Home Дотоод мэдээ Картгүй хүмүүс автобусны жолоочид 500 төгрөг өгөх аж. Автобусны жолооч авах л ёстой зүйл шиг хээв нэг авна. Бүхэл мөнгө…

Картгүй хүмүүс автобусны жолоочид 500 төгрөг өгөх аж. Автобусны жолооч авах л ёстой зүйл шиг хээв нэг авна. Бүхэл мөнгө…

0 second read
0
0
1,256

Автобусанд суув. Картгүй хүмүүс автобусны жолоочид 500 төгрөг өгөх аж. Автобусны жолооч авах л ёстой зүйл шиг хээв нэг авна. Бүхэл мөнгө өгсөн хүмүүсийг хариултыг нь хүртэл өгнө.

Такси барив. 3км хүрэхгүй газар явахад 6000 төгрөг гэв. 4500 биш үү гэж лавлахад 2000 мянгаар явж байгаа гэв. Та суухад хэлэхгүй дээ гэж хэлээд “гуйлгачин, түүлэгчингээрээ” дуудуулав.

Улсын эмнэлэгт хагалгаанд орохоор болоход заавал нэг дугтуйтай мөнгө атгуулахгүй бол эмч нарын хөдөлгөөн хойрго, очер хойгуур. Хуучин бүүр хоол өгдөг байсан юм. Одоо харин бэлэн мөнгө рүү шилжчихээд байгаа нь энэ. Авсан өгсөндөө өлзийтэй.

Цагдаа дээр очвол таньдаг мэддэг хүнээ хайж тал засна. Хэрэв чи аваа өгөөгөө тохируулаагүй бол гомдол мэдүүлбэл хэрэгтэн болоод гарна. Хулгайд юмаа алдсан биш хулгайч шиг царайлаад буцна. Өгөх юмаа л өгөх хэрэгтэй.

Хэрэгт орвол аргалж өгч чадна гэсэн хүн тэр шүүгчийг ч танина, энэ прокурорыг ч танина гэх. Эдийг ч авдаг, төдийг ч өгдөг гэсэн яриа хаа сайгүй. 1 дүгээр сургууль, 23 дугаар сургууль, 11 дүгээр сургуульд хүүхэд оруулахад ханш тэд. Тогтсон тоотой. Авах үнэлгээтэй. Уг нь улсын үнэгүй сургуульсан.

Хаа байсан харь улсын элчингээс виз хүсэхдээ хүртэл харь хамаагүй хүнд зуучлалын хөлс төлж байж гарна гэж боддог тэнэг ард түмэн билээ, бид. Гайгүйгээр хэлэх юм гэнэн ард түмэн.

Хороон даргаа таньдаг бол хүнсний талонтой. Өрхийн эмчээ таньдаг бол ковидын багцтай. Гаалийн байцаагчтай гайгүй бол хямдхан тарифтай. Газрын даамалтай төрөл бол зуслангийн хямд газартай.

Гишүүний найз бол тендэртэй. Хэрэв түүнтэй хэтэвч нэгтэй бол банкнаас хямдхан зээлтэй. Засгийн сайдтай ойр бол уул уурхайтай. Үгүй ядаж нүүрсний хэдэн машинтай. Даргаасаа даамал хүртэл, цэвэрлэгчээсээ цагдаа хүртэл, харуулаасаа хаан хүртлээ авлигажсан нийгэм, аваа өгөөний төр, яана даа хэдүүлээ. Амьдрах гэж ч мөн ч их хөглөж байна даа. Арга ч үгүй биз дээ. Бурханыг хүртэл балингаар аргалчих нь гэж сэтгэдэг хүмүүс шүү дээ, бид.

 

А.Мөнх

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ
Comments are closed.

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…