
30 гарсан залуу айлын бага хүү байна гэдэг ээждээ эрх бяцхан нь л байдаг. Мөнхбаяр бага насандаа aaвыгаа aлдaж бидний л адил ээжтэй орчлонг мөнх юм шиг боддог байсан гэнэ лээ.
Гэтэл тэр нэг гунигт өдөр амин хaйртай ээж нь Мөнхбаярын нүдэн дээр хopвooг opхисон юм.
Уйлaад ч ирэхгүй ээжийнхээ араас яах учраа олохгүй паник-д орон зогсож байхад нь түүний гэргий Сүйхцагаан Мөнхбаярыг тэвэрч аваад:
– Миний хайр чамд би байгаа шүү. Ээжийнх нь дайтай хайрлаж явах болно оо гэж хэлэхэд нь yйлж чадахгүй байсан Мөнхбаяр эхэр татан yйлcaн гэдэг юм.
Түүнээс хойш найз минь ханийнхаа тухай ярихдаа, миний ээжийг өөд болоход надад үлдсэн ганцхан эмэгтэй бол эхнэр минь. Ээжийг минь өвчтэй байхад нас жаахан байсан эхнэр маань биедээ баймгүй ухаан гаргадаг байсан.
Ээжийг минь усанд оруулж байсан нь одоо болтол нүдэнд харагддаг. Тэр үед л би эхнэртээ маш талархаж миний жаргалтай зовлонтой мөч бүхэнд хажууд байсан талаар ухаж бодсон юм. Хайрт минь үнэн хэлсэн. Тэр надтай хамт 11 жил амьдрахдаа хамт уйлж, хамт инээж надад 2 сайхан үрийг минь бэлэглэсэн.
“ХАЙР” УСК-ны найруулагчаар ажиллаж байгаа Жүжигчин Найруулагч Ш.Мөнхбаяр маань Түвшөөгийн бараг л 20 жил найзласан үнэнч анд.
Тэд хамтдаа “Хосын Жор 2” төсөл дээр ажилласан. Тэд хамтдаа “ХАЙР” УСК дээр ч ажиллаж байна. Тэдний хамгийн хайртай ээжүүд тэдний бусдад ХАЙР түгээх бүтээлээр нь бахархана гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж: Positive Mongolians