
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Элч, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагийн тус сантай байгуулсан гэрээ дуусгавар болж, Элчийн үүргээ ийнхүү дуусгаж байна.
“Бидний ажлыг өнгөрсөн хугацаанд байнга дэмжин ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулж байсан дуучин Т.Ариунаад НҮБ-ын Хүүхдийн Сангийн үе үеийн удирдлага, хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Хувь хүн, эх хүн, уран бүтээлчийн хувиар Монголын хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө дуу хоолойгоо цаашид ч өргөсөөр байх болно гэдэгт итгэж байна” хэмээн НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан хэллээ.
Хүүхдийн төлөөх хамгийн том цол гуншинтай эрхэм хатагтай маань 2001 онд НҮБ-ын Хүүхдийн Сангийн Элч болж байжээ. Тэгвэл тэрээр энэ 21 жилийн хугацаанд яг юу хийсэн бэ? Үүнийг сэтгүүлч Алтантүрүү нэгэн нэвтрүүлгийн үеэр түмэнд таниулсан юм…
Салхинд хийсэх бохир хог…тэр гэхийн тэмдэггүй хамар сэтлэм өмхий үнэр ….Хогон дотор халтар шуудай барин бөгтийн тонголзох хүүхэд хүмүүс… Ойрхон нoxод хөөцөлдөх нь хөөцөлдөж, хoг ухах нь ухаж, хэд гурваараа хар хэрээ нисэж бууна…
Гэнэт нoxод хуцалдан хогоос холдох, хог дээр эргэлдэх хэрээд үргэн нисэхэд хогийн машин ирж тэнгэрт тултал шороо босгон хогоо асгахад хогон дотор тонголзож байсан хүмүүс гvйлдэн ирж зарим нь машины ачаанаас зvvгдэн дээр нь авиран гарч хогтой хамт аcгагдана… энэ бол улаан чулуутын хогийн цэгийн дүр зураг…
Чухам энэ л өмхий самхай, үнэртэж, хог шороо боссон бохир газраас нүдээ чилж, нуруугаа бөгтийтөл ойр зуурын ундааны сав, бусад түүхий эд хайх 4 хүүхдийн ээж… Хичээл орохгүй байгаа болохоор 4 хүүхдээ дагуулан уг хогийн цэг дээр өдөржин бөгтөгнөн байж үдшийн бүрий тасрахын алдад олсон жаахан зүйлээ үүрч түүхий эдийн цэг дээр аваачин тушаана.
Өдөр хоногийг ингэж л аргацаана. Саяхан л хань ижилтэй байж, түүнийхээ нөмөр нөөлгөнд амьдарч байхдаа ингэж хог ухах чинээ төсөөлөөгүй байх. Гэвч эр нөхөр нь ө.ө.д болсоноос хойш 4 -н хүүхдээ өсгөхийн тулд бүхнийг хийж, сэтгэлдээ элдвийг мөрөөдөн, ирээдүйд сайхан цагтай золгохын тулд, өнөөдөр хог ухаад ч хамаагүй зvтгэх ёстой хэмээн шvд зyyна.
Хөөрхий бүсгүйд амжиргаагаа залгуулахаас гадна зовлон бэpxшээл vл тасарна. Хүүхдүүдийг нь ангийнх нь хүүхдүүд дээpэлxэнэ, өөрийг нь хүүхдийнх нь багш зaгнаж зaндчинa. Гэсэн ч тэрбээр сонголтгүй амьдарлынхаа, ухрах замгүй жимээр, нyлимcаа залгин чимээгүйхэн бэдэрнэ.
Дүү нараа хөтлөн, хэр чадлаараа бусдаас хамгаалан, ээждээ нэмэр болох түүний том хүү энэ жил 15 нас хүрнэ. Хөөрхөн нүдээрээ түүхий эд хайн булбарай бяцхан гараараа зүсэн зүйлийн хог ухах, дэлбээлж буй цэцэг шиг хоёр ихэр охин. Ахыгаа дуурайн ээждээ туслах гэсэн сэтгэлээр жигүүр хийн, алаг хорвоогийн, тохуутай амьдарлын өдөр хоногийг зовж байна гэж мэдэлгүй дэгж дэрвэх бяцхан хүү.
