Home Дотоод мэдээ Ч.Орлом: Би энэ хүнийг заавал аварна гэж андгайлж үхлийн ирмэгт байсан хүндээ амьдрал бэлэглэж байсан

Ч.Орлом: Би энэ хүнийг заавал аварна гэж андгайлж үхлийн ирмэгт байсан хүндээ амьдрал бэлэглэж байсан

6 second read
0
0
1,396

Өнөөдөр нэгэн даруухан атлаа гайхамшигтай эмчийн тухай товчхон бичмээр санагдлаа. Энэ эмчтэй би хэдий цөөхөн уулзаж, утсаар хааяа ярьдаг ч ихэд дотно санагддаг байсан юм. Гэвч хүн гэдэг угаасаа тэнэг байдаг бололтой. Би ямар эгэлгүй мундаг хүнтэй ярьж, уулзаж байсанаа өнөөдөр өөрөөс нь бус мэргэжил нэгт нөхдөөс нь мэдлээ. Шударга ёс Монголд үнэхээр хэрэгждэггүй гэдэг нь энэ хүний ажил амьдарлын замналаар тов тод харагдаж, харууссаар бичлээ.


Энэ том алаг нүдтэй, гэрэл цацруулан инээмсэглэсэн сайхан эмэгтэй бол Монголын анхны эмэгтэй тархины мэс засалч юм. Энэ хүн бол Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн, тархи нуруу нугасны, клиникийн, гавал тархины мэс засалч, их эмч, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Ч.Орлом билээ. Монгол улсад Тархины мэс засалч эмч нэлээдгүй байдаг ч эмэгтэй тархины мэс заслын эмч хэдхэн байдаг байна. Түүгээр ч зогсохгүй Ч.Орлом эмч бол Монголын анхны эмэгтэй тархины мэс заслын эмч. Тэрээр БНПольш улсад тархины мэс засалч эмчийн мэргэжил эзэмшсэн. Гэмтлийн эмнэлэгээс ажлын гараагаа эхлүүлж, ажиллах завсараа Москва, Иркутск хотуудад мөн л мэргэжлээ дээшлүүлэн Польш улсад дахин нарийн мэргэжил эзэмшиж нөр их ажлын хажуугаар тасралтгүй мэргэжил дээшлүүж, байнга суралцаж тэр ч чинээгээр олон хүний амьдралыг аварч яваа гайхамшигтай чадварлаг бурхан эмч юм.


Одоогоос 40 гаруй жилийн өмнө, авто осолд орсон найдваргүй хүнд анхны хагалгаагаа хийхдээ би энэ хүнийг заавал аварна гэж андгайлж байсан гэдэг. Үнэхээр зорилгодоо ч хүрч, анхны хагалгаа маш амжилттай хийгдэн, үхлийн ирмэгт байсан хүндээ амьдрал бэлэглэж байсан гэнэлээ. Тухайн үед одооных шиг мэргэжил тус бүр мэргэшсэн эмчээр хараахан хангагдаж амжаагүй үе болохоор гэмтлийн эмнэлэгт Орлом эмч маань бүхий л төрлийн хагалгааг гардан хийдэг үе байлаа. Тархины мэс заслаас гадна, гэмтэж бэртэж осол аваарьт орсон хүмүүсийн амь насыг аврахын тулд яаралтай хагалгаануудад зай завсаргүй орох, өдөржин хөл дээрээ өнжих үе байнга гарна. Үүнд хөл гар тайрах, шөрмөс залгах мэс засал гээд, бүхий л арга хэмжээг авч ажиллах ачаалал бүхий он жилүүд. Олон ч амь аварч, олон ч амьдрал хайрласан хайр хүрэм авьяаслаг, алт эрдэнэстэй ч зүйрлэмгүй үнэтэй, мэдрэмжтэй түүний гар, Түүний оюун ухаан, шантаршгүй зориг тэвчээр, ар гэр үр хүүхдээ орхин амьдарлынхаа олон өдөр шөнийг өнгөрөөсөн мэс заслын өрөө.


