Home Дотоод мэдээ Г.Отгонцэцэг: Өсвөр насны хүүхэд найзтай байна гэдэг хамгийн чухал…

Г.Отгонцэцэг: Өсвөр насны хүүхэд найзтай байна гэдэг хамгийн чухал…

18 second read
0
0
82

Сэтгэл судлалын үндэсний төвийн Зөвлөгөөний албаны сэтгэл судлаач Г.Отгонцэцэгтэй өсвөр насныхны сэтгэлзүйн онцлог, цахим гадуурхал, дээрэлхэлт гэж юу вэ, эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хэрхэн харилцах нь зүйтэй зэрэг сэдвийн хүрээнд ярилцлаа. Тэрээр “Цар тахлын улмаас танхимаар хичээл орохгүй, найзуудтайгаа уулзаж чадахгүй байгаагаас үүдэж хүүхдүүд харилцааны дутмагшилд орж буй тохиолдол их байна” хэмээн ярьсан юм.

-Хүүхдүүд нэгнээ дээрэлхэх явдал сургуулийн орчинд их тохиолддог гэж бид боддог. Гэтэл одоо энэ нь цахим орчин руу шилжив үү. Хүүхдүүд нэгнийгээ цахимд элдвээр доромжилж, найзаасаа хасаж, зургийг нь эвлүүлж, шоглодог гадуурхдаг тухай сонслоо?
-Дээрэлхэлт гэдэг нэг төрлийн хүчирхийлэл гэдгийг анхаарах хэрэгтэй. “Бусдад дээрэлхүүлж гадуурхагдах нь бараг л хүүхэд бүрд тохиолддог учраас даваад л гарах хэрэгтэй. Дээрэлхүүлэх явдал надад ч бас тохиолдож л байсан” гэх мэтээр хөнгөн хүлээн авч ноцтой асуудал гэж үзэхгүй байх хандлага одоо ч байсаар байна. Бусдад дээрэлхүүлэх нь олон сөрөг үр дагавартай. Тэдгээрээс дурдвал өөрийн үнэлэмж буурах, хичээл сурлагадаа муудах, сэтгэл түгшүүр, сэтгэл гутралд өртөх цаашлаад амиа хорлох талаар бодох, өөрийгөө гэмтээхэд хүртэл хүргэдэг.

Дээрэлхэлт бол нийгмийн асуудал. Дээрэлхэлтийг өөгшүүлэх эсвэл тоохгүй өнгөрөөвөл цааш улам тархдаг. Бие махбодын хувьд стрессээс үүдэлтэй ходоод өвдөх, хоолны дуршил буурах, нойрны хэмнэл алдагдах зэрэг асуудлууд үүсдэг. Дээрэлхэлт бол нийгмийн асуудал. Дээрэлхэлтийг өөгшүүлэх эсвэл тоохгүй өнгөрөөвөл цааш улам тархдаг. Дээрэлхэлт бол бусдыг санаатайгаар хохироох гэсэн сэдэлтэй, давтамжтай, зохион байгуулалттай үйлдлийг хэлэх бөгөөд хүмүүс хоорондын харилцаанд эрх мэдэл, давуу байдлаа хүлээн зөвшөөрүүлэх зорилготой сөрөг үйлдлүүдийг хэлдэг.

Дээрэлхэж буй хүүхдүүд ихэвчлэн өмнө нь бусдад дээрэлхүүлж байсан хүүхдүүд байдаг. Зарим судлаачид дээрэлхэгч хүүхэд гэр бүлийн орчинд үл хайхрах хүчирхийлэлд өртдөг эсвэл сургууль болон гэр бүлийнхээ хүрээнд тэдний хүлээлтэд хүрэхгүй байгаа мэт мэдрэмжийг авдаг, нийгмийн харилцааны чадвар сул байх нь бусдыг дээрэлхэх шалтгаан болдог гэж үздэг. Бусдыг дарамталж, дээрэлхэж, гадуурхаж өөрсдийгөө хүчтэй нэгэн мэтээр төсөөлж, бусдыг захирч, эрх мэдэлтэй байснаар өөрийн сул талаа мартдаг байна.

