Home Дэлхий Эрдэмтэд дэлхий дээрх үхлийн 70% нь муу зуршлаас үүдэлтэй гэж үзэж байна

Эрдэмтэд дэлхий дээрх үхлийн 70% нь муу зуршлаас үүдэлтэй гэж үзэж байна

2 second read
0
0
48

Сүүлийн үед эрдэм шинжилгээний ажилтнууд хорт зуршил нь өмнө нь судалж тогтоогдсоноос илүү аюултай юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Хөдөлгөөний дутагдал, тамхидалт, чанаргүй хүнсний хэрэглээ зэрэг нь халдварт өвчнөөс хэд дахин илүү нас баралтын шалтгаан болж байна гэж үзэх болжээ.


Мэрэгжилтнүүд 195 улсад 1990-2020 оны хооронд бүртгэгдсэн нас баралтын шалтгаануудыг судалсан байна. Энэ судалгааны үр дүнд зөвхөн 2020 онд л гэхэд нийт нас баралтын 71,3% нь халдварт бус өвчнөөр нас барсан болох нь тогтоогджээ. 25 жилийн өмнө энэхүү үзүүлэлт ердөө 57,6%-тай байжээ.

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бол нас баралтын ихэнх шалтгаан нь зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин зэрэг өвчлөлүүд дийлэнх үхлийн шалтгаан болж байна. Сонирхолтой нь эдгээр өвчлөлүүд амьдралын буруу хэвшил, буруу хооллолт, хорт зуршлуудаас болж үүсдэг байна. Хамгийн эрсдэлтэй бүлэгт багтаж байгаа хүмүүс болох илүүдэл жинтэй, хөдөлгөөний дутагдалтай байдаг, даралт нь ихддэг өвчтөнүүд нийт нас барагсадын 9%-ийг дангаараа эзэлж байна. Удаах том шалтгаан нь тамхидалт байгаа бөгөөд нас баралтын 6,3%, мөн цусан дахь сахарын хэмжээ ихсэх нь 6,1%, таргалалт 5%-ийг тус тус эзэлж байна.


Бронксын их сургуулийн генетик судлаачдын үзэж байгаагаар бол анагаах ухаан хичнээн их амжилтанд хүрсэн ч ирээдүйд хүний насыг айхтар уртасгах боломж үнэндээ байхгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Тэдний баталж байгаагаар бол бие организм хөгширж үхжиж эхлэхэд хүргэдэг гадаад болон дотоод нөлөөллүүд угаасаа байдаг учраас 100 нас бол нэлээд дээд хязгаар юм гэж онцолсон байна.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дэлхий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…