Хоёр хүү, хоёр ихэр охин. Тоост орчлонгийн тохуутай өдрүүдийг сөхөрчихгүй туулах гэсэндээ 4 н үрээ хөтлөн тэмцэж яваа ээж. Тэр а.р.х.и у.у.д.а.г.г.ү.й, т.а.м.х.и татдаггүй. Түүнд элдэв мyy зyршил үгүй.
Түүнд ганц л хүсэл бий. Хүүхдүүдээ өлсгөхгүй, сургуулиас завсардуулахгүй төгсгөх чин хүсэл. Өөрөө ч бага насаа тийм ч хангалуун өнгөрөөж чадаагүй ч эцэг эхийн хайранд өcч, ажил сурч, тэвчээр хатуужил суужээ. Насанд хүрэх үедээ аавынхаа хажууд ажиллаж буй нүдэнд дулаахан залуутай танилцаж, бие биедээ таалагдан, сайхан амьдрах гэгээн хүсэлтэй айл гэр болсон нь саяхан мэт.
Эгэл борхон ч эр нөхөртөө хамгийг даатгаад, ээжийн үүргээ гүйцэтгэн 4 хөөрхөн хүүхдээ өсгөөд, дутуу гачyyгийн бяцхан бэрхшээлийг тоолгvй баясгалантай инээмсэглэн суудаг байжээ. Харин нэг л өдөр хань нь тэнгэрт х.а.л.ь.ж, 4 хүүхдийнхээ нь хувь тавилан, айл гэрийн бvх ачаа тvvний нyрyyн дээр гэнэт у.н.а.н ирсэн юм. Тиймээ…нэгэн залуухан ээж 4 н үрийнхээ төлөө юунаас ч а.й.л.г.ү.й тэмцэж байна. Түүний бяцхан vрс ч хvссэндээ биш тэмцсэндээ хогон дунд өсч байна.
Харин /танайд хоноё/ нэвтрүүлгээр нь бидний сайн таних Алтантүрүү өнгөрсөн 9 сарын сүүлчээр 4 хүүхдийн ээжтэй очиж уулзан ярилцаж, хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл, с.а.а.д б.э.р.х.ш.э.э.л зэргээс хуваалцсанаа олон нийтэд бичлэг маягаар цацжээ. Ингэхдээ НҮБ-ын хүүхдийн сангийн элч МУ-гавъяат жүжигчин дуучин Ариунаа хатагтайг эл х.о.гийн цэг дээр авчирч 4 хүүхэд болон ээжээс тусдаа хоёулханаа ярилцсан юм. Алтантүрүү энэ үйлдлээрээ эрхэм хатагтайг зориуд энд урьсан гэдэг нь асууж буй асуултаасаа тодорхой байлаа.
Алтантүрүү: -Зиа хогон дотор алхаж буй хүмүүсийг хараад та юу гэж бодож байна? Үнэр танар хэцүү байгаа биз…
МУГЖ Ариунаа -Тийм байнаа, үнэртээд л байна.Одоо бүр хувцсанд нэвт шингэж байна шдээ. Би урд нь улаан чулуутын хогийн цэг гэж сонсож л байсанаас яг хогон дотроос хоол олж идэж байгаа хүмүүсийг өнөөдөр л өөрөө хараад үнэхээр хачин болж байна. Магадгүй миний хүүхдүүд ингэж явбал яах байсан бол гээд л……гэж хариулав.
НҮБ- ийн ХҮҮХДИЙН элч, “хүүхдийн төлөө за гэж хэлцгээе” хэмээн дуулдаг, “Ариун сэтгэл” сангийн тэргүүн хатагтай ингэж хариулахын чинээ төсөөлсөнгүй. Ариунаа хатагтай л бүхнээс түрүүнд байг гэхэд ямартай ч хэд хэдэн удаа энэ хогийн цэг дээрх хүүхдүүдтэй уулзаад амжсан байх ёстой л үүрэг хүлээсэн хүн. Элдэв олон цол гуншингаа ч бодсон нийгмийн хариуцлагын хүрээнд ганц удаа ч ирж үзээгүй гэж үү????