Тэрээр хуучнаар АУДС-ийг 1977 онд төгссөнөөс хойш тасралтгүй ГССҮТ- д мэс засалч эмчээр ажиллахын зэрэгцээ Польш, Орос зэрэг улсад гавал тархины чиглэлээр удаа дараа мэргэжил дээшлүүлэн нийтдээ 46 жил ажиллаж, хот хөдөөгүй иргэдийнхээ амь насыг аварч, дуудлагаар хөдөө орон нутагт ч ажиллаж аз жаргал түгээж явсан байдаг бөгөөд туйлын эгэл даруу хүн билээ. -Таны аварч, эмчилсэн хүний тоо хэд вэ? гэсэн сэтгүүлчийн асуултанд :
-“Би нээрээ айхтар тоолж явсангүй, нарийн тоолбол 3-с 4 орон тоо гарах байх шүү” гэсэн хариулт үнэхээр бахархмаар.
Хэдийгээр олон хүн аварч түүндээ баярладаг ч түүний гардаж хийдэг хагалгаа бүр хүнд хагалгаанд тооцогддог. Тэрээр өөрийнхөө ажил мэргэжлийн тухай бичих гэсэн сэтгүүлчид өөрийнхөө тухай биш хүмүүст анхааруулга зөвлөгөө өгөхийг л урьтал болгох нь бахархмаар. -Таны хагалгаа хүнд нөхцөлд тооцогддог. Мөн насаараа хүнд хагалгаа хийгээд бие муутай болсон гэдэг. Энэ тухай? -Сүүлийн үед авто осол, архины хэт хэрэглээ ихссэнтэй холбоотой гавал тархины хүнд гэмтэлтэй өвчтөнүүд маш их ирдэг болсон. Эдгээр хүмүүс ихэнхидээ ухаантай ухаангүй ирдэг юм. Хамгийн харамсалтай нь архи их уудаг хүмүүсийн ар гэрийн хүмүүс тархины хүнд гэмтэл авсаныг нь мэдэлгүй унтаж байна гэж бодоод хүндрүүлчихээд ирдэг. Тархи удаан дарагдсан тохиолдолд хичнээн сайн мэс засал хийгээд ч үр дүнд хүрдэггүй. Ер нь тархи эргэж сэргэдэггүй юм лдаа. Ингэж хугацаа алдаж ирдэг нь л эмч бидний сэтгэлийг эмзэглүүлдэг. Тийм ч учраас мэс засал хийсэний дараа ажил дээрээ ч, гэртээ ч, хаа явсан газраа байнга санаа зовж явдаг. Мэс засал амжилттай болж өвчтөний биеийн байдал сайжраад ирэхээр сая нэг сэтгэл уужирч баярладаг юм. Тиймээс хүмүүс анхааралтай болгоомжтой бие биедээ санаа тавьж, осол аваарь, архи дарсанаас болж унаж гэмтсэн нөхцөлд унтаж буй, ухаан алдсан эсэхэд маш анхааралтай байхыг захимаар байна. Хамгийн сүүлд “О” гэгч залууд гавал ясны цөмрөлт сөхөх хагалгаа хийсэн. Тэр мэс засал маань амжилттай болсон болохоор сэтгэл өөдрөг яваа.” хэмээн хариулсан юм.


Энэ мэтээр энэ гайхалтай хүний тухай гэгээн түүхийг нь бичвэл дуусашгүй их билээ. Ажиллахын завсараар олон ШБОС-санаачилж, олон шинэ эмчилгээний арга нэвтрүүлж байсан гээд нөр их хөдөлмөрч хүн гэнэ. Түүний ажил ч дандаа дардан байсангүй.Үргэлж өвчтөн хүлээж авч дулаан хагалгааны өрөөнд ажилласангүй. ЭМЯ-ны томилгоогоор ЯАРАЛТАЙ ДУУДЛАГАД 18 аймаг руу өдөр шөнө, улирал харгалзахгүй халуун хүйтэн, цас бороотойд, онгоцоор, вагоноор, машинаар явж, тэр ч бүү хэл зарим яаралтай үед алслагдсан сум руу мотоциклоор явдаг байжээ. Тэгж л цаг хоромтой уралдан очиж, гавал тархины мэс заслын мэргэжлийн чиглэлээр тусламж үзүүлж олон олон хүний амь аварч, яаралтай тусламж үзүүлэх мэтээр бусдад аз жаргал түгээсэн эгэл бөгөөд энгүй ачтай нэгэн билээ. Энэ их ажлын хажуугаар яаж амжуулдаг юм бол гэмээр гайхалтай хөдөлмөрч хүн гэж дээр бичсэнчлэн судалгааны маш олон ажил хийдэг бөгөөд, эхэлсэнээ дуусгахын тулд цаг зав муутай болохоор, ажлын хувийн маш нарийн төлөвлөгөө гарган ажилладаг байжээ Харин тэрээр чөлөөнд гарсан ч ажилласаар л байна. Олон ч шавьтай олон олон хүнд амьдрал бэлэглэсэн, мэргэжлийн чиглэлээр ч маш олон судалгааны ажил, эрдэм шинжилгээний бүтээл гаргасан жинхэнэ эмч хүн. “Сайн ханьтай тулдаа л энэ мэргэжилдээ үнэнч ажиллаж, үхэл амьдралын заагт хүний төлөө тэмцэж, үр дүнг нь үзэж явна даа хэмээн нэг ярилцлагадаа хэлж байж. Энэ эрхэм хүн, энэ хүндэт ээж, хүний хань, гайхамшигтай эмч, клиникийн профессор Ч.Орлом хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой. Тэрээр өөрөө гавьяа шагнал горилох бүү хэл өчнөөн жилийн эгч дүүгийн харилцаатай дотно надад хүртэл өөрийнхөө Монголын анхны эмэгтэй тархины мэс засалч гэдгээ, ажлынхаа үр бүтээл, ямар олон олон амь аварсан тухайгаа ганц ч удаа ярьж байгаагүй юм.!


