Home Лайфстайл Би намайг эмчилсэн эмчид зapгa мэдvvлсэн, yyртай постоо өөр хүмүүсийг хараг гээд ил тавьчихсан…

Би намайг эмчилсэн эмчид зapгa мэдvvлсэн, yyртай постоо өөр хүмүүсийг хараг гээд ил тавьчихсан…

14 second read
0
0
599

Амьдрал зүгээр, би зүгээр. Таагүй сэтгэгдлээ гаргаж тавьчихаад тайвшрах гээд энийг бичиж байна.

Хорвоогийн олон өнгөөс янз бүрийг нь мэдэрч явахдаа хорвоо муухай, амьдрал онцгүй гэж зүхэхгүй. Амьдрал зүгээр, би ч бас зүгээр. Тааруухан хүнтэй таарчихаад тавилан минь энэ юм байхдаа гэж тэлчигнэж уурлахгүй. Сайхан хүний бараа хараад амьдрал ямар сайхан юмбэ гэж баясаж хөөрөхгүй.

Сайн, муу нийлж сав дүүрдэг. Амьдрал өөрөө бүхний холимог, бүгдийн нийлбэр. Би өөрөө ч олон зүйлийн орцтой, учрыг нь олох гэж үзэж байгаа 13 ааштай, уян зөөлөн бас маш гөжүүд. Сайн, муу гэх тодотголтой хүний бүх чанарууд хэмжээ, найрлагаараа миний дотор ч байдаг болохоор сайн чанараа санаж сагсуурахгүй, муугаа бодож гyтрахгүй. Би зүгээр, амьдрал зүгээр.

Амьдралд аз жаргалтай өдрүүд олон ирэх болно. Уйлax өдөр ч ирнэ. Тэглээ гээд yйлax хүүхдийн хoшнoгo урд өдрөө загтнана гээд инээдээ хорихгүй. Харин ч маргааш нь yйлах юм бол өнөөдөр бүр сайн инээж авна. Уйлсaн ч зүгээр, yyрласан ч зүгээр. Бүх юм зүгээр. Харин хүчилсэн бодол, хорьсон сэтгэл, баригдсан сэтгэхүй чинь БУРУУ. Хүлээж авч чадахгүй байгаа чинь буруу.

Хэрвээ сайхан амьдаръя гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа бол эртхэн гадаад ертөнцтэй, хорвоотой, хүмүүстэй учраа ол. Гэхдээ чин үнэнээр. Хүн ер нь буруу зүйл хийхээрээ өрөвдvvлэх тактик ашиглаж өөрийгөө өмөөрч, хамгаалж хаацайлдаг юм гэнэлээ. Би ч бас тийм шалтгаанаар энийг бичлээ. Би намайг эмчилсэн эмчид зaргa мэдvvлсэн, ууртай постоо өөр хүмүүсийг хараг гээд ил тавьчихсан.

Би өөрөө эмч мэргэжилтэй, ээж минь эмч гээд муйхраар эмч нарыг өмгөөлдөг байснаа болилоо. Хүн хүний кэйс өөр. Тухайн нөхцөл байдал, тухайн хүн гэдэг утгаар нь хандах хэрэгтэй юм байна. Түүнээс ерөнхийлж эмч нар муу гэхэд үнэхээр дургүй. Уучлах хэрэгтэй, ойлгох хэрэгтэй гэж өчнөөн бодсон ч өөрийгөө дийлэхгүй юм байна. Би өөртөө ялагдчихлаа. Олон хоног юу ч хийлгүй, унтаж хэвтэж бас Со драма үзсэн.

Тэрийгээ энд биччихсэн байснаа ичээд устгачихсан. Тэгсэн ч зүгээр. Хүн ямар ч байж болно. Хорвоо ямар ч байж болно. Сэтгэл хөдлөл, амьдралын тохиол учрал, уур уцаар тэр үеийнх, тухайн агшных, тэр хүнийх. Харин би өөрөө бол тэрнээс хамаагүй том. Олон зүйлийн холимог. Амьдрал ч тэр. Тийм болохоор бүх эмч нарыг муу гэж зүхэхгүй, өөрийгөө yyртай, хоpcoлтой гэж зaгниж занчихгүй. Хайрлана, халамжилна. Би зүгээр.

Би насанд хүрсэн, бие даасан хүн болчихлоо гээд хөөрч баясаж байсан нь саяхан. Гэхдээ уншиж судлахаар чинь өөр юм нэмэгдэж гарч ирээд байх юм. Бас л болоогүй, дутуу байжээ. Насанд хүрэх үе шатыг хараат, бие даасан эцэст нь харилцан шүтэлцээтэй гэж гурав хуваадаг юм байна (Steven Covey).

Хүн нялх үедээ ээжээсээ хэсэг хугацаанд бүрэн хамааралтай байж байгаад түүнээс хойш бусдаас ямар нэгэн хамааралтай амьдардаг. Сэтгэл санаа, санхүү, бие махбодийн хувьд. Бидний ихэнхи нь энэ шатандаа нилээн удаан 30 хүртлээ эсвэл бүр насан туршдаа ч байж болдог. Дараа нь бие даасан, хувь хүн болж төлөвшдөг. Энэ их чухал үе. Би ийм л байх хэрэгтэй гэж бодсон. Гэхдээ үүний дараа бие дааж амьдарч сурсан хүн interdependence шат руу хөгжих боломжтой.

Бусадтай өөрийн хил заагийг гаргаж, бусдын хил хязгаарыг хүндэлж, өгч авч харилцан шүтэлцээтэй, буулт хийж, өөрийнхөө үзэл бодлыг ч эмээлгүй хэлж, зөвшилцөж, ярилцаж хамтарч чаддаг ер нь нэг ёсондоо хүн шиг гэхдээ их аятайхан хүн шиг амьдарч сурах ёстой юм байна. Ямар ч ном, багш, эцэг эхийн үглээнээс илүү ухааруулж бодуулдаг амьдралын таагүй үйл явдлуудад талархаж л явъя даа.

Бичсэн – Khongorzul Altangerel

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Лайфстайл
Comments are closed.

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…