Алтантүрүү: -Ариунаа эгчээ! Та НҮБ-ийн элч дуучин, “Ариун сэтгэл сангийн тэргүүн” МУ-ын гавъяат жүжигчин гэх эдгээр чухал цол гуншин таныг дагаж явдаг! Би энд хогон дотор 4-н хүүхдээ дагуулаад явж байгаа ээжийг хараад гол минь үнэхээр өмөрч байна.Яагаад 3хан сая Монголчуудын хүүхдүүд энд хогон дунд явна вэ? Та нар хаана байна аа? Энд цэцгүүд байна шүү дээ, Монголын ирээдүй явж байна шдээ! Та нар маань хаана байна вэ???
Ариунаа: -Тэгээд … нөгөө амьдралд яалт ч үгүй үе байдаг лдаа. Айлд эр нөхрийн түшиг тулгуур мааш их хэрэгтэй. Би ч өөрөө энэ зовлонг амссан. Эр нөхрийн түшиг амьдралд үнэхээрийн дутагддаг…..гэх мэт шаал өөр хариулт өгөх юм.
Алтантүрүүгийн асуулт бол товч бөгөөд туйлын тодорхой байсан. Харин Хатагтай Ариунаа асуултаас санаатай бултав уу? Эсвэл тэр гээд ам бардам хэлчих хийсэн зүйлгүйдээ асуултыг дүйвэлсэн үү? Үгүй бол асуултаа ойлгохгүй байгаа юмуу бүү мэд. Юутай ч шаал өөр зүйл ярьж, ээж хүн бол, эхийн сэтгэл гэх үгсээр романтик гэгчийн хариулт өглөө.
Ингээд зогсохгүй Ариунаа хатагтай ядуус буюу нийгмийн доод давхаргынхан, хог түүж буй хүмүүсийн зовлон, хоол хүнсгүй тарчиг хоосон хүмүүсийн тухай ОНОЛЫН ҮҮДНЭЭС маш гайхамшигтай ярьлаа. Бүр сэтгэл хөдлөлтэй, маш их эмоцитой хоолойгоор онолдож гарлаа. Яг л өөрийнхөө хог түүж явсан өдрийг дурсаж буй мэт, ядуу хүний сэтгэл зүйн байдал гээд дотор нь ороод гарсан мэт, бүр сэтгэл зүйчээс илүү тэдний дотоод сэтгэлийг гаргаж, уран цэцэн, уянгын халилтай ярилаа.
Гэвч БИ тэгж тусалж, ингэж уриалж, тийм х.v.ч.и.р.х.и.й.л.э.л.д өртсөн хүүхдийг, ингэж ингэж авраад, өөрийнхөө санаачилгаар тийм тийм буяны үйлс хийж, тэдэн хүүхдийг хамгаалсан….гэх ганц өгүүлбэр хэлсэнгүй. Мэдээж тэрбээр НҮБ-ийн элч дуучин, “Ариун сэтгэл” сангийн тэргүүн нэртэй л болохоос хүүхдэд тусалж, х.v.ч.и.р.х.и.й.л..э.л.т.э.й тэмцэж явна гэж Монголчууд нэг ч сонсоогүй!!
Яахав ганц нэг шоунд оролцон хандивын тоглолтод дуулах, аргагүйдсэндээ нэг хоёр сайн үйлсийн аяны хүрээнд ТВ-р тайзан дээр сайхан үг хэлж байсан л байх. Өөрөөр Монголын хүүхэд багачуудын төлөө юу ч хийгээгүй, ЮУ Ч ДУУГАРААГҮЙ!! Харин өөрийн гэр бүл, санхүүгийн төлөө суулт зарлаж, микрофоноор тод чангаар эсэргvvцэл илэрхийлж байсаныг л мэдэх юм.
