Луи, Роза хоёр өндөр настны асрамжийн газарт амьдардаг байв. Тэд хоёул бэлэвсэрсэн хүмүүс байлаа.
Нэг өдөр тэр хоёр оройн хоолондоо өөд өөдөөсөө хараад сууж байхдаа, Луи найз хөгшин рүүгээ байн байн урам зоригтой, эелдэг сайхан харц шидэлсээр суув.
Эцэст нь тэр жаахан зориг гарган ийн асуув: – Роза, чи надтай гэрлэх үү? Найз бүсгүй нь хэдэн хором анхааралтай бодсоныхоо эцэст ингэж хариулав: – Тийм ээ.Тэгье, би зөвшөөрч байна!
Тэдний энэ сайхан яриа хөөрөө нь оройн хоолны дараа ч бас үргэлжилж, эцэст нь тэд өрөө өрөөндөө орж унтцгаалаа. Маргааш өглөө нь Луи их л сандарч түгшсэн байдалтай сэрлээ.
“Тэр надад “тийм”, “үгүй” хоёрын алиныг нь хэллээ дээ, байз?” Тэр одоо түүний юу гэж хэлснийг нь огт санасангүй. Яаж ч бодож үзээд, санасангүй. Ой санамж нь үнэхээр суларч мууджээ.
Луис сэтгэл догдлолдоо автан, утас руугаа очоод, Роза руу залгав.
Эхлээд тэр ой санамжийн асуудалтай байгаагаа тайлбарлаж, дараа нь өнгөрсөн шөнө зүгээр л гайхалтай байснаа гэж хэлээд, тэгээд түүнээс зориг гарган асуув.
– Тэгэхэд би чамаас надтай гэрлээч гэхэд, чи тэгье гэсэн үү, үгүй гэсэн үү?
– Тийм ээ! Би тэгье гэж хэлсэн”. Би үүнийг сонсоод маш их баярласан!
Луи одоо л нэг сэтгэл уужран, тайван амьсгалав.
Роза цааш үргэлжлүүлэн: – Өнөөдөр чамайг ингээд утсаар ярьсанд чинь би бас их баяртай байна, учир нь, би яг хэн нь надад гэрлэх санал тавьсныг огт санахгүй байсан юм…
Орчуулсан: Норзонгийн Энхбаяр