ЦАХИМ ДЭЭРЭЛХЭЛТ, ГАДУУРХАЛТ УДААН ХУГАЦААНД ҮРГЭЛЖЛЭХ НЬ АМИА ХОРЛОХ ЭРСДЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙДАГ

-Цахим гадуурхалт гэж юуг хэлэх вэ?
-Цахим гадуурхалт бол цахим орчинд үйлдэгдэж буй дээрэлхэлтийн нэг хэлбэр юм. Цахим дээрэлхэлт гэдэг нь төрөл бүрийн цахим сүлжээг ашиглан зориудаар хэн нэгнийг доромжлох, шоглох, гадуурхаж буй сөрөг үйлдлүүдийг хэлнэ. Сургууль дээрээ дээрэлхүүлдэг хүүхэд гэртээ очоод тайван байдлыг мэдрэх боломжтой бол цахим дээрэлхэлт, гадуурхалтад өртөж буй хүүхэд байнгын тайван бус мэдрэмжийг авч байдаг.Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ утас оролдохоо боль гэж шууд хэлэх эсвэл хурааж авах тохиолдлууд их байдаг.

Энэ нь тийм ч үр дүнтэй арга биш. Яагаад гэвэл дээрэлхэгч хэдэн цагт ч байсан чат явуулах, мессеж бичих мөн өөрийнх нь талаар цуу яриаг бусдад тараах боломжтой байдагтай холбоотой юм. Одоо үеийн өсвөр насны хүүхдүүдийн хувьд цахим орчин маш чухал байр суурийг эзэлдэг гэдгийг бид мэднэ. Тийм ч учраас эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ цахим хэрэглээг зөв хянах, гэр бүлийн дүрэмтэй болох, тэдэнтэй нээлттэй харилцах, тэднийг тантай нээлттэй харилцах боломж нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ утас оролдохоо боль гэж шууд хэлэх эсвэл хурааж авах тохиолдлууд их байдаг. Энэ нь тийм ч үр дүнтэй арга биш бөгөөд одоо цагт огт утас хэрэглэхгүй, интернет ашиглахгүй байна гэдэг боломжгүй мэт болсон.

Хэрвээ та хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлдэг бол аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой. Хүмүүжлийн эерэг аргад: хүүхдээ ямар хүн болгож өсгөх вэ гэдэг холын зорилго, хүүхэдтэйгээ элэгсэг дотно харилцах, хүүхдийн насны онцлогт тааруулж аливааг тайлбарлах, ямар үзэл бодолтой, юу мэдэрч байгааг нь ойлгох болон тухайн хүүхдэд тулгарч буй асуудлыг шийдэхэд нь туслах орно. Хэрвээ та хүүхдээ ойлгодог, идэвхтэй сонсдог, хүүхэдтэйгээ нээлттэй харилцаж чаддаг бол аливаа асуудал үүсэхэд хүүхэд эцэг эхдээ хэлж, тусламж хүсэх байдал нэмэгдэх юм. Ингэснээр урьдчилан сэргийлэх боломжтой.

ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДИЙН ХУВЬД НАЙЗТАЙ БАЙНА ГЭДЭГ ХАМГИЙН ЧУХАЛ

-Монгол Улсад үе тэнгийн гадуурхалт, ялангуяа цахим гадуурхалд хүүхдүүд өртөхөөс сэргийлж ямар арга хэмжээ авч ажилладаг юм бол?
-Монгол улсын хувьд мэдээлэл түгээх, нөлөөллийн аян зохион байгуулах, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах гэх мэт урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж байна. 2017 онд “Цахим гадуурхал цаашаа” аяныг зохион байгуулсан. Мөн ekids.mn сайтаас цахим гэмт хэрэг, хүчирхийлэл, дээрэлхэлт болон цахим аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ? Хэрхэн зөв зохистой хэрэглэх вэ зэрэг төрөл бүрийн цахим орчинтой холбоотой мэдээллийг авах боломжтой. “Хүүхдийг ивээх сан”-гаас 2017 онд хийсэн “Өсвөр үеийнхний дуу хоолой” судалгаанд нийт оролцогчдын 37,9 хувь өнгөрсөн онд ямар нэгэн байдлаар дээрэлхүүлж доромжлуулсан гэжээ.