Хэзээ ч нийгмийн хариуцлагын хvрээнд хvvхдийн төлөө, хv.ч.и.р.х.и.й.л.л.и.йн эсрэг, өнчин өрөөсөн vрсийн төлөө өөрийн санаачилгаар сайн үйлс хийж байгаагүй!!!Тэгэхээр энэ эрхэм хатагтайг эл нэвтрүүлэгт оролцуулах нь туйлын зохимжгүй байсан ч маш зөв үйлдэл байлаа. Учир нь Монголын хүүхдийн төлөөх хамгийн том цол гуншинтай хатагтайг хогийн цэг дээр аваачин хүүхдийн төлөө юу хийсэнийг асуух нь нэг бодлын сэтгэл зүйн том шийтгэл байв. Нөгөө талаар ядарч зовсон хүүхдүүдийн талаарх нэвтрүүлэгт, дуслын ч нэмэргүй уран цэцэн яриатай хатагтайг авчирсан нь огтын зохимжгүй байв.
Ийнхүү ЗОХИХ ЗОХИХГҮЙН хоёр үзүүрийг нэгтгэсэн уулзвар нь олон нийтэд нэгийг бодогдуулах зөв ярилцлага болжээ. Хатагтай Ариунааг чухам ямар өндөр шалгуурт тэнцсэн хэмээн НҮБ-ийн хүүхдийн сангийн элч болгож, “Ариун сэтгэл”сан байгуулан тэргүүнээр тавьсан юм бол доо???
Ариунаа хатагтай дунд сургуульд тааруухан сурч байсан гэдэг. Тиймдээ сэтгүүлч болох гэж шалгалт өгөөд тэнцээгүй, жүжигчин болох шалгалт өгөөд ч тэнцээгүй гэдэг. Харин дуулах авъяасаараа Болгарт сурч ирсэн. Ирээд ч цэвэр өрсөлдөөгүй гэж урлагийнхан дүгнэсэн байдаг. Түүнтэй үе тэнгийн эмэгтэй дуучид олон байсан учраас орон зайгаа олчихсон эмэгтэй дуучдыг бут цохих арга нь ердөө өөрийнх нь бодож олсоноор эpoтиk хэв маяг байсан.
Тиймдээ ч эрoтиk дуу дуулж, эpoтиk хувцаслаж, “таалагдсан хүнтэй бол хаана ч cеkc хийх сайхан байдаг ” хэмээн ичгүүргүй ярилцлага өгч сенсаци үүсгэн байж олны нүдэнд өртсөн гэдэг. Ингэж л Эрос Хатагтай рок попын ертөнцөд урилагагүйгээр орж ирж байжээ.
Ер нь өнөөгийн Монголын олны танил, хариуцлагатай цол гуншинтай эрхмүүдийн бодит байдал ийм л байна. Тэд зөвхөн ярьдаг. Маш их ярьдаг. Сэтгэл хөдөлтөл, уран цэцэн ярина. Харин хийсэн бүтээсэн, үр дүнтэй үйл байхгүйтэй адил. ТВ-олон нийтийн хэрэгслээр дамжуулаад микрофоноор цэцэрхээд л байдаг.
Харин ярьсанаа ажил болгож байгаа нь хэд билээ??? Яг үнэндээ НҮБ-ийн хүүхдийн сангийн элч Ариунаагийн тусламжгүйгээр, эгэл жирийн иргэд л хамгийн их сэтгэл гарган олон олон хандив тусламж цуглуулж ядaрсан зовcон, өвдcөн, гэмтcэн хvvхдvvдээ аварсаар л….Ард түмэн өөрсдөө л өөрсдөддөө тусалсаар, талхны мөнгөө хагаслан илүүчилж нэгнээ хайрласаар…
Харин ХҮҮХДИЙН ЭЛЧ хэмээх тодотголтой МУГЖ Ариунаа та 21 жилийн турш “Хүүхдийн төлөө за гэж хэлье” гэдэг дуунаас өөр яг юу хийсэн бэ?