Түүгээр эмчлүүлэн эдгэсэн гадаад өвчтөн ч мөн олон байдаг. Энэхүү гайхамшигтай эмчээр бахархахгүй байхын аргагүй юм. Нэгэн үл таних эмчийн цахимд бичиж тавьсан түүний товч намтрыг уншаад өөртэй нь холбогдож гомдох загнах хослуулан байж, бараг байцааж байж хэдэн зүйл хэлүүлээд хангалтгүй байсан учраас өөрийн шугамаар түүнийг багахан судалж товчхоон бичлээ. Түүний ажил хөдөлмөрийн намтар над мэт нь бичихэд ч хайран тийм арвин түүх, тийм л ач гавъяагаар бялхсан олон олон хүмүүсийн хайр энэрлийг хүлээсэн жинхэнэ эмч юм байна. Ийнхүү энэ сайхан хүний тухай бичихдээ давхар гомдол төрж байсанаа нуух юун. Учир юу хэмээвээс Монголд өчнөөн гавъяат төрдөг. Үнэ цэнээ алдсан энэ шагнал эзнээ олдог юмуу ингэхэд? гэх гомдолтой бодол. Бид чинь Төртэй улс. Яагаад эгэл даруу нэг нь 46 жил түмний амь амьдарлыг чив чимээгүй авраад чөлөөнд гарахдаа бие нь муудаж үлдэх ёстой юм бэ? Яагаад бие нь тааруу ч өглөө эртлэн босож, ажлаа үргэлжлүүлж яваа юм бэ? Чив чимээгүй гавъяа байгуулж, эгэл даруухан амьдрах энэ нэгэн эмчийг хэн олж урам хайрлах ёстой юм. Гэмтлийн эмнэлгээс удаа дараа гавьяат эмчид тодорхойлсон ч ЗГ- очоод л чимээгүй болчихдог гэнэ шүү. Одоо чөлөөнд гарсан болохоор бүүр ч авч хэлэлцэхгүй орхигддог юм шиг байна хэмээн мэргэжил нэгт нөхөд нь ярьж байх юм.Үнэхээр үнэн гэгч хогийн нэр томъёо юм. Ямар ч хэрэггүй энэ бодит үнэн гэгч худлын ард нуугдсаар л. Он жилүүд хөвөрч, олон олон эгэлгүй гайхамшигтай хүмүүс сэтгэл зүрхэндээ гунигтай хоцорсоор л. Өөр хаана хэд хичнээн энэ мэт эгэл баатрууд чимээгүйхэн амьдарч байгааг таашгүй.! Гэвч байгалиасаа бидэнд заяасан энэ мэт эгэлгүй хүмүүс хэзээ ч гавьяа шагнал горилдоггүй юм. Тэд тоодоггүй.! Харин тэдэнд ард түмэн өөрсдөө сэтгэл зүрхээрээ чин үнэнээсээ томоос том гавъяаг үүрд зүүж алдаршуулдаг юм. Харин миний хувьд энэ эмчид, амь нас аврагч, эгэлгүй мөрт даруухан түүнд, Төрөөс өгөх ёстой гавьяа шагналыг өгөхийг шаардаж байна.! Шударга бус шагналын хур бороо мэт асгарч болдог бол, зохих гавьяаг ч үл март!

Эх сурвалж: Света

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…