
“ХИТ” хөгжим мэдээллийн хөтөлбөрийн хөтлөгч Д.Давааням агсны гавьяаг телевизийн төдийгүй урлагийн салбарт ажиллаж байсан хүмүүс мартаж болошгүй билээ. Түүний ачаар дуучид олонд танигдаж, түүний ачаар хөгжмийн нэвтрүүлгүүд өөрсдийн гэсэн чиг баримжаатай болсон гэхэд хилсдэхгүй.
Харин түүний үргэлжлэл болж яваа хүү Д.Даваадорж нь аавынхаа нэр хүндийг өндөрт өргөж яваа хөдөлмөрч залуу билээ. Тэрээр түгжрэлээс үүдсэн стрессээс бага ч болов салах өөрийн шийдлийг цахим хуудаснаа нийтэлжээ. Тэрээр:
“- Охиноо цаг хэмнэнэ гээд алхаж очоод, мэдээж дааруулахгүй гээд машинд сууна. Өөрийн машин биш учир өвөр дээрээ суулгачихлаа. Энэ маань ч ядраад унтчихлаа. Би хотын төвөөс 18 мин алхаад л И-мартад ирлээ. Эндээс гэр лүүгээ 1 цаг 8 минут явж ирлээ.
Одоо замын түгжрэлийг тэрний үеийн газрын наймаа, энэнээс боллоо, тэрнээс ч боллоо гээд яахав. Энэ бидний хот учир хэдхэн хүнд найдах биш бид хамтарч дор бүрнээ хичээж байж шийдэх асуудал. Одоо хаа нэгтээ түгжрэлд өнгөрөөсөн цагаа, зарцуулсан бензин тосоо үржвэл талийна. 20.10 т орж ирээд хоолоо хийнэ за тэгсээр байтал бас л цаг явна. Бидний амьдрал нэг иймэрхүү ….
Ойрхон шийдэж болох миний шийдэл
✅Хүүхдүүдээ хүргэдэг эх эцгийн өглөөний ажлын цагт уян хатан хандах, долоо хоногийн 2 өдрийг алсаас ажиллаж боломжоор хангах, цагийн системийг халж ажлын гүйцэтгэлээр дүгнэх
✅Томоохон компаниуд байршлаар ангилж, ажилчдын автобусаар шийдэх, байнгын автобусаар үйлчлүүлж яваа ажилчдаа урамшуулах (Агаарын бохирдол, түгжрэл нэмээгүй машинаа гэртээ үлдээсэн учир)
✅Автобусны үнийг хувийн хэвшилд чөлөөлөх – тохилог дулаан, хурдан автобусаар үйлчлэх боломжоор хангах 1000 – 2000 – 3000 төгрөгний шийдэлтэй ( Заавал нийт нь хямд бай гэхээр үнээ төлөөд явж чадах бүлгийн эpx aшгийг xоxиpоoхгүйн тулд) Хямд нь ч байна – үнэтэй нь ч байна гэсэн үг шүү уншихгүй уурлаад байв❗️
✅Сургуулиуд аюулгүй мэргэшсэн жолооч нартай автобустай болох, хүүхдүүд ч яваад сурна
✅Үнэхээр хотын төвөөр машинтай явмаар байвал тодорхой татвартай болгох
Зөндөө л санал байна. Гол нь бензинээр, зогсоолын төлбөрөөр, сэтгэл санааны хохирлоор олон хүн хoxиpохыг цаашдаа хүсэхгүй байх. Манайхан ч аа п…. л… гэж шууд xapaaж, yyрлaж байхаар яавал дээр юм бол гэж бодоод хэрэгжүүлээрэй. Азаар дулаарч алхах боломж бүрдлээ.” гэжээ.