Home Дотоод мэдээ Г.Уянга: Одоо намайг ингэж бичлээ гэж над руу сүрэглэн дайрцгаа

Г.Уянга: Одоо намайг ингэж бичлээ гэж над руу сүрэглэн дайрцгаа

19 second read
0
0
6,860

Н.Түвшинбаяр аварга болон найз Энхбат нарын асуудал олон нийтийн дунд анхаарал татсан хэвээр байна. Энгийн жирийн иргэдээс эхлээд Олны танил эрхэмүүд бүгд л өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Тэгвэл ерөнхийлөгч Х.Баттулгын талын гэгддэг, УИХ – ын гишүүн асан Г.Уянга өөрийн байр сууриа илэрхийлжээ. “ 30дуулсан залуугийн бие илааршиж эдгэрч босоосой гэж залбирахын сацуу нийгмийнхээ аймшигт бодит байдлыг мэдрэн бие арзайж сууна. Хоёр залуугийн з0д00ны тухай, хувь хүмүүсийн нь тухай би юу ч хэлэхгүй, яагаад гэвэл мэдэхгүй, сайн таних ч үгүй. Харин энэ нийгмийн, өөрсдийнхөө бодит байдлыг хэлье. Монголд Н.Түвшинбаяр шиг адгийн шаар үгүй болов. Олимпийн алтан медалийг нь хурааж авбал баясан хөөрч онгирон дэвхцэх хүн сүрэг үй түмээрээ “Медалийг нь хураачихаасай ! ” гэж давчдан хөөрөн байгаа нь илт . Хэрэв тэгвэл “доторх сатан” нь хэд хоног идэх хоолтой болж, шүлс үсчүүлэх сайхан шалтгаантай болох нь. Даан ч тэгдэггүй юм билээ. Яагаад гэвэл тэр медаль Найдангийн Түвшинбаярынх гэхээсээ Монгол Улсынх юм. Монгол Улсын анхны олимпийн алтан медаль… Анхны медалиа алга болгочихоод алга таших адын хүслэн монгол хүнийх үү?

Эх орондоо анхны олимпийн алтан медалийг авчирсан цор ганц түүнд харьяалагдах гавьяа нохойн жогорхойн үнэгүй болохыг хардаг байжээ. Бүгд яг л дэргэд нь харж байсан шиг, шалтгааныг нь бүгдийг нэгд нэггүй мэдэж байгаа шиг шүүж байна . Хэрэв чи дотор нь орж, хамт байгаагүй л бол юуны ч талаар дүгнэлт өгч чадахгүй, болохгүй. Үр дүн бол хэнд ч тодорхой харагдана, харин шалтгаан !

