Г.Наранбаатар: – Ялагдаа юу? Зүгээр дээ. Арчаагүй ялагч байснаас энэрэнгүй ялагