Home Дотоод мэдээ Доктор Ж.Хулан: Астразенекагийн вектор нь Шимпанзегийн аденовирусийнх болохоор бидний организмд танил биш

Доктор Ж.Хулан: Астразенекагийн вектор нь Шимпанзегийн аденовирусийнх болохоор бидний организмд танил биш

24 second read
0
0
10,808

МУИС-ийн багш, доктор Ж.Хулангийн бичсэн нийтлэлийг оруулж байна. 100% аюулгүй вакцин гэж байхгүй. Вакцины үр дүн 60% байхад сайн гэж тооцогддог.Вакцинд вектор, адъювант, консервант гээд олон орцтой. Энэ бүгд нь хүнд аюулгүй байх ёстой. Спутник вакцинд хэрэглэсэн вектор нь:1-хүний аденовирус серотип-26 рекоминант векторт SARS-CoV-2 вирусийн S уургийн генийг угсарсан, 2- хүний аденовирус серотип-5 рекоминант векторт SARS-CoV-2 вирусийн S уургийн генийг угсарсан. Ген-вектор хүний биед орсноор S-уургийн нийлэгжил явагдана. Оросууд хүний коронавирусийн вектор ашигласан. Бид хэзээ нэг цагт хүний корона тусч байсан. Иймд ашигласан вектор нь бидний организмд танил гэсэн үг. Тийм болохоор сөрөг нөлөө бага.
S-уураг 20%-аас дээш мутацид ороход хамгаалж чадахгүй. 2 жилийн баталгаа өгч байгаа. 91,6 %-100% үр дүнтэй.

Хятад вакцинCoronaVac-Sinovac Biotech Вирусийг β-пропиолактоном химийн бодисоор үхүүлсэн вакцин ба вирусийн бүх уургийг агуулдаг учир удаан хугацааны дархлааг үүсгэнэ. Энэ нь бидний хүүхэд байхаас авхуулаад тариулж ирсэн вакцины технологи. Энэ нь хэзээ нэгэн цагт вирус мутацид ороод ирэхэд халдвар авч болох боловч хэсэгчилсэн дархлааг үүсгэсэн учир хөнгөн өвчилнө. 50,4%-83,5% үр дүнтэй

Vaccine Astra-Zeneca AstraZenecaШимпанзегийн аденовирус ChAdOx1 дээр үндэслэсэн вектор ашигласан. Уг векторт SARS-CoV-2 вирусийн S уургийн генийг угсарсан. Ашигласан вектор нь Шимпанзегийн аденовирусийнх болохоор бидний организмд танил биш. Тийм болохоор сөрөг нөлөө их гарч байна гэж хэлж болохоор байна. 59,5% үр дүнтэйPfizer BioNTech COVID 19 -BNT162b2, SARS-CoV-2-ийн мРНХ-ийн модификацалсан нуклеозидтай РНХ-вакцин. Липидийн нано-хэсгээр бүрхсэн мутант S уургийг кодолж байгаа мРНХ-тай. Хүн төрөлхтөн анх удаа РНХ-вакцин хийлгэж байгаа учраас ямар үр дагавар гарах нь тодорхой бус. Иймд болгоомжтой дархлаажуулах нь зөв. 90 % үр дүнтэй
Эх сурвалж: Энд дарж үзэж болно.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…