Home Зөвлөгөө Хүний ёс суртахуун удамшдаг, генд нь суусан энергиүд их байдаг. Тиймээс…

Хүний ёс суртахуун удамшдаг, генд нь суусан энергиүд их байдаг. Тиймээс…

12 second read
0
2
3,065

Академич, МУИС-ийн профессор С.Нарангэрэл “Монгол төрийн ёс зүйн уламжлал” сэдвээр итгэл тавьсан юм. Түүнийг илтгэлийг тэмдэглэснээ хүргэж байна.

Ёс суртахуун, ёс зүй гэж юу вэ

Шинжлэх ухааны хувьд ёс суртахуун гэдэг ойлголтыг маш сайн ойлгох учиртай. Ёс суртахуун бол хүний уураг тархинд байгаа эерэг энергийн өгөгдлийн цогц. Дэлхий дахинд ёс суртахууны талаар хоёр том онол бий. Хамгийн түгээмэл онол нь ёс суртахуун бол үүсмэл, болзмол гэж үздэг. Хүн мичнээс үүссэн юм чинь ухамсар нь бас үүсмэл, болзмол байх ёстой гэсэн шинжлэх ухааны гаргалгаа байдаг. Хэрвээ энэ гаргалгааг үнэн гэж үзвэл хүн эхээс төрөхдөө ёс суртахуунгүй төрнө.

Ямар ч адгуус араатнаас аюултай, юу ч хийхээс буцахгүй болно. Хууль журам, хэм хэмжээ тогтоож байж адгууслаг араншинг нь тогтоон барих шаардлагатай болно. Өөр нэг онол нь суут Альберт Эйнштейн Квантын физикийн шинжлэх ухаанд таталцлын хуулийн маш том нээлт хийсэн. Энэ нээлтээр хүн гэдэг амьтан бол уураг тархиндаа ёс суртахууны энергийн эстэй гэж үздэг. Тухайн эсүүд нь 80 их наяд хүрнэ. Энэ эсээсээ гадагш нь цацаж, хүрч, хариу үйлдэл үзүүлдэг.

Өөрөөр хэлбэл, хүн бол оюун ухааны амьтан юм гэдэг дүгнэлтийг хийсэн. Эндээс хүн, нийгмийн ижил юмс нь ижил юмаа татдаг гэсэн гаргалгаа гаргасан. Монгол ардын “Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо” гэдэг үг байдаг. Энэ бол сайн нь сайныгаа, муу нь муугаа татдаг зүй тогтлыг хэлдэг. Энэ онолыг сүүлийн үед дэлхийд ихээхэн ярих болсон. Хүний ёс суртахуун удамшдаг, генд нь суусан энергиүд их байдаг. Тиймээс хүний удам судрыг хар гэдэг монголчуудын яриа нь үүнтэй холбоотой.

Монголчуудын өөрийнх нь аж төрөх ёс, амин зуулга, тал хээр нутагт цөөхүүлээ амьдардаг байдал нь заяамал ёс суртахууны сайхан өгөгдлийг бусад үндэстнээс илүү өгсөн. Чингис хаан Монголчуудын ёс суртахууны өгөгдөл, энергиэр дэлхийн дахиныг өөртөө татсан. Монголын нууц товчоонд Чингис хаан, түүнийг шууд залгамжлагчид дэлхийг эрхшээх үед хэлсэн Чингис хааны айлдвар байдаг. Энэ айлдварыг одоо хүртэл Монголын судлаачид гаргаж тавиагүй.

Чингис хаан “Би гүр улсаа шударга болгож, гагц жолоонд оруулсан” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, шударга ёсыг тогтоож л монголчуудыг нэг атганд зангидсан гэдэг санааг илэрхийлсэн. Үүнийг нь 800 жил судалгаа хийсний үндсэн дээр бид ойлгосон. Дэлхийн түүхийг сайтар судалбал, улс гүрнүүд Чингис хааны шударга засаглалд дагаар орж, дэлхийн хэмжээний том хөрөнгийг бий болгосон. Дэлхийд 140 жилийн турш Монголын энх амгалан тогтоож, хөгжил цэцэглэлтийг цогцлоож, Ази Европыг Торгоны замаар холбож өгсөн ийм гайхамшигтай өвөг дээдсийн үр сад нь бид байгаа юм.

