
Ирэх Даваа гараг буюу дөрөвдүгээр сарын 5-наас эхлэн 18-49 насны иргэдийг вакцинжуулах болохыг Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ.
Тэрбээр “4-р сарын 5-наас 18-49 насны иргэд вакциндаа очоод хамрагдаарай. 5-р сарын 1-гэхэд нийслэлийн иргэд вакцины эхний тунд бүрэн хамрагдана” гэлээ.
Улаанбаатар хотын хэмжээнд 6,895 өндөр настай хүмүүс асаргаанд байдаг тул гэрт нь очиж вакцинд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа юм байна.
Ерөнхий сайд өнөөдөр вакцинжуулалтын ажилтай танилцсан бөгөөд өдөрт дунджаар 12 мянган иргэнийг вакцинжуулж байгааг нэмэгдүүлж, энэ тоог 30 мянгад хүргэхээ мэдээлээд байсан юм. Нийслэлд өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын 40-44 цэг ажиллаж байгаа гэдгийг ЗГХМХХ-ээс мэдээлээд байна.