
Хүү ингэж асуулаа: – Та нар урьд нь интернетгүй, компьютергүй, зурагтгүй, гар утас ч байхгүй байхад яаж амьдарч байсан бэ? Аав нь хариулав:
– Бид, 1945-1980 оны хооронд төрсөн хүмүүс адислагдсан хүмүүс шүү дээ. Бидний амьдрал гэрч болно: -Дугуй унахдаа бид хэзээ ч дуулга өмсдөггүй байв. Сургуулийн эхний өдрөөс л бид ганцаараа сургуульдаа явахаас aйдaггүй байсан.
-Хичээл тарсны дараа бид нар жаргах хүртэл тоглодог байсан. -Бид үд болтол хэзээ ч телевизор үздэггүй байв. -Бид интернетийн найзуудтай биш, харин жинхэнэ найзуудтайгаа тоглодог байсан.
-Цангахдаа савласан ус биш, цоргоны ус уудаг байлаа. -Дөрвөн найзтайгаа нэг аяганаас жүүс хувааж уудаг байсан ч бид нэг их өBдөлгүй өссөн юм. Манай эцэг эхчүүд биднийг дотоодод үйлдвэрлэсэн эмээp юм уу, эсвэл уламжлалт анагаах ухааны тусламжтайгаар эмчилж байсан.
-Бид өдөр бүр талх, төмс иддэг байсан ч хэзээ ч таргалдаггүй байв. -Бид өөрсдийнхөө тоглоомыг өөрсдөө бүтээж, хөрөөдөж, харуулдаж, зүлгүүрдсэний дараа будаж шунхдаад тоглодог байлаа.
-Бид үргэлж тоглоом, номоо найзуудтайгаа харамгүй хуваалцдаг байсан. -Манай эцэг эхчүүд баян байгаагүй. Тэд бидэнд хайраа өгч, материаллаг зүйлийг бус, оюун санааг үнэлэхийг сургаж, шударга, үнэнч, хүндэтгэлтэй, шаргуу хөдөлмөрлөдөг жинхэнэ хүний үнэт зүйлсийн талаархи ойлголтыг бидэнд суулгасан юм.
-Бидэнд гар утас, DVD, play station, XBox, видео тоглоом, компьютер, интернет сүлжээ гэж байсангүй ээ. Гэхдээ бид жинхэнэ найз нөхөдтэй байсан юм. -Бид найзынхаа гэрт урилгагүй зочилж очдог, биднийг энгийн бөгөөд даруухан хоолоор дайлдаг байлаа.
-Бидний дурсамж хар, цагаан гэрэл зургуудад байсан боловч гэрэл гэгээтэй, өнгөлөг байсан юм. Бид гэр бүлийн цомгоо дуртайяа үзэж, өвөг дээдсийнхээ хөргийг хүндэтгэлтэй хадгалдаг байв. -Бидний үед номыг хог руу хаядаггүй байв, ном авахын тулд урт дараалалд зогсоод дараа нь шунахайран уншдаг байсан юм.
-Бид хувийн амьдралаа бусдын өмнө гаргаж тавиж байсангүй. Та бүхний адил Инстаграм дээр амьдралаа гайхуулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гэр бүлийнхээ нyyцыг дэлгэж, бусдын амьдралыг ийм онгодтойгоор хэлэлцэж байгаагүй юм.
– Бид бол өвөрмөц бөгөөд бусдыг ойлгодог үеийнхэн, бид эцэг эхийнхээ үгийг сонсдог сүүлчийн үеийнхэн билээ. Үүнээс гадна бид хүүхдүүдээ сонсдог анхны бөгөөд эцсийн үеийнхэн ч байж мэднэ.
Одоо хүү минь би чамаас асууя! – Залбирал нь хyyрмаг – Өpөвдөх сэтгэлгүй нь үгүйрсэн – Нэр төрөөс илүү эрх ямбанд шунасан,
– Ичих нүүр эмээх сэтгэл үгүй – Даруу занг гээж давилуун занд автсан – Ном уншдаггүй хүн гүн сэтгэдэггүй мэргэдүүдтэй, дүнгүй оюутнууд дүр исгэгч дарга нартай танай үеийнхэн яаж амьдрах гэж байна?… гэвээ 🥺
– Дусал Мэдлэг