
Нэгэн иргэн хэт өссөн байрны үнийн талаар өөрийн байр сууриа цахим орчинд илэрхийлсэн нь олон хүмүүсийн бодолтой санал нийлжээ. Тэрээр:
ХАДАНД ГАРСАН БАЙР ХЭЗЭЭ БУУХ ВЭ? Байр сонирхож хэдэн өдөр байрны бүх групп, пэйж ухаж үзлээ. Байр авах гэж байгаа хүн ч их юм, түрээслэх гэж байгаа нь ч их юм. Зарах гэж байгаа түрээслүүлэх гэж байгаа нь ч их юм. Гэхдээ зарж ч чадахгүй авч ч чадахгүй ийм нөхцөл байна аа. Хамгийн сонин нь баригдаж байгаа, баригдаад хүн амьдарч байгаа бүх байрнуудын үнэ барилгын материалаа дагаад л өсөөд байдаг манай монгол нээрээ онцгой гайхамшигтай шүү.
Үлгэрт гардаг шиг цагаар өсдөг цавцгар цагаан хүү😜, өдрөөр өсдөг өндгөн цагаан хүү гэдэг шиг л бна. 1980 онд баригдсан ч, 2000 онд баригдсан ч 2020 онд баригдсан ч хамаагүй хуучин шинэгүй бүх байрны үнэ өдөр цагаар өсөөд байдаг үнэн гайхалтай гэж байгаа😂 Өглөө нэг үнэ, өдөр нэг үнэ, орой нэг үнэ. 2019 онд барьсан байрны эзэн барилгын материал 19 оноос хойш бараг 50 хувь өссөн гэнэ ээ. Тэгээд 50 хувь нэмж зарна ч гэх шиг. За яахав нөгөө талаас нь харахад тийм талтай гэхдээ энэ арай юу?
Нөгөө шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалдаг байгууллага нь хаана байна? Сонгуулийн үеэр судалгаа хийгээд байдаг өнөөх лаг судалгааны байгууллагууд хаана байна вэ? Та нар хэрэгтэй юм судла л даа. Эрэлт хэрэгцээ, боломж, гарц гаргалгаа судлаач. Улс төрч нэртэй хэдэн юмнуудыг уралдуулж худлаа судалгаа хийж байхаар. Энд тэндэхийн хов жив, авгай хүүхэн, хөнжил гудас, эр эмийн хэрvvл сэвээд явдаг сэтгvvлч нэртэй сэвээчид, хандалт авахын тулд юу л бол юу хөөсрvvлж чаддаг xөгийн сайтууд та нар юу хийдэг юм бэ?
🧐 Энэ талаар сайхан судлаад, нийгэмд түгээгээд, гарц гаргалгаа шийдэл олох ажил хийж болдоггүй юм уу? Төр засаг юу бодож сууна вэ? Монгол хүнийг нас шvд, хөдөө хотоор нь ялгасан хөгийн журамтай ипотикийн зээл гээч арын хаалга, авлиганы үндэс болсон юм гаргачихаад ард түмний өмнө том том хошгироол суудаг. Та нар энэ ипотикийнхоо мөн чанарыг судлаач. Эсвэл иргэн бүрт олгодог 0,7 га газрыг нь хот хөдөө ялгалгүй зүгээр хэл амгүй олгож өгөөд байшингаа бариад амьдрах боломжийг нь олгооч.
Монгол хүний шyналын сэтгэл, бусдыгаа боддоггүй xөгийн занг яалтай ч билээ 🙏😥
МОНГОЛД БАЙР АВАХ НЬ ҮЛГЭРИЙН КИНОНЫ ХАДАН ЦОХИОНЫ ОРОЙ ДЭЭРХ МАНГАCЫН ШИЛТГЭЭНД ОЧИХТОЙ АГААР НЭГ БӨЛГӨӨ😜🙏