-Цахим гадуурхалттай холбоотой судалгаа, тоон мэдээлэл бий юу. 2012-2016 оны хооронд 92 хүүхэд гадуурхалд өртөж, амиа хорлосон гэх харамсалтай тоо байсан. Энэ талаар дэлгэрүүлбэл?
-Цахим дээрэлхэлт, гадуурхалт удаан хугацаанд үргэлжлэх нь амиа хорлох эрсдэлийг нэмэгдүүлж байдаг. Тиймээс хүүхэдтэйгээ харилцах харилцаагаа сайжруулах, тэдэнд нээлттэй байх боломж нөхцөлийг нь бүрдүүлж өгөх нь асуудал хүндрэхээс сэргийлэх юм. “Хүүхдийг ивээх сан”-гаас 2017 онд хийсэн “Өсвөр үеийнхний дуу хоолой” судалгаанд нийт оролцогчдын 37,9 хувь өнгөрсөн онд ямар нэгэн байдлаар дээрэлхүүлж доромжлуулсан гэжээ. Харин 40,7 хувь бусад хүүхдийг зодуулж дээрэлхүүлж байхыг харсан гэсэн бол 84,2 хувь нь дарамтлуулж гадуурхагдсан бол хэнд хандахаа мэддэггүй гэжээ.Чимээгүй байх нь дээрэлхэгчийг улам өөгшүүлдэг ба хохирогч хүүхэд хүртэл эдгээр үйлдэл хэвийн байдаг л зүйл хэмээн хүлээн зөвшөөрөх эрсдэлтэй. Үүнээс харахад дээрэлхүүлсэн, гадуурхагдсан хүүхдүүд хэн нэгэнд хэлж тусламж авах нь бага байна. Цахим дээрэлхэлт, гадуурхал бүр ч далд хэлбэрт үйлдэгддэг учир эцэг, эх асран хамгаалагчид хүүхдээ цахим дээрэлхэлтэд өртсөн эсэхийг мэдэхэд хүндрэлтэй байна. Чимээгүй байх нь дээрэлхэгчийг улам өөгшүүлдэг ба хохирогч хүүхэд хүртэл эдгээр үйлдэл хэвийн байдаг л зүйл хэмээн хүлээн зөвшөөрөх эрсдэлтэй. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ цахим хэрэглээнд зөв хяналт тавих, тэдэнд тусгайлан цаг гаргаж сонсож, асууж, ярилцах нь тэдэнд юу тохиолдож байгааг, тэдэнд тусламж хэрэгтэй байгаа эсэхийг мэдэх боломжтой. Ойр дотно байж, найз шиг байх нь танаас тусламж хүсэх эхлэл болно.

-Өсвөр үеийн хүүхдийн сэтгэлзүйн онцлогийн тухайд?
-Өсвөр насны хүүхдийн хувьд найзтай байна гэдэг хамгийн чухал. Мөн бусдаар хүндлүүлэх, бишрүүлэх, бүлэгт харьяалагдах, үе тэнгийнхэндээ хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ байдаг. Найзтай байна, бүлэгт харьяалагдана гэдэг бусадтай харилцаа холбоотой байхыг хэлнэ. Хөл хорионы улмаас хүүхдүүд танхимаар хичээллэхгүй байгаагаас үүдэж найз нөхөдтэйгөө тэр бүр уулзаж чадахгүй байгаа нь харилцааны дутмагшилд орох эрсдэлийг нэмэгдүүлж байна.

-Хүүхдийн тань бие нь гэртээ байвч оюун санаа нь хаана ч байж болно гэдэг шүү дээ. Ер нь хүүхдээ сэтгэлзүйн хямралд орж буйг эсвэл үеийнхнийгээ гадуурхаж байгааг эсвэл гадуурхалд өртөж байгааг хэрхэн анзаарч, яаж мэдэх вэ?