Төрийн албан хаагчид, улстөрчид шуналаа татаагүй цагт ёс суртахуунлаг нийгэм тогтохгүй

Шударга – Шударга бус: -Өнөөдөр Монголын нийгэмд бүх хүрээнд шударга бус үйлдэл гаарсан. Хэрвээ 800 жилийн өмнөх Чингис хаан, өвөг дээдэс маань эргэж биднийг харвал танихгүй. Энэ үндэстэн монголчууд биш, бидний үр сайд биш байна гэж хэлнэ. Монголчууд яагаад өөрөө өөрсдийгөө ч танихгүй болтлоо ёс суртахууны хувьд ялзapч, дoрoйтож, буурав гэдэг нь сонин. Үүнийг шинжлэх ухааны үүднээс зайлшгүй тайлбарлах шаардлага гарсан. Муухайгаар хэлбэл, монголчууд бид энэ хорвоо ертөнцийн хамгийн ёс суртахуунгүй ард түмэн болсон. Өнөөдөр шударга байх зарчим алдагдсан. Эдийн засгийн үүднээс шударга байна гэдгийг бол хуваарилалт гэдэг үг тохирох байх. Шударга ёс тогтоохын тулд шударга бус үйл үйлдсэн этгээдэд тодорхой хариуцлага хүлээлгэж, шийтгэл оногдуулж, хохирлыг нь барагдуулах учиртай.

Эр зориг-Аймхай хулчгар: -Шударга ёсыг тогтооход эр зориг маш чухал. Эр зориггүйгээр шударга ёс тогтоогдоно гэж байхгүй. Эр зориг байхгүй бол аймхай, амаа хамхисан, цаагуураа хов живд хөтлөгдсөн нийгэм болж хувирдаг. Монголын нийгэм үндсэндээ иймэрхүү байдал руу орсон.

Итгэл-Хураан мэхлэлт: -Итгэл гэдгийг бие биедээ итгэхийг хэлнэ. Өнөөдөр монголчууд бие биедээ итгэдэг, итгэсэн итгэлийг хөсөрдүүлдэггүй, хуурч мэхэлдэггүй, хулхиддаггүй байсансан бол хууль, тэр тусмаа Иргэний хууль, зээлийн гэрээ, шийтгэл гэж байх хэрэггүй. Итгэл алдуурна гэдэг нь ирээдүйдээ итгэлгүй, хань ижил, үр хүүхдэдээ хүртэл итгэхгүй байдал руу орж байна. Төрийн албан хаагчдын дагаж мөрдөж байгаа хуулиудад эрх хэм хэмжээг заачихсан байдаг. Төрийн нэрийн өмнөөс хэрэгжүүлэх бүрэн эрх мэдлүүдийг олгосон. Энэ нь нэг ёсондоо итгэл гэсэн үг.

Энэ итгэлийг хуулиар төрийн албан хаагчдад өгч байгаа юм. Энэ итгэл алдагдвал тухайн төрийн алба бол хоосон хөндий болно. УИХ-ын гишүүдийг ард түмэн итгээд сонгодог. Гэтэл ард түмний итгэл хөсөрдөөд ирэхээр Их хурал хөндий зайнд орчихдог. Тиймээс тэндээс гаргаж байгаа хууль, тогтоомжийг биелүүлэх, хүндэтгэлтэй хандах зүйл нь алга болчихдог. 1990 онд МАН-ын Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээр огцорсон асуудал нь итгэл байхгүй болсон учраас Үндсэн хуульд заасан бүрэн эрхээрээ хэрэгжүүлж чадахаа больсон. Тиймээс итгэл гэдэг бол төрийн албаны ёс зүйн чухал асуудал.

Ичихүй ба эмээхүй- Эрээ цээр алдалт:  -Ямар ч хүн ичихүй, эмээхүй зантай байх хэрэгтэй. Төрийн албан хаагчийнхаа нэр төрд сэв суулгах вий гэдэг үүднээс биеэ цэгцтэй явах энергийг бүрдүүлэх учиртай. Ямар ч хүн аав, ээжээ, ахмадуудаасаа эмээдэг шиг төрийн албан хаагчид ард түмэн, олон түмнээсээ эмээх ёстой. Мөн дараа нь хар толгой дээрээ ирэх хариуцлагыг урьдчилан харж эмээж явах учиртай. Ингэхгүй, төрөл арилжсан юм шиг явсны эцсийн үр дүн нь мөрдөлт, байцаалт, шорон, ядан руу аваачна.

