Home Лайфстайл NBA-ийн од асан Шакил О’Нил аварга гориллануудыг сaндapгaжээ. Тэрээр энэ зүйл үргэлж тохиолддог тухай…

NBA-ийн од асан Шакил О’Нил аварга гориллануудыг сaндapгaжээ. Тэрээр энэ зүйл үргэлж тохиолддог тухай…

10 second read
0
0
360

NBA-гийн од асан Шакил О Нил саяхан “The Big Podcast with Shaq” ярилцлагад оролцохдоо амьтны хүрээлэнд очих бүрд нь тохиолддог явдлын талаар ярьжээ.

Энэ яриа түүний бууралтаж буй үсний тухай сэдвээс эхэлсэн байна. Шакил буурал үстэй болсноор өөрийгөө “саарал үнэг” биш, “саарал горилла” болно гэж үзэж байгаагаа эхлээд хэлжээ.

Дараа нь тэр яагаад өөрийгөө горилла мичтэй зүйрлэснээ тайлбарласан байна.

“Дэлхийн аль ч улсын амьтны хүрээлэнд очиход гориллууд над руу “Хөөе найзаа, чи үс ноосоо яачихсан юм бэ? Би яагаад энд, чи яагаад тэнд байгаа юм бэ?” гэсэн харцаар харж, дoгширч эхэлдэг. Тэд намайг хараад үнэхээр гaлзyyрaх шахдаг. Үнэн шүү” гэж тэр ярьжээ.

213 см өндөр, 147 кг жинтэй Шакил дараа нь Майамигийн амьтны хүрээлэнгийн мэргэжилтэн Рон Магиллтай шууд холбогдож, өөрийнх нь ярьсан түүх үнэн болохыг батлуулсан байна.

“Гориллууд үнэхээр Шакыг хараад сандардаг. Тэд эмэгчнүүдээ харамлаж, аль болох том, сүртэй харагдахыг хичээж эхэлдэг нь үнэн. Гэхдээ хэн нь босс гэдгийг мэддэг болохоороо тэд эцэстээ тайвширдаг” гэж Магилл ярьжээ.

“Дэлхийн аль ч амьтны хүрээлэнд очиход надад ийм явдал тохиолддог. Гориллууд торноосоо гарч, надтай тyлaлдaxыг хүсэж буй нь илт харагддаг юм” гэж Шакил О Нил сүүлд нь ярьсан байна.

Эх сурвалж: Business Insider

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Лайфстайл
Comments are closed.

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…