
Солонгост ажиллаж амьдардаг нэгэн залуу өөрийн цахим хуудаснаа ингэж бичжээ…
…Солонгост Хамгийн хүнд ажил чонсу иса буудал шүү дээ эмэгтэйчүүд xopтoй бoдисoнд цapaй зvс aлдaна эрчvvд нь нyрyy тyрyyгүй болно. Хүн өөрийн биеэр үзээгүй, туулаагүй юмыг ойлгох, мэдрэх чадвар дутмаг байдаг юм уу даа?
Солонгост эрэгтэй хүний нэг өдрийн ажлын хөлс дунджаар 100-150 мянган вон байна гэхээр тэрийг нь 30 өдөрт үржүүлж, гарсан дүнг нь төгрөгийн ханшаар бодоод сард ийм их мөнгө олдог юм байна гэх хүмүүс байх юм.

1. Солонгост 30 өдөр дараалаад амрахгүй ажилд гарна гэвэл бие, сэтгэлзүйн хувьд маш их ядрах болохоор дундуур нь бид нар чинь амарчихна. Бас ажлаас өөр гадуур, дотуур амжуулах ажлууд яаж ийгээд гарна. Зугаалж, юм үзэхээ байг гэхэд ядаж л карго орж та хэддээ “Бэлэг”явуулах бол наад зах нь.
2. Өртөг өндөртэй газар шүү дээ. Автобусаар нэг буудал явахад л 1250 вон, такси 3800 воноос эхэлж явна. Улаан гэрэл дээр зүгээр зогсож байхад 100, 100гаар вон гүйж өгнө дөө…
Төмс 1кг нь 4500 вон гэж байна. Нэгхэн ширхэг ууттай боов 1000 вон/ 1кг биш шүү, бараг 100гр хүрэхгүй байх/…

3. Байрны түрээс өндөр, барьцаа мөнгө шаардана. Хамгийн муу чийгтэй, жooмтой, нар үздэггүй ганц өрөө гэхэд л сардаа 300,000 воноос дээш үнэтэй…
За тэгээд манайх шиг хүүхэдтэй айл бол бүр явж өгнө хүүхдийн гайгүй цэцэрлэг 450 вон, байр 480 вон тог ус газ хоол унд, өмсөх хувцас хүүхдийн живх гээд… Ххэ😀 за манайх дүүрч 2-3 хүүхэдтэй айлууд бүр ямар байдаг бол 🙇🏻♀️
Ердөө дээрх хэдэн тоог нэмээд, үржүүлээд, хуваагаад Монгол банкны ханшаараа бодоод үзээрэй. Нөгөө их цалингаас минь нэг их юм үлдэхгүй байгаа биз. Дээр нь эмэгтэйчүүд маань эрчүүдээсээ мэдэгдэхүйц бага цалинтайг дурдах хэрэгтэй байх… Зарим хүний боддог шиг тийм их цалин, тийм их ажил энд байхгүй ээ. Харин маш их хөдөлмөр, маш хатуу санхүүгийн сахилга бат, маш их тэмцэл л энд байдаг юм…
Бидний олсон мөнгө, олох мөнгийг тооны машиндахаасаа өмнө ямар их хүч, хөдөлмөр, залуу нас, оюун бодол, цаг хугацааг зарцуулсан бол доо? гэж бодож байгаарай. ….хэмээжээ.

…Үнэхээр л бодууштай бодит үнэнийг өгүүлсэнээс гадна дан ганц Солонгос гэлтгүй харь оронд ажиллаж амьдарч яваа найз нөхөд, ах дүү садан төрлөөсөө тусламж гуйхаасаа илүү эрүүл мэнд, сэтгэл санаанд нь дэмжлэг үзүүлж, урам зориг хайрлаж байхсан даа.
Манай Монголчуудын олонхи нь, хилийн чанадад амьдардаг нэгнээ доллар, мөнгөөр халгиж, жаргаж суугаад өндөр цалин авдаг мэтээр төсөөлж, холбоо барих гол зорилго нь гуйлга гуйх байдаг.
Хэрэв жаахан цааргалж гуйсан мөнгийг нь үл зөвшөөрвөл элдвээр хэлж, цадаж ханаж, их юм болж энэ тэр гэх мэт мyyчлах нь энүүхэнд.
Харин цаад хүнээ харь оронд хэрхэн ажиллаж, амрах завгүй хөдөлмөрлөж, өндөр өртөгтэй улсад өөрөөсөө харамлан хэд гурван төгрөг үр хүүхэддээ зарцуулдаг вэ гэдгийг судлаад үзэхэд гэмгүй юм.