Home Дотоод мэдээ Улаанбаатарт 5.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Улаанбаатарт 5.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

4 second read
0
0
150

Улаанбаатар хотод өнөөдөр 22:46 цагт мэдрэгдсэн хүчтэй газар хөдлөлтийн талаарх мэдээллийг УОК-оос хүргэлээ.

Газар хөдлөлт болсон хугацаа (Улаанбаатарын цагаар) : 2021/03/23 22:46:54
Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 46.75N 108.33E
Газар хөдлөлтийн хүч (магнитуд) : 5.5
Газар хөдлөлтийн голомт: Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас хойд зүгт 16 км километрын зайд боллоо хэмээн УОК-оос мэдээллээ.

Мөн маргааш “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” маргааш тохионо. Он гарсаар  Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийтдээ 45419 удаагийн газар хөдлөлт болсон байна. Үүнээс магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 12 удаа болж иргэдэд  чичирхийлэл нь мэдрэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан бол пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай.

Үүний дагуу маргааш буюу  03 дугаар сарын 24-ны лхагва гарагт “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” тохиож байна.

Энэ жил “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөрлөг”-ийг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цахим сургалт зохион байгуулж, телевиз болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, таниулах ажлыг зохион байгуулна.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…