Улсын их хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ж.Сүхбаатар нар байнгын хорооны хурал дээр барилцаж авчээ. Тэд шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн болон шүүгчийн сахи.лгын хороог шинээр байгуулах асуудал дээр маргал.дсан байна. Учир нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар дээрх ажлын хэсэгт өөрийгөө нэр дэвшүүлсэн байна.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шүүгчийн сахи.лгын хороог шинээр байгуулж, үйл ажиллагааг өөрчлөх шийдвэр гаргасан ингээд 3-р сарын 1-нээс хууль хэрэгжиж эхлээд байна. Энэ хуулийн хэрэгжилтээр эхний ээлжинд шүүх байгууллагын төсвийг зохицуулж, улсын их хурлаар батлуулах үүрэг бүхий шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүнээр томилох, мөн шүүгчдэд хариуцлага хүлээлгэх механизм бүхий шүүгчийн сахи.лгын хороог шинээр байгуулах юм. Шүүх засаглалд хараат бус байдлыг бий болгож улс төрчдийн аливаа нөлөөлөлд автуулахгүй байхыг дээрх хоёр субьект бий болгох ёстой юм. Тэгвэл томилгоонд нь улсын их хурал оролцдог байх нь хэвээрээ байх тул эрх барьж байгаа намаас хараат байдлаар гишүүдээ томилхуу гэдэг асуудал яригдаж байсан. Өнөөдөр улсын их хурлын байнгын хороо хуралдаж дээрх асуудлыг ярилцаж, эхлээд ажлын хэсгийг байгуулж томилох асуудал орох ёстой. Гэтэл энэ үеээр Улсын их хурлын гишүүн Ж. Ганбаатар, Ж.Сүхбаатар нар маргал.даж байнгын хорооны танхимд бари.лцаж авсан үйлдэл хүртэл гаргажээ.
эх сурвалж: TV9