Home Дотоод мэдээ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудал дээр дорвитой шийдвэр гаргажээ. Үүнд:

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудал дээр дорвитой шийдвэр гаргажээ. Үүнд:

5 second read
0
0
189

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудалд авч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцсэн бөгөөд хэд хэдэн шийдвэр гаргажээ.

Үүнд: Байнгын асаргаатай, хүүхдээ хардаг, хөдөлмөр эрхлэх боломжгүй эцэг, эхчүүдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэл тэтгэврийн даатгалын шимтгэл -ийг улсын төсвөөс төлөх;

Хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй ажилладаг мэргэжилтэн багш нарын цалин урамшууллыг нэмэх шийдвэрийг холбогдох шийдвэр гаргах холбогдох сайд нарт даалгасан;

Бага орлоготой бөгөөд байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй өрхийг орон сууцны дэмжлэгт нэн тэргүүнд хамруулахыг БХБ-ын сайдад даалгасан байна.

Энэ талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа хийж хэрэгжүүлэх ажил, гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.

Тархины саажилт, уналт, таталттай хүүхдүүдийн уналт таталтын эсрэг эмийн хангамж сүүлийн хоёр жил хүнд нөхцөлд энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж төлбөрийг нь төрөөс даах, төрөөс даадаг эмийн жагсаалтад оруулж байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн өвчтэй хүүхдүүдийн түгээмэл хэрэглэгддэг эмийг шийдвэрлэх талаар ЭМ-ийн сайдад даалгасан.  Тархины саажилттай хүүхдүүдийн эцэг эхчүүд хүүхдиинхээ хагалгаанд санаа зовниж байгаа.

Үүнийг гадаад улсад хийлгэхээр маш олон эцэг эхчүүд хандаж ирсэн. Үүнийг олон хүүхдэд хүртээмжтэй байлгахын тулд Монгол улсдаа энэ хоёр нэр төрлийн хагалгааг хийх, төлбөрийг нь төрөөс даах, 9-р сардаа багтаан энэ асуудлыг судлан шийдвэрлэхийг ГХЯ-ны Б.Батцэцэг, мөн ЭМ-ийн сайд С.Энхболд нарт даалгасан болно. Эмнэлгийн хяналтад байдаг байнгын асаргаа шаардлага -тай, 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг хөдөлмөр эрхлээгүй эцэг эхчүүдийн асуудлыг авч үзсэн.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ
Comments are closed.

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…