Home Дэлхий Туркийн эрх баригчид өвөө, эмээ нарт татгалзахын аргагүй нөхцөл бүрдүүлж өгчээ…

Туркийн эрх баригчид өвөө, эмээ нарт татгалзахын аргагүй нөхцөл бүрдүүлж өгчээ…

4 second read
0
0
1,455

Туркийн эрх баригчид ач, зээгээ асран халамжилсаны төлөө эмээ өвөө нарт мөнгө төлдөг гэнэ. Тодруулбал Туркийн  эмээ нар ач, зээгээ өсгөж хүмүүжүүлснийхээ төлөө төрөөс зохих ёсны цалин авдаг гэсэн үг.

Хүүхэд өсгөн хүмүүжүүлэх нь маш хариуцлагатай, хүнд хөдөлмөр бөгөөд, эцэг эхдээ үр хүүхдээ даатгаад ажил хөдөлмөр эрхэлдэг иргэдийн ажлын бүтээмж илт өндөр байдаг гэж үздэг гэнэ.

Учир нь, хүүхдүүдийн аюyлгvй байдал, ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ байдал, хоол тэжээл, хайр халамжийг ямар ч улсын цэцэрлэг, мэргэжлийн багш гүйцэхгүй гэж үздэг учраас үүнийг xөxvvлэн дэмжиж, урамшуулан цалин олгох ёстой гэжээ.

Мөн энэ цалинтай урамшууллын хамгийн гол зорилго нь Турк эмэгтэйчүүдийнхээ ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм байна. Ийнхүү өнгөрсөн жилээс Турк улсад ач зээтэйгээ цагийг өнгөрөөсөн эмээ нарт нөхөн олговор олгох төсөл амжилттай хэрэгжиж эхэлсэн байна. Туршилтын хөтөлбөрийг Бурса, Измир гэсэн хоёр бүс нутагт эхлүүлсэн.

Тиймээс гэртээ байдаг эмэгтэйчүүд ажил эрхэлж, орлоготой болж, эцэст нь өрх бүрийн хөгжил цэцэглэлтэд сайнаар нөлөөлнө гэж үзжээ. Ач, зээ нартайгаа өнгөрүүлсэн өдөр хоног бүү хэл, амралтын өдрүүдэд хамт байсан хэдэн цагийг ч яс тооцож эмээ нарын  цалинг олгож эхэлсэн гэнэ.

Одоогоор 2 мянга гаруй өрх уг төсөлд хамрагдсан бөгөөд цаашид нийт улс даяар хэрэгжүүлэхээр хурдтай ажиллаж байгаа юм байна. Энэхүү төсөл нь маш өндөр дэмжлэгтэй байгаа бөгөөд, ялангуяа ээжүүд, эмээ нар, үнэхээр баяртай байгаа гэнэ.

Туршилтын ажил цаашид үргэлжилж, цаг хугацаа өнгөрөх тусам бусад улс орон ч, манай төслөөс үлгэр авч, эмээ нарынхаа хөдөлмөрийг үнэлж, ээжүүд хүүхдээ том болж, сургуульд суртал нь бүрэн дүүрэн ажиллах боломж бүрдэх байх гэж Туркийн эрх баригчид найдаж байгаа гэнэ.

Мөн уг төслийн үеэр хийгдсэн нэгэн судалгаа маш сонирхол татжээ. Энэ нь: -Ямар ч хүүхдүүдэд хамгийн их хайр энхрийлэл түгээдэг дотно хүмүүс нь мэдээж эцэг эх боловч, тэднээс гадна ээжийнх ээж буюу эхийн талын (эмээ) эцгийн талын эмээгээс ИЛҮҮТЭЙ хүүхдүүдийн маш дотно хүн гэдэг нь батлагдсан байх юм.

Энэхүү судалгааны дүнг сонссон аавын талын нэлээд олон эмээ нар бухимдаж: -Үгүй шүү, худлаа…бид ч бас ач зээгээ адилхан хайрладаг гэх хурц шүүмж гаргасан ч, уг судалгаа олон жилийн бодит судалгааны үр дүн учраас яалтай. Ямартай ч эмээ нартайгаа өнгөрүүлсэн цаг хугацаа нь ач зээ нарт зөвхөн ашиг тусаа өгөх болно гэдэг л чухал гэнэ.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дэлхий
Comments are closed.

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…