Home НҮҮР Гарах хугацаа минь ойртож байгаа ч цаг хугацаа өнгөрөх тусам хүүхдээсээ холдох өдрүүд ирж байна…

Гарах хугацаа минь ойртож байгаа ч цаг хугацаа өнгөрөх тусам хүүхдээсээ холдох өдрүүд ирж байна…

0 second read
0
0
17,915

Хорих 407-р ангийн хүмүүжигч: “Би энд ирээд 8 сар болж байна. Жирэмсэн ирээд 2 сарын дараа төрсөн. Одоо манай хүүхэд 6 сартай. Миний хийсэн хэрэг бол хүний фэйсбүүкээр орж найз нөхдөөс нь мөнгө худал хэлж авах замаар олон залилан хийсэн.

Насанд хүрээгүй , юмны учир мэдэхгүй , мөнгөний үнэ цэнийг ойлгохгүй үедээ энэ хэргийг үйлдсэн. Тэгээд 5 жилийн ял авсан. Одоо манай хүүхэд 2 нас хүрээд гарна. Тэгээд би үлдэнэ. Миний хүүхэд 2 нас хүртэлээ надтай хамт энд байна. Хүүхэд маань зөвхөн надтай хамт байгаад бүх зүйлээ надтай төсөөлчихсөн байгаа учраас эндээс гараад гэрийхэн дээр маань очоод дасаагүй болохоор хүүхэд маань их ганцаардах байхдаа гэж сэтгэл өвддөг.

Миний ганц амьдрах шалтгаан маань хүүхэд маань байна даа. Тэгэхдээ би өөрөө л хүмүүсийг хохироосон , үйл лайгаа үүрэх ёстой. Надад тэгэхдээ хоёрын хоёр сайхан үр байна , эрүүл саруул байна , аав маань ирж уулзаж байна, ар гэрийнхэн маань намайг үгүйлж байна энэ бүхнийг бодохоор сэтгэл маань тайвширдаг. Шоронгоос гарах хугацаа минь ойртож байгаа ч цаг хугацаа өнгөрөх тусам хүүхдээсээ холдох өдрүүд ирж байна гэж бодохоор хэцүү санагддаг”

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In НҮҮР
Comments are closed.

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…