Гэтэл манайхны үеийн үед болгоомжилж ирсэн өмнөд хөршид өөр хэмжүүр ажиллаж байна. Саяхан хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ өөрийн гараар егүүтгэсэн эхийн хэргийг Хятадын шүүх шүүсэн. Эх нь хүүгээ санаатайгаар хeнeeжээ. Үр дүнг нь харвал жигшмээр түүх . Тэр насаараа хүүгээ асарсан бөгөөд өөрөө 90 гарч өндөр насыг насалж, бие нь илтэд дордож орчлонд удахгүйгээ мэдсэний дараа “Хүүг минь надаас хойш хооллож, өтгөн шингэнийг нь цэвэрлэж арчлах хүн байхгүй тул өөрийн ухаангүй хүү минь олон жил муугаа үзэж амьд сүг болон тарчилж vх.н.э. Би үүнийг тэвчиж тайван vxэж чадна гэж үү…. Эх ийм шалтгаанаар өөрийгөө амьдын тамд унаган ийм шийдвэр гаргажээ. Шүүх ээжийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэрэв манай нийгэмд ийм зүйл болсон бол тэр эмгэнийг жамаараа vхэхээс нь өмнө хэдийн a.лчиx сан байх бизээ . Шалтгааныг мэдэхгүй, болсон явдлыг хараагүй бол юуг ч бодитой дүгнэж чадахгүй, бас болохгүй! Одоо тэр залуугийн алдаан дээр сэг зэм дээр цугласан шимэгчид шиг, улай үзсэн хэрээ шиг, ялаа батгана, өт шиг шавж байх шив. Чоно араатны , бүргэд жигүүртний чадлаар хоолоо олж Иддэг. Чоно , бүргэд л ан хийдэг. Харин чонын, бүргэдийн үлдэгдэл дээр золбин нохой, хэрээ, өт, ялаа батгана, бактер шавдаг .
Бид яг л “амьд vxдэл” -үүд шиг надад санагдаж дотор арзаганууллаа. Хүний цy.c сорж мах идэхээс өөр юу ч хэрэггүй vхдлүүд амьд нэгнийг харах л юм бол ямар ч ухамсаргүйгээр шууд түүн рүү сүргээрээ дайрна. Тэд амьд хүнийг харсан л бол булаацалдаж тасчин иднэ. Яг энэ үедээ бас нэгэн амьд хүнийг харах юм бол идэж байсан хүнээ ч дуусгалгүй амнаасаа цy.с садруулан дараагийн хүн рүү дайрна. Хэрэв өнөөдөр Түвшинбаярыг өмгөөлөх юм бол “ walking dead ” ээр дүүрсэн нийгэм бүгд нийлээд тэрхүү өмгөөлөгчийг бас барьж идэхэд бэлэн байна. Тэд бас тасралтгүй шордож байх юм гээч, яг л идэх хүнээ барихаар элдвээр отож байгаа хүн араатнууд шиг; “ Энэ зод.00 ны талаар юм хэлээч ”, “ яагаад дуугүй байгаад байгаа юм ”, “ яаж өмгөөлөхөө ярилцаж сууна уу, та нар ”… Мессэж , сэтгэгдэл… Яг л дараагийн барьж идэх хүнээ олох улаан нүдэлсэн амьд vx.длүүд ц.y.cтай амаараа бие арзайтал хашхичих шиг! Жихүүдэс төрөм… Одоо ингэж бичлээ гэж над руу сүрэглэн дайрч ц.у.с.л.а.ц.гаа! Бас олон хүн амьд үхдлүүдээс айгаад үгээ залгин нуугдаж суугаа, бариулж идүүлэхийг хэн хүсэх билээ дээ .
Аварга алдсан, том алдлаа. Харамсан халагламаар байна. Даан ч яав даа… Гол нь анд нь эрүүл энх болоосой. Би аваргаа шууд нyлиман дэвсэлж чадахгүй байна. Өмгөөлөх шалтгааныг өөрөө өөртөө дотроо хайж л сууна. Омголон, шартай, шазруун, догшин… Ийм байж л аварга болдог байх л даа … Хэрэв ааг омоггүй, өлбийсөн дорой, арчаагүй “ амьд VXдэл ” -үүдийн нэг байсан бол тэр дэлхийн хүн болж чадахгүй байсан биз ээ… Энэ удаа том алдлаа. Олон хавар нэгэндээ болов уу даа, даан ч яав даа. Догшин идээ хүртээд ухаанаа алдаж байгаа бол, юу ч санахгүйгээр тасарч байгаа бол архинаас хол явах хэрэгтэй болж дээ… “ Залуу насандаа нэрд гармар! ” гэж Солонгосууд хараадаг юм гэсэн , ямар үнэн үг вэ … Эй хүний амьдрал гэдэг чинь онооноос илүү алдааны цуглуулга л байдаг даа… Өгүүлшгүй ихээр харамсаж өөрийгөө зүхэж , цаг хугацааг ухрааж болдогсон бол амьдралаасаа яг тэр хэдхэн цагийг, бүр тэр хэдхэн минутыг хасаад хаячих юмсан… дуудахад нь яах гэж халуун гэрээ орхиж гарав даа… гэж гаслан бодож суугаа байх даa… Эмх замбараагүй элдвийн бодол тархинд орж гарч л байна .
Аварга найзынхаа төлөө бүхнийг хий , найзаа бүрэн илааршуулж аваад , бусдад хамтдаа сургамж өгөөд , залуустаа аp.xинаас хол байхыг уриалж төгсөөсэй гэж бас төсөөлж сууна. Аль алинд нь өгүүлшгүй ихээр харамсаж байна . Найз нь эрүүл мэндээрээ нөхөшгүй хохирсонд, аварга нэр хүндээрээ баларшгүй сэвтсэнд. Нийгэмд үзүүлж байгаа буруу үлгэрлэлд нь бас дотроо халаглаж л сууна. Бурхан минь , амьдралын алдаа оноогоо өөрөө Үүрч, өөрөө шүүж , өөртөө л ухаарсан, хэнд ч анзаарагдаггүй эгэл жирийн, хэн ч үл мэдэх нэгэн байсан ч болоосой, энэ аймшигт нийгэмд. Аварга начин хоёрын хар дарсан зүүд шиг энэ үйл явдал мартагдана, бүдгэрнэ… Харин манай амьд vx.длийн сүрэг дараагийн сэг зэм рүүгээ цyс.aa урсган дайрцгаана. Амьд vx.длийн нийгэм үлдэнэ! ” гэжээ.

 

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…