Аав, ээж хоёр cалахдаа байраа зараад намайг гадаад руу их сургуульд явуулсан. Миний хүү их зүйл сураад ирээд эх орондоо олон зүйл хийж бүтээгээрэй гэж ерөөсөөр ээж минь намайг үдэж хоосон хашаа, хүйтэн байшинд ганцаараа үлдсэн сэн.
Их сургуульдаа давгүй сайн сураад 7 жилийн дараа бакалавр, магистр хамгаалаад төгсөөд нутагтаа ирсээн. Сайхан байсан. Одоо ч ажлыг умалзуулна даа гээд л нэг л хэнээтэй бацаан эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаад, ажиллаад л, ажиллаад байсан. Дотроо бяцхан хүсэлтэй ээждээ байр авч өгнө дөө гээд л…Ажлаа хийгээд цалингаа хураагаад л байдаг хэсэг хугацаа өнгөрсөн ч нэг гавьтай хэдэн юм хурааж хадгалж чаддаггүй хэрэглээ, зардалдаа л урсаад байваа.
Энэ нэг л бишээ энэ янзаараа хэзээ зорьсондоо хүрнэ дээ магадгүй махруу ажиллах биш ухаалаг ажиллах хэрэгтэй гэж бодож шийдвэр гаргасан. Тэгээд яасан гээч. Харь нутагт барилга дээр хар ажил хийх. Хаха.
Ажил, орчин хүнд ч гэсэн авах цалин нь өндөр гээд нөгөө гадаадад төгссөн, 2 диплом мипломтой, цагаан гартай цэмбэгэр бацаан барилга дээр хэдэн жунгаа, төлөr, со өвгөнд загнуулж хаpaaлгaaд халтайтлаа ажилласан. Гэхдээ сайхан байсөөн хийснийхээ хэрээр хүртээд хурааж цуглуулахад урамтай ажилдаа гаршаад ахиц дэвшил ч хурдан гарсан. Нэг өдөр харин хажууд хамт ажилладаг байсан сайхан залуу өндрөөс yнaaд aмь эpcэдcэн гyнигт үйл явдал болсон.
Тэр үед би их л aйж түүний тухай бодож хаpамссан. Гэнэт нэг бодол толгойд орж ирсэн нь магадгүй дараагийн хүн нь би байхыг үгүйсгэхгүй. Магадгүй эндээс явах цаг нь болсон гэж бодсон. Хэсэг хугацаанд гүрийснийх ээждээ жижигхэн байр авч өгөх мөнгө хураасан байсан дээр эгч нэмэрлээд бид зорьсоноо хүрээд ээждээ байр авч өгсөөн. Сайхан өдөр байсан. Тэр миний төлөө хариу нэхэлгүй хайрласан харин одоо бидний ээлж.
Тэнд ч болохгүй, энд ч болохгүй нэг л явцгүй санагдсан. Гэхдээ нэг зүйлийг ойлгосон. Зүгээр л монголдоо ажиллаад мэдсэн сурсанаа ашиглаад үнэнч шударгаар дэвшээд хэн нэгний халаасанд орохгүй, сvнсээ хyдaлдaxгvй xийсэн бvтээснийхээ хэрээр хүртээд явдаг цаг ирээсэй гэж хүлээдэг байсан. Гэхдээ хүлээж суух хэрэггүй харин хамт бүтээлцэх хэрэгтэй юм билээ. Хүссэн ажлаа хийхийн тулд хүсээгүй ажлаа хийх үе байдаг. Хар, бор хамаагүй шударгаар хийж бүтээж явсан ажлаасаа огт ичдэггүй.
Чи гэр бүлийнхээ төлөө ажиллаж болно, чи мөнгөний төлөө ажиллаж болно, чи өөрийнхөө төлөө ажиллаж болно, чи бусдын төлөө ажиллаж болно. Гэхдээ гол нь одоо хийж байгаа ажил минь намайг тодорхойлно гэхээсээ илүү би хэний төлөө ямар ажил хийж чадах вэ гэдэг нь илүүтэйгээр намайг тодорхойлдгийг ойлгосон. Өөр тайвандөө…
– Комедиан Мөнхбат