Home Лайфстайл Амраа: Жүжигчин Болд-эрдэнэ мөнгө нийлүүлхэд 10 төгрөг сарвайж, ТҮЦ-нээс пепси шуудаг байсан

Амраа: Жүжигчин Болд-эрдэнэ мөнгө нийлүүлхэд 10 төгрөг сарвайж, ТҮЦ-нээс пепси шуудаг байсан

8 second read
0
0
198

Монголын тайз, дэлгэцийн урлагт аль хэдийнээ өөрсдийн гэсэн өнгө төрхөө тодотгосон жүжигчин Эби буюу Эрдэнэбилэг, Боогий буюу С.Болд-Эрдэнэ, Амараа буюу Б.Амарсайхан болон Навчаа нар оюутан ахуйдаа нэг анги байсан төдийгүй олон олон фактын эзэд явжээ.

Жүжигчин Амраа Baji & Yalalt  Ток шоунд ороод оюутан цагийн хамаг хөгжилтэй, хөгтэй, фактуудаа яриад хөгжөөгөөд авсан билээ.

Амраа: Бид хэд автобус 100 төгрөг байх үед сургуулийн 30 минутын завсарлагааны цагаараа хэсэг нөхдүүдээрээ боорцог идэх санаатай мөнгөө нийлүүлэх үеэр жүжигчин Болд-эрдэнэ буюу Боогий 10 төгрөг сарвайж өгчөөд яг адилхан идээд байгаа байхгүй юу. Мөнгө нийлүүлсэн үү гэхээр нийлүүлээгүй гэж хэлж болохгүй. Нийлүүлсэн юм шиг. Тэгээд яг адилхан идээд байгаан. Шударга бус байгаа биз дээ? Тэгээд 10 төгрөгөндөө тааруулж ид гэхлээр бас болохгүй хүн чанар зулгаагаад.

Боогий ТҮЦ-нээс литр 500-гийн пепси ундаа шууж авчаад баригдахын даваан дээр куртик нь дотроо эргэлдүүлж ТҮЦ-ний эгчийн толгойг эргүүлдэг янзын амьтан байсан. Ийм ОРК-уудтай сурсан хүн яаж соёлтой, боловсролтой болох юм бэ? гэжээ.

Энэ нэвтрүүлгээр ярьсан хошигнолын хариуд жүжигчин Болд-эрдэнэ өөрийн сошиал хуудаснаа дээрх зурагаа байршуулаад – Бас л гоё *аахымаа хэмээн хөгжилдөөд амжжээ.

Жүжигчин Болд-эрдэнэ, Амраа, Эрдэнэбилэг, Навчаа нарын оюутан цагийн гайхалтай дурсамжтай зураг

Зураг түүх өгүүлнэ гэж энэ дээ. Дээрх зураг дээр тэд СУИС-ийн кино драмын ангийн хоёрдугаар курсэд суралцаж байсан аж. Тэдний гэрэл зургаас 1996 оны залуусын стиль имидж харагдаж байна.

Танд ингээд дээрх хөгжилтэй ярилцлагыг хүргэж байна.

 

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…