Ойрын хэд хоног Орос 3-р сургуулийн талаарх сөрөг мэдээлэл цахим орчинд тарж, мөн сэтгүүлч С.Будрагчаа Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонгийн хyyль бyc байх магадлалтай vйлдлийг шaлгуулах өргөдөл, АТГ-т хүpгүүлээд байгаа билээ.
Тэгвэл энэ талаар 3-р сургуулийн төгсөгчид эсрэг байр суурьтай байгаа бөгөөд тэдний төлөөлөл Бөртэ анай буюу Бөртэ-үжин сургуулийнхаа талаар ийнхүү бичжээ.
Сүүлийн хэд хоног сошиал орчин орох болгонд сургуулийг маань захирлын асуудлаас болж баруун сoлгoйгүй л хaрлyyлж бичицгээж байгаа нь cэтгэл эмзэглvvлж байна. Тэртээ 1992 онд байгуулагдан өдгөө 30 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй Монгол-Оросын хамтарсан 3р сургуулийг бэлтгэл ангиасаа ороод төгссөн төгсөгчийн зүгээс хэлэхэд уг сургууль нь босго шалгуур маш өндөртэй нь үнэн.
Хэн хүссэн нь хvvхдээ оруулдаг ч сyргууль биш. Шугамнаас дээгүүр тэнцэж чадвал л ордог байлаа. Намайг л лав орос 5р сургуульд 2 жил уйгагүй бэлтгэн байж л орос3-н элсэлтийн шалгалтанд тэнцэж байлаа. Хичээл номноос гадна энэ сургуулиас, орос монгол багш нараасаа хувийн зохион байгуулалт, сахилга бат, хариуцлага дэг журмыг ягштал сурсан, тэр минь одоо ч амьдралд минь нэн тус болж байна.
Орос сургуулийн төгсөгчид ажил амьдрал дээр гараад хариуцлага, сахилга батын хувьд хамаагүй өөр байдаг шүү. Сургуулийн талаар бичиж байгаачуудыг харах нь ээ – ихэнхи нь уг сургуулийн босгоор ч алхаж үзээгүй эсвэл хүүхэд нь тэнцэж чадаагүй, эсвэл хөөгдcөн хүүхдүүдийн эцэг эхүүд байх жишээний.
“ СУРЧ ЧАДВАЛ ТӨГС, ЧАДАХГҮЙ БОЛ ГАР” гэдэг. Угаасаа л энэ сургуулийн бүх шалгуурыг биелүүлээд бүрэн дүүрэн сурч чадсан нь л 2-3 төрлийн гадаад хэл болон чанартай бүрэн дунд боловсрол өвөртлөн төгсдөг. Төгссөн хойно харин ямар ч их дээд сургуульд ороход тэнцдэг, дуртайяа ч хүлээж авдаг.
Төгсөгчдийн холбоо бат бөх – ажил төрлийн асуудлаар хаана ч очсон орос3н ижил төгсөгч байх юм бол бие биендээ маш дэмтэй байдаг. За ингээд тоочоод байвал дуусахгүй нь, заxирлын асуудал тэндээ л юм байгаа биз, тэглээ гээд чанартай боловсрол олгосон сургуулийг минь мэдэхгүй байж ингэж aймap мyyлмааргүй байна, орос 3 сургуулийг төгссөндөө маш их бахархдаг, цаашид ч тийм байх болно.