо сайжраад байгаа юм болвуу гэж бодоод байгаа. Эмнэлэгт байхад бол эмнэлгээс надад шууд өгч байсан одоо бол бүр аятайхан 200гр усанд найруулаад уучдаг савалгаатай болсон байна. Юм мэддэг эмч нар хэлж байна лээ. Наадах чинь бол ханиадны улиралд уудаг тан байна. Их зөв эмчилгээ байна гэж хэлж байсан. Гадуур хүргэлтээр байдаг юм байна лээ шүү. Эмнэлэгт байхад ингэж асуусан та витамин D, C -гээ уухуу хавсраад тангаа уухуу гэж бүх хүмүүсээс асууж байна лээ. Миний хувьд хавсарч уусан.
Мөн үүнийг яаж ууж байснаа та бүхэнд хэлье. Нийтдээ би үүнийг 21 хоног уусан. Эмнэлэгт 10 хоног, тэгээд үргэлжлүүлж ууж байна. Ерөнхийдөө 21 хоног уухад болно. Хамгийн гол нь энэ тангуудыг мөн урьдчилан сэргийлж уудаг юм байна. Уухдаа яаж уух вэ гэвэл өглөөний цайны дараа 11 цагт, оройн хоолноос өмнө 17 цагт эмнэлэгт уулгаж байсан. Эсрэг биетийн шинжилгээг ХӨСҮТ-д өгдөг юм байна лээ, мөн манайхны зарим нэг нь ХАТАГТАЙ гэдэг эмнэлэгт өгч байсан.
Өдөрт 400, 500-гаараа илэрч байгаа энэ эвгүй үед бүгд дэглэмээ маш сайн бариарай л гэж хэлмээр байна. Тусаад эдгэсэн хүмүүсийн хувьд 3 сарын дараанаас вакциндаа хамрагдах боломжтой байдаг юм байна. Ер нь бол шинж тэмдэг илэрвүү үгүй юу л өөрийгөө хайртай хүмүүсээсээ, хамт олноосоо тусгаарлаад шинжилгээгээ өгөөд хариугаа хүлээсэн нь хамгийн зөв шийдвэр юм байна шүү гэж зөвлөе. За тэгээд бүгд вакцинаа хийлгээд халдвар зуныг угтацгаая. Баярлалаа.
Хадгалагдсан бичлэгийг үзэхийг хүсвэл ЭНД дарж үзнэ үү