Home Дотоод мэдээ С.Тэмүүжин: Эвий эвий муу найз минь. Яасан ч хэцүү хорвоо вэ?… Амьдрахын төлөө чи минь өдий хүртэл хичээсээн…

С.Тэмүүжин: Эвий эвий муу найз минь. Яасан ч хэцүү хорвоо вэ?… Амьдрахын төлөө чи минь өдий хүртэл хичээсээн…

1 second read
0
17
28,834

Монголын хошин урлагийн нэгээхэн том төлөөлөл “Шинэ үе продакшны” жүжигчин асан Ц.Ганбаяр элэгний хорт хавдартай тэмцэлдээд багагүй хугацааг өнгөрөөсөн.

Тэрээр энэ хугацаанд БНСУ-д эмчилгээ хийлгэж, саяхан эх орондоо ирсэн байдаг. Тэгвэл  өнөөдөр /2022.06.14/ “Шинэ үе продакшны” жүжигчин асан Ц.Ганбаяр таалал төгсжээ. Түүний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.

Хошин урлагийн төлөөлөлүүд болон түүний найз нөхөд эмгэнэл илэрхийлсээр байна.

Жүжигчин С.Тэмүүжин: Эвий эвий муу найз минь….Яасан ч хэцүү хорвоо вэ?…Амьдрахын төлөө чи минь өдий хүртэл хичээсээн.Ард үлдэж байгаа үр хүүхдүүд болон хорвоо дээрх ганц эгчид нь найзууд нь чадлаараа хичээж туслаж харж хандаж явах болноо… Амьддаа л бие биенээ хайрлаарай хүмүүс минь.

Сайхан сэтгэл хүн чанарын үлгэр болсон сайхан найз минь…Мөнх тэнгэрийн орондоо тайван нойрсдоо…Чи минь бидний сэтгэл зүрхэнд үргэлж мөнхөд байх болно…😭😭😭 Ум сайн амгалан болтугай!!!

Жүжигчин Жавхлан: 

“Эмгэнэл… Тиймээ хүн ялгаж харьцдаггүй. Хүн сэтгэлийн дээд байсан бүгд сүүлийн уулзалт гэдгийг мэдэж байсан энэ үдэж хамгийн аймшигтай хэцүү байсан.

Талийгаачийн гэр бүл төрөл төрөгсөд, найз нөхөд бүхэнд эмгэнэл илэрхийлье. Ум мани бадмэ хум”

Жүжигчин Ганзориг: 

“Монголын хошин урлагийн нэгэн тод гялалзах од тэнгэрт харвалаа. Сайхан дүү минь амгалан нойрсдоо. Сэтгэл зүрхэнд минь үүр хоногших болно. Ум мани бад ми хум”

 

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ
Comments are closed.

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…