Монгол Улсын зэвсэгт хүчинд хоёр орны өмнө байгуулсан гэрээний дагуу Су-27 сөнөөгч онгоцны хороог 2021 оны дөрөвдүгээр сард багтаан хүлээлгэн өгөх зарлигт ОХУ-н ерөнхийлөгч В.Путин өчигдөр /2021.04.01/ гарын үсэг зурлаа хэмээн РИА Новости агентлаг мэдээлжээ.
Манай улс жилийн өмнө ОХУ-аас сургалт байлдааны хоёр ширхэг Миг-29 сөнөөгч хүлээж авсан ба Су-27 болон Миг-29 сөнөөгч онгоцны нисгэгчдийг ОХУ-д урьдчилан бэлдэж байсан нь ийнхүү Су-27 сөнөөгч онгоцны хороог хүлээн авах бэлтгэл ажлын нэг байжээ. Энэ өдрүүдэд Налайхын нисэх хүчний ангийн аэродромыг энэ жилдээ багтаан бүрэн засварлах ажил өрнөж байгаа ажээ. Учир нь орчин үеийн Миг-29 болон Су-27 сөнөөгч онгоцны хороотой болж байгаа тул ийнхүү засварлаж байгаа ажээ.
Түүх: 1960-д оны сүүлд АНУ агаарт ноёлох зориулалт бүхий дөрөвдүгээр үеийн сөнөөгч онгоцны F-15 төсөл нууцаар боловсруулж байсан бөгөөд ЗХУ хариу болгож өөрийн дөрөв дэх үеийн сөнөөгч онгоц бүтээх ажилд орсон байна. Су-27 загвар онгоц 1977 онд анх Т-10 хэмээх индекстэй туршилтын нислэгээ хийсэн бөгөөд одоогийнхоос харьцангуй том далавчтай анхны загварт нилээд өөрчлөлт, засвар оруулсны эцэст Т-10С загварыг батлаж, 1984 оноос эхлэн зэвсэглэлд ашиглаж эхэлсэн.
Байлдаанд ашигласан байдал:
Чечений 1,2-р дайны үед агаарын цохилт өгөх, бүслэн хаах ажиллагаанд өргөн ашигласан. 1993 оны 3-р сарын 19-ны өдөр Абхаз-Гүржийн дайны үед ОХУ-ын нисэх хүчний хоёр Су-27 онгоц агаарын байг амдахаар хөөрсөн боловч байгаа ололгүй буцах замдаа нэг нь зенитын пуужинд С-75 өртөж унасан байна.2008 оны Орос-Гүржийн дайнд ОХУ өөрсдийн Су-27-г МиГ-29 онгоцны хамт Цхинвали болон Гүржийн бусад нутгаар агаарын цохилт өгөх, агаарын орон зайд хяналт тогтооход ашигласан.