Монгол улсын гавъяат жүжигчин Ц.Төмөрхуяг гуай “ Балжиннямтай өдөр ” нэвтрүүлэгт оролцохдоо ийнхүү ярьсан юм. “ Монгол улсын гавъяат цол авсны дараа асар өндөр хариуцлагатай болж байна шүү гэдэг бодол надад байна. Гудамжинд алхаад эсвэл дэлгүүрт ороод юм авах гээд явж байхад зарим улсууд сүү авч өгч байгаан. За та гавъяат болсон, ямар сархад авч өгөлтэй биш дээ гээд сүү авч өгч байгаан. Монголчууд чинь их мундаг юм байна ШД.
Гоё гоё залуучууд. Зарим нь бол яахав та амралтаараа уугаарай гээд том шилтэй сархад өгч байна л даа. Тийм юм бол асар олон байна. Тэгэхээр бие барилтанд орж эхэлж байгаа юм. Энэ хүмүүс чинь хүнийг өөрсдөө хүмүүжүүлээд эхэлж байна шд. Би айгаад байгаа юм л даа. Халамцуу явж болохгүй юм байна, гудамжинд энэ тэр илүү юм хийж болохгүй юм байна гэх жишээний. Зүгээр л машинтай явж байгаад гэрлэн дохион дээр зогсоход л цонхоо буулгаач гэж байгаа байхгүй юу. Цонхоо буулгахаар за баяр хүргэе гавъяат болсонд, би лайк дарж байсан шүү гэж байгаан.
Өмнө нь бол кинонд тоглож байсан ч гэсэн өөрийнхөө л бодлоор хийдэг байлаа. Одоо ингээд кинонд явна гэхээр за би чинь гавъяат энэ тэр гээд л нэг тийм юм байна шдээ. Тэгээд эрх чөлөө хаагдсан юм уу болов уу яасан юм бол гээд бодогдоод байгаан. Ямар ч байсан оюутнууддаа үлгэр жишээ заах ёстой юм байна. Үлгэр жишээ жүжигчин гаргах ёстой юм байна гэж. Хариуцлага улам өндөр болоод. Хүмүүс чинь гавъяат болчихоор өөр хандаад ч байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Урд нь бол сайн уу гээд тэгдэг байсан чинь одоо Өө гавъяатаа энэ тэр гээд. Тэр л аягүй сонин юм байна лээ. Орцныхоо үүдийг онгойлгосон чинь ч гэсэн гавъяат шиг онгойлгох ёстой ч гэж байх шиг . Миний ард хүн зогсож байвал хаалга онгойлгоод тэр хүнийг эхэлж оруулчихаад орж байх жишээтэй. Өмнө нь бол би өөрөө хаалгаа онгойлгоод өөрдөө шууд яваад орчихдог байх жишээтэй. Тийм юм байхгүй болчихдог юм байна. Эрх чөлөө үнэн хаалттай юм байна даа гэж бодогдоод байгаа.
Төр бол төрийн л шагналаа өгнө шд. Ардын жүжигчин юм уу гавъяатыг чинь ард түмэн л өгнө шд. Ард түмэн шагнаж байгаа шагнал болохоос ерөнхийлөгч шагнаагүй шд. Тамгын газар шагнаагүй шд. Ард түмний хүсэл, эрмэлзлэлээр л шагнагдах юм бол тэр бол гавъяат юмаа гэж ойлгодог. ” хэмээн ярьжээ.