Нэгэн ээж хүүдээ гэр бүлийн оршин тогтнол, эхнэрээ хэрхэн хайрлаж халамжилж, ойлгох хэрэгтэй гэдгийг заажээ. Тэрээр сошиал хуудаснаа дараах зүйлийг бичсэн нь олон хүмүүст таалагджээ…
– Ууган хүүдээ төрсөн өдрийн мэнд хүргэе. -Ээжээ эхнэр дэлгүүр хэсүүлээд, би өөрөө бэлгээ сонгоод, хоолонд ороод, гадуур яваад ирсэн зочдыг дайлаад зөндөө баярлуулж байнаа намайг. Бүтэн өдрийг надад зориуллаа .😍
-Яасан сайхан юм бэ. Баярлалаа бэр охиндоо. 🙏😘Цаг хугацаа ямар хурдан юм бэ. Жаахан сэргэлэн шар хүү минь ТОМ залуу болж, бүхэл бүтэн нэгэн айлын эзэн, хөөрхөн охины аав, сайхан бүсгүйн нөхөр болж.
-За хүү минь Энхмөнхийнх гэдэг энэ айлын амьдралын 49 хувь чинийх 51 хувь эхнэрийнх чинь байдаг юм шүү. Үргэлж чиний талд байж чамайг хайрлаж, чамайг дэмжиж, жаргал зoвлон баяр гунигаас чинь хуваалцаж байдаг ханьдаа баярлаж хайрлаж яваарай.
-Юу вээ ээжээ. Миний төрсөн өдөршдээ. Би л энэ амьдралын төлөө хичээж байгаа шүү
-За чи ингэж бодож эхлэвэл буруу болно. Ухаан мyyтай эрийн шинж. Чиний хамгийн чухал болох хязгааргүй их хайраа зориулах үр хүүхдийг чинь ХЭН төрvvлж ХЭН өсгөж, ХЭН хоолыг чинь хийж, ХЭН хогийг чинь цэвэрлэж байна. Эхнэр хүний энэ их ажлаар, энэ их хөлс хүчээр ЧИНИЙ гэх бүхэн үүсдэг, бүтдэг, босдог . ТИЙМ биз. ⁉️
Чи ганцаараа бол чиний гэх амьдрал үүсэхгүй би энд үргэлж зoвнo. Гэр бүлтэй сайхан ханьтай учраас санаа зoвoх зүйлгүй ээж нь төрсөн өдрийг чинь бараг мартах шахаад сууж байна шүү дээ.
-Аан за тийм юм байнаа ээжээ. Хүү нь ойлголоо. 😍Төрсөн өдрөөр минь хүртэл сургаал айлдах юмаа ээжээ та. Тacaллаа 😛 Бэлгийг тань явуулсан байгаа. Удахгүй очих байх гэнээ. 😘👍🤗
Ганц хүн айл болдоггүй, Ганц мод гал болдоггүй гэж. Хүүг минь хайрлаж , үр хүүхдийг нь төрvvлж гэр бүл үүсгэж, үүрэг хариуцлага үүрч яваа хүний жаахан ОХИН чамдаа хүүгийнхээ өмнөөс үнэхээр баярлалаа.
Төрvvлсэн ээж нь мартах шахсан ТӨРСӨН өдрөөр нь ЧИ минь зөндөө ИХ баярлуулж. Өнгө зүс сайтай байна. Өмссөн зүүсэн нь гоё байна. Мах мариа суусан байна. Маргаашдаа улам итгэлтэй байна хүү минь.
Энэ бүгд чиний минь гавьяа юм шүү. 😍🙏 Миний хүү эхнэрээ хамгийн дээдээр хайрлаж яваарай. Их юм нэхдэггүй юмаа бүсгүй хүн. Инээж хараад, эрхлүүлж өхөөрдөөд, гараас нь хөтлөөд, араас тэврээд, хийх бүтээхийг нь дэмжээд, хэцүү хүнд ажлаас нь хамжаад, орон гэртээ эрт ирээд, орох гарах зуураа утсаар яриад, орой үдэш хоол ундандаа туслаад, охиноо дундаа эрхлүүлээд, олдсон жаргалаа үргэлж үнэлж амьдраарай.
Ухаантайдаа миний хүү. Учирсан ханиа муулж явахгүй гэдгийг ээж нь сайн мэдэж байна. Гaлын бypxaн үр минь Ганган сайхан амьдраарай. Хайртай шүү чамдаа, бэрдээ, бас бяцхан сахиусан тэнгэртээ 😍