Home Дотоод мэдээ Би шөнө дунд босч цуйван сэгсэрч иддэг, сахаргүй гэж итгээд zero кола байнга уудаг нэгэн байлаа…

Би шөнө дунд босч цуйван сэгсэрч иддэг, сахаргүй гэж итгээд zero кола байнга уудаг нэгэн байлаа…

12 second read
0
1
1,860

ХОДООДОО АМРААЖ СУРСАН НЬ.. Бид бүхний мэддэг мөртлөө  ХИЙДЭГГҮЙ & ХЭВШҮҮЛЖ чаддаггүй нэгэн зүйл бол зөв хооллож СУРАХ явдал юм.

Ч.Ерөөлтүвшин би шөнө дунд босч цуйван сэгсэрч иддэг, сахаргүй гэж итгээд zero кола байнга уудаг нэгэн байлаа. Гэвч эрүүл амьдралын хэвшлийг сонирхож, өөртөө бага багаар энэ талын хэвшлүүдийг  суулгаж, хopт & буруу зуршлуудаасаа аажмаар салсаар л явна.

Эзэн хичээвэл заяа хичээнэ..гэгчээр олон улсын шим судлаач гэргий минь энэ тал дээр намайгаа мэдлэг мэдээллээр тэтгэж, ДЭМЖСНИЙ хүчинд би гэдэг ховдог нөхөр ОРОЙ & ШӨНИЙН ЦАГААР ходоод, гэдсээ амрааж сурлаа.

Ухаан төгс, үзэсгэлэн гоо гэргий чамдаа талархаад баршгүй нь.❤. Бүүр амьдралдаа АНХ удаа битүүний орой хоормогоор битүүлж үзэв. Мөхөс миний МЭДЭЖ авч ХЭВШҮҮЛСЭН зүйлс гэвэл:

-Ихэнхи хүмүүс СЭТГЭЛИЙН ӨЛСӨЛТ болон БИЕ МАХБОДИЙН ӨЛСӨЛТ хоёрын ялгааг мэддэггүй..юм билээ! Хүний биед эсийн түвшинд ШИМ бага өгдөг хүнснүүд хүнийг ойр ойрхон ДАХИН ДАХИН идүүлдэг..юм байна. Мөн ийм хүнснүүд яг л АPXИ шиг ДOНTУУЛДАГ.

САХАР & ЦАГААН ГУРИЛ болон энэ хоёрын орцтой БҮХ ХҮНСНҮҮД дээрхи тодорхойлтод  хамаарна. Хамгийн хор нь ийм хүнснүүд олигтой шим өгдөггүй мөртлөө бага багаар БИДНИЙ бие дотор хуримтлагдсаар НЭГ Л ӨДӨР таргалалт, дотор өөхлөлт, хopт хавдар г.м элдэв өвчлөлүүдийг ҮҮСГЭДЭГ!

-Дуртай зүйлээ биш, биедээ ХЭРЭГТЭЙ хүнсээ зооглох нь зүйтэй юм байна.. гэдгийг би ухамсарласан юм. Дуртай зүйл минь…гэж итгээд, ИДЭЭД явсан амттан маань ЯВААНДАА эрүүл мэндийг минь сүйтгэдэг ДOНTУУЛДАГ хор юм байна ..гэдгийг МЭДСЭН ДЭЭ үнэхээр баярлах юм.

– Мөн ходоод гэдсээ орой болон ШӨНИЙН ЦАГААР амраах ЁСТОЙ ..гэдгийг ч ойлгов. Ингэхийн тулд өдрийн цагаар ШИМ САЙТАЙ хоол, хүнс хэрэглэх нь зүйтэй юм..байна. Тэгвэл ямар хоол хүнс нь ШИМ сайтай, биед хэрэгтэй, ЭРҮҮЛ МЭНДЭД минь тустай байдаг юм бэ?

Монгол хүний хоол боловсруулах эрхтнүүдэд СҮҮН хүчлийн ашигт бактери…гэдэг хэдэн их наяд БИЧИЛ АМЬТАД байршсан байдаг..ажээ. Энэ бичил амьтдыг ХЭРЭГТЭЙ хоолоор нь тэтгээд байвал ЭРҮҮЛ АМЬДРАХ юм байна.

Энэ бичил нөхдүүд АЙРАГ & ХООРМОГ & ТАРАГАНД нь нугасгүй дуртай юм гэнэ! Мөн энэ бичил амьтад бидний идсэн хоол, хүнсийг ОРОЙ & ШӨНИЙН ЦАГААР задалж, боловсруулж, ЭСИЙН ТҮВШИНД биед ШИМ болгон ШИНГЭЭХ  ажлыг хийдэг.

Бид орой,шөнийн цагаар идэх болгонд эд ажлаа зогсоодог. Ингээд л задарч боловсроогүй хүнснүүд ШИМ биш ХOP болж ӨBЧИН үүсгэж эхэлдэг байна даа.

Энэ ЗҮЙ ТОГТОЛЫГ нь мэдсэн учраас л миний бие ХОДООД гэдсээ орой, шөнийн цагаар АМРААЖ, өдрийн цагаар ШИМ сайтай уламжлалт хоол хүнсээ хэрэглэж ХЭВШЭЭД байна.

Генийн ӨӨРЧЛӨЛТТЭЙ, урт хугацаанд хадгалагддаг, элдэв химийн орцтой, рекламны хоол, хүнс хэрэглэхээ больсон доо. Харин БАЙГАЛИЙН ГАРАЛТАЙ хүнсний бүтээгдхүүн, 500 гаруй төрлийн шимт өвс, эмийн ургамал иддэг Монгол БЭЛЧЭЭРИЙН малын сүү, цагаан идээ болон махаа ЗӨВ ЦАГТ нь зооглож, зөв ШИНГЭЭЖ, биедээ ШИМ өгдөг хэвшилтэй болсон доо.

Амьдрал ҮРГЭЛЖ сайхнаараа.❤.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ
Comments are closed.

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…