Эелдэг ёсон- Бүдүүлэг байдал: Төрийн албан хаагчид бол өөрсөдтэйгөө харьцаж байгаа иргэдтэй Монгол Улсын иргэн шүү гэдэг үүднээс хүндэтгэн харьцах учиртай. Та, өөрөө зэрэг хүндэтгэлтэй үгээр иргэнтэй харьцаж байх хэрэгтэй. Ажилтай ажилгүй, залуу хөгшин хамаагүй, бүх хүнд адил тэгш харьцах учиртай. Төрийн албан хаагчид энэ дээр хамгийн их алддаг шүү.

Нэр төр-Нэрээ хугалах: Хүн энэ хорвоод ирсэн шигээ буцна. Махан бие байхгүй болох ч биднээс хэдэн арван жилээрээ дуурсагдах юм үлдэнэ. Тэр нь нэр төр. Хэчнээн сайн үр удам төрөн гарсан ч эцэг эхийнхээ бузарласан нэрийг эргэж сэргээнэ гэдэг маш хэцүү шүү. Үе удмаар нь тамгалчихдаг. Тиймээс төрийн албан хаагчид төрийн албан хаагчийн нэр хүндийг өндөрт байлгах учиртай юм.

Үнэнч-Хоёр нүүрлэх: Үнэнч байна гэдэг хоёр утгатай. Нэгд, үнэнийг дагана. Та бидний үзэл бодол, ухаан санаанаас хамаарахгүйгээр бодитой байдаг зүйл. Үнэнийг тогтооно, үнэнийг бас гуйвуулж болно. Гэхдээ монголчууд үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг мундаг хуультай ард түмэн шүү. Хэдэн арав, хэдэн зуун жилийн дараа үнэн үнэнээрээ л тогтоно гэдгийг сана.

Эс хомхойрох-Шунал: 1980 оны сүүлч, 1990 оны эхээр Монголын улс төрийн тогтолцоо, нийгэмд өөрчлөлт оруулахдаа маш ноцтой алдаа гаргасан. Энэ алдаагаа одоо ухаарч эхэлж байна. Учир нь, тансаг хэрэглээ, эд хөрөнгө, их мөнгөтэй болж авах, хэзээ ч ханаж цадахгүй тэр хэрэглээгээ хангах гээд үхэн хатан 30 жил зүтгэлээ. Эцсийн дүнд хэдэн өндөр байшин бий болсон. Хэрвээ цэвэр ус юм уу, бохирын шугам доголдолд ороход өмхий балгас л болж хувирна.

Бүх зүйлийг зах зээл руу оруулсан нь алдаа байсан. Нийгмийн бүх хүрээг зах зээлжүүлсэн. Гэтэл зах зээлжүүлж огт болохгүй нийгмийн хүрээ байна. Жишээ нь, боловсрол, эрүүл мэнд байна. Өнөөдөр боловсролыг зах зээлжүүлснээс болж Монголын нийгэм асар их хагаралд орлоо. Баячуудын хүүхэд тусгай сургуульд, маш өндөр үнээр сурч байна. Эгэл ардын хүүхэд улсын сургуульд. Зарим нь дүрэмт хувцасны үнээ дийлэхгүй, сурах бичгээ худалдан авч ч чадахгүй завсардаж байна.

Эрүүл мэндийн салбарыг улстөржүүлж болохгүй байсан байна. Өнөөдөр ядуучуудын эмнэлэг, баячуудын эмнэлэг тусдаа болсон. Бүр цаашлаад кopoнаBирус гарахаас өмнө гадаадад эмчлүүлдэг бүлэг бий болсон. Ингээд цаашаа хэдүүлээ явах уу. Энэ байдлаараа цаашаа явбал, монгол үндэстэн үгүй болох мөхөл руугаа орно. Сургууль, эмнэлэгтээ нийтээр үйлчлүүлдэг, маш өндөр зэрэглэлтэй байлгах бодлогыг төр засгаас барих шаардлагатай. Ингэж байж ёс суртахуунлаг болно. Өнөөдрийн бидний нэг хэсэг нь нийтийн унаагаар явж чадахгүй больсон байна. Нэг айл 2, 3 унаатай болсны хор уршгийг өдөр тутмынхаа амьдралд мэдэрч байна. Авто зам нь нойл, зогсоол болоод хувирчихлаа шүү дээ. Ер нь цаашдаа Монгол орныг, төрийн албан хаагчид, улстөрчдийг бүгдийг нь ёс суртахуунтай болгоход шуналын асуудлыг тусгайлан авч үзэх ёстой. Үүнээс чинь хахууль, албан тушаалын эрх мэдлийг хувийн шунахай сэдлээр ашиглахаас үүдэлтэй.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Зөвлөгөө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…