-Дээрэлхэгчийн нийтлэг шинжүүд:

  • Өмнө нь дээрэлхэлтэд өртөж байсан
  • Түргэн ууртай, асуудлыг хүчээр шийдэх хандлагатай
  • Би төвтэй, бусдыг ойлгох чадвар сул
  • Бусдыг хяналтдаа байлгаж өөрийн хүчтэй байдлаа илэрхийлдэг
  • Харилцааны чадвар султай байдаг. Тиймээс хүүхдээ сайн ажигладаг, хүүхдээсээ асууж ярилцдаг байгаарай. Ингэх нь та хүүхдээ бусадтай хэрхэн харилцаж буйг мэдэх боломжтой. Цахим дээрэлхэлт, гадуурхалд өртөж байгааг дараах байдлаар шинжих боломжтой. Хүүхдийнхээ зан төлөв, өдөр тутмын үйлдэл, бусадтай харилцах харилцаанд өөрчлөлт орсон эсэхийг ажиглаарай. Хэрвээ доорх шинжүүд илэрч байвал хүүхдэдээ анхаарч ярилцахыг хичээх хэрэгтэй.
  • Сургуульдаа явах дургүй болбол
  • Интернет ашигласныхаа дараа ямар ч шалтгаангүй уурлаж байвал
  • Интернетэд хэн нэгэнтэй чат бичиж, харилцсаныхаа дараа айж сандарч байвал
  • Компьютероо гэнэт хаах эсвэл утсаа шидэж учиргүй уурлах
  • Бодит амьдрал дээр найзууд, гэр бүлээсээ хөндийрөх
  • Шалтгаангүйгээр турах эсвэл жин нэмэх
  • Шөнө унтаж чадахгүй байх/ Нойрны хэмнэл алдагдах

-Хүүхдүүд дээрэлхүүлж байгаагаа бусдад яагаад хэлдэггүй вэ?
-Бусдын хэрэгт оролцож байна. Хэн нэгнийг ховлож байна. Ингэх нь буруу гэж боддог. Дээрэлхэлтийг мэдээлэх нь ерөөсөө ховлож буй үйлдэл биш бөгөөд хэн нэгэнд тусламж хэрэгтэй байгааг дамжуулж байгаа сайн үйлдэл гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдээ бусадтай өөрөө учраа олох ёстой гэдгээс бас шалтгаалдаг. Гэтэл хүүхэд дээрэлхүүлж байгаагаа яаж шийдэхээ мэддэггүй.

  • Бусдад хэлчихвэл сул дорой харагдана гэж боддог.
  • Дээрэлхлүүлж байна гэж хардаггүй буюу байх л ёстой зүйл гэж боддог
  • Эргүүлээд хариугаа авах вий хэмээн айдаг
  • Энэ талаар яаж, хэнд ярихаа мэддэггүй
  • Өөрсдийнхөө буруугаас болж дээрэлхүүлж байгаа гэдэг алдаатай бодолтой байх гэх мэт шалтгаануудаас үүдээд бусдад хэлэхгүй өнгөрүүлэх нь бий.

-Хэрвээ хүүхэд нь үеийнхнийхээ гадуурхалд өртөж байгааг мэдсэн бол эцэг эхчүүд ямар алхам хийх хэрэгтэй вэ. Манай эцэг, эхчүүд нөгөө талын эцэг, эх рүү нь уурлах, хүүхдийг нь шийтгэх зэрэг арга хэмжээг түрүүлж авахыг чухалчилдаг шүү дээ.

-Хүүхэдтэйгээ илүү ойр дотно байж өөрийг нь хамгаалах хүн байгаа шүү гэдэг мэдрэмжийг өгөх хэрэгтэй. Хохирогч хүүхдийг буруутгаж огт болохгүй. Харин хэцүү нөхцөл байдлаа хэлж тусламж хүссэн нь сайн болохыг хэлж урамшуулаарай. Тухайн үед юу болсон талаар, юу мэдэрсэн талаараа хуваалцаж ярих боломжийг нь олгоорой. Яриаг нь таслахгүй, шүүмжлэхгүй, зөвлөх гэж яарахгүйгээр дуустал нь идэвхтэй сонсохыг хичээгээрэй. Мөн сэтгэл судлаачид хандахыг санал болгох боломжтой. Хүүхэд төрхөөсөө л дээрэлхүү зантай байдаггүй. Дээрэлхэх зан үйлд хүүхэд суралцдаг.

