Харвардын их сургуулийн одон орон судлаач Ави Лоеб харь гарагийнхан өвсөнд дургүй бөгөөд хүмүүс тэнэг учраас дэлхийд айлчилж ирдэггүй хэмээжээ. Тэрбээр 2017 онд манай гарагтай ойролцоо зөрж өнгөрсөн сансрын биетийг харь гарагийнхан бүтээсэн хэмээн итгэдэг. Лоеб тус биетийг харь гарагийн онгоцноос салсан нэгэн хэсэг байж магадгүй гэж боддог ажээ.
Ави Лоеб “Daily Star” сайтад өгсөн ярилцлагадаа “Манай галактикт хамгийн их байдаг одны төрөл бол одой од. Тэдний ихэнх нь нарны массыг арав хуваасантай тэнцэх жинтэй бөгөөд нарнаас хоёр дахин бага температуртай учир улаан өнгөтэй байдаг. Иймд тэдгээр одууд ихэнхдээ хэт улаан туяа ялгаруулдаг болохоор ойролцоох гараг дээр нь амьдрал байвал хэт улаан туяа хүлээн авдаг нүдтэй байх болно. Тийм учир ногоон өвч тэдэнд ногоон биш хүрэн улаан харагдах юм. Тэгэхээр сансраар аялж буй харь гарагийнхан манай гараг дээр ирэхийг хүсэхгүй.” Хэмээжээ.
Тэрбээр нэмж хэлэхдээ “Тэдний хувьд хүмүүс дур татам биш бас оюун ухааны чадамжийн хувьд нэг их сонирхолтой биш байж магадгүй” гэсэн байна.
Мөн профессор Лоеб зөвлөхдөө үл мэдэгдэх нисдэг биед харагдсан гэх газруудад UFO илрүүлэх станц байгуулах хэрэгтэй гэсэн юм.
Эх сурвалж: Daily Star