Монголын үе үеийн алдартай жүжигчид энд тэнд, хөдөө гадаа, хилийн дээс алхаж явахдаа хөөрхөн хошин шог тарьж, эргээд дуурсах явган ярианы эзэд болсон баримтыг дэлгэж байна.
Халдага балдага
“Бумаа” хэмээн олноо алдаршсан гавьяат жүжигчин Цэвээнжав гуай нэг өдөрт хоёр хайрцаг тaмxи татдаг нэгэн байжээ. Бас “өгөр толгой Гүрсэд”-ийн дүрээр олны сэтгэлд хоногшсон гавьяат жүжигчин Дугарсанжаа гуай ч түүнээс дутахгүй арxаг тaмxичин байсан гэдэг. Нэг өдөр хоёр жүжигчин тaмxинаас гарахаар шийдэцгээж, хоорондоо мөрий тавьсан байна.
Тэд “Хэрвээ хэн нэг нь тaмxи татаж харагдах юм бол нөгөөдөө нэг кг 24-ийн чихэр авч өгнө шүү” гэж тохиролцжээ. Гэвч сурсан юмыг сураар боож болох биш бие биеэсээ нуугдаж тaмxиа татсаар л байжээ. Нэг удаа хөдөө тоглолтоор явж байгаад хээр түр саатах үед Цэвээнжав гуай автобусны ард гарчихсан тaмxиа сэмхэн татаад зогсож байжээ. Түүнийг харсан нэгэн Дугарсанжаа гуайд энэ тухай хэлэхэд, тэрээр автобусны араар гэтэн гарч ирээд “За энэ чинь юу болж байна?” гэж сүртэй нь аргагүй асуутал,
Цэвээнжав гуай: -Ээ халдага, балдага… гэж уулга алдаад. Үүнгүйгээр чинь байж сууж чадахгүй юм. Май, энэ мөнгөө ав! гээд өврөөсөө 25-тын дэвсгэрт гарган чулуудсан гэдэг.
Үс нь харагдахгүй амар
“Их замын эхэнд”, “Улаан дарцаг”, “Хүлээх газар” зэрэг олон кино, жүжгийн дүрээр үзэгчдийн танил болсон нэрт жүжигчин “Хөх чоно” Дамдин хэнэггүй, гүдэсхэн эр. Нэг удаа хэсэг жүжигчид хөдөө тоглолтоор явж байгаад оройхон нэгэн сумд очжээ. Цайны газар нь маш их үс хялгастай хоол өгсөнд жүжигчид дургүйцэн бүгд идсэнгүй. харин Дамдин л ганцаараа дуугүй сууж байснаа тавагтай хоолоо бариад чимээгүйхэн гараад явчихжээ. “Нохойд хоолоо өгч байгаа юм байна, би ч бас өгье” гэж нэг нь бодоод хэрэгт дурлан араас нь гарвал мань эр харин харанхуйд цаашаа хараад суучихсан хоолоо идэж байжээ.
-Яаж үүнийг идэж чадаж байна аа? гэхэд С.Дамдин: -Үc xялгac нь харагдахгүй амар юм гэж хээвнэг хэлээд хоолоо халбагаджээ.
Латип шагналаа мялаалгасан нь
Нэрт найруулагч Доржсамбуу, алдарт жүжигчин Латип хоёр нэг удаа юм хүртээд, даврах санаатай жүжигчин Жигжиддуламынд очжээ. Тэднийг ороход “Харанхуй шөнөөр юугаа хийж явдаг улс вэ?” гээд зочны өрөөндөө урьж цай, идээ өгчээ. Архи гаргах шинжгүй байсан тул Жигжиддуламыг гарах хооронд Доржсамбуу ханан дээрх жинтүүд зүүлттэй байсан Соёлын тэргүүний ажилтны тэмдгийг Латипын энгэрт зүүгээд орж ирэхэд нь,
-Манай Латип шагнал аваад бид хоёр айл, амьтнаар орж явна гэж хэлэхэд жүжигчин бүсгүй уулга алдаж, “Түрүүний хэлэхгүй” гээд apxи гapгaж, хooл xийжээ. Мань хоёр ч өнөөxөө yyгаад дуустал дахиад нэгийг зaдлax гэхэд нь тэд, “Одоо болно, баярлалаа” гээд гарахаар босов. Харин хаалган дээр очсон хойноо Доржсамбуу Латипдаа хандан, -Нөгөөхөө одоо өгчих өө гэхэд нэрт алиалагч энгэр дэх тэмдгээ аваад, -Байсан газар нь зүүчихээрэй гэжээ.