-Тэгвэл хэрвээ тухайн хүүхэд үеийнхнийгээ гадуурхдаг хүүхдүүдийн нэг нь байвал эцэг, эх нь үүнийг хэрхэн зөвөөр ойлгуулж, ийм үйлдэл хийхийг нь зогсоох боломжтой бол?
-Мэдээж хамгийн түрүүнд дээрэлхэж, гадуурхах нь ямар хор уршигтай болох талаар тайлбарлах хэрэгтэй. Дараагаар нь тухайн хүүхэдтэй мөн л ярилцах шаардлагатай. Дээрэлхэгч хүүхэд үл хайхрах хүчирхийлэлд өртдөг эсвэл өөрөө өмнө нь дээрэлхүүлж байсан байж ч магадгүй. Хүүхэд төрхөөсөө л дээрэлхүү зантай байдаггүй. Дээрэлхэх зан үйлд хүүхэд суралцдаг. Хүүхдийн өдөр тутамдаа үзэж буй хүүхэлдэйн кино, телевизийн нэвтрүүлэг, кино, томчуудын яриа зэргээс дээрэлхэгчид илүү хүчтэй, эрх мэдэлтэй байдаг гэсэн ойлголтыг авдаг тул хүүхдийнхээ үзэж буй зүйлсэд болон томчууд бид өөрсдийн үг, үйлдэлдээ онцгой анхаарах шаардлагатай.

ДЭЭРЭЛХЭХИЙГ БУСДААС СУРДАГ, ТИЙМЭЭС ЭНЭ ЗАН ҮЙЛИЙГ ӨӨРЧЛӨХ БОЛОМЖТОЙ

-Цахим гадуурхалтыг таслан зогсооход бидний оролцоо юу байж болох вэ. Ямар арга хэмжээ авбал ийм гадуурхлыг үүсгэхгүй байж болох бол?
-Дээрэлхэхийг бусдаас сурдаг, тиймээс энэ зан үйлийг өөрчлөх боломжтой. Цахим гадуурхалт гэлтгүй дээрэлхэлт гэдэг зүйл байж болохгүй нийгэмд маш хор уршигтай гэдгийг нийтэд таниулах ажлыг зохион байгуулахаас эхлэх хэрэгтэй болов уу. Тэр дундаа дээрэлхэлтийн талаарх буруу ташаа ойлголтыг залруулж нийтэд таниулах хэрэгтэй гэж бодож байна. Жишээ нь: Дээрэлхэлт бол амьдралын нэг үе шат, байдаг л хэвийн зүйл, дээрэлхэлт бол сургуульд л байдаг зүйл, зарим хүүхэд төрөлхийн дээрэлхүү байдаг, дээрэлхэлтийг хэн нэгэнд мэдэгдсэнээр байдал улам дорддог гэх мэт. Энэ бүгд нийгэмд байдаг дээрэлхэлтийн талаарх буруу ойлголт юм. Дээрэлхэлт өсвөр насны хүүхдүүдийн дунд хамгийн түгээмэл байдаг.Эцэг эх, асран хамгаалагчийн зүгээс хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьж, тэднийг сонсож, тэднээс асууж ярилцдаг байгаарай. Тийм учраас ангийн багш дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэхэд үйл ажиллагаанд чухал үүрэгтэй. Ангийн багш нар сурагчдаасаа судалгаа авч, найзгүй байгаа хүүхдэд анхаарч, ангидаа дүрэм гаргаж, хэн нэгнийг дээрэлхвэл яаж шийтгэхийг тогтоож өгөх хэрэгтэй. Хүүхдүүдэд дээрэлхэлт байж болшгүй тэвчиж болохгүй зүйл, дээрэлхэлтийг харах эсвэл энэ талаар сонсох юм бол мэдээлэх нь чухал, харсаар байж юу ч хийхгүй байгаа нэгэн төрлийн дээрэлхэлт болдог гэх мэт дээрэлхэлтийн тухай хичээл орох нь зүйтэй болов уу. Эцэг эх, асран хамгаалагчийн зүгээс хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьж, тэднийг сонсож, тэднээс асууж ярилцдаг байгаарай. Дээрэлхэлтийг таслан зогсооход эцэг эх, асран хамгаалагч, багш нар, хүүхдүүд бид бүгдийн оролцоо чухал юм.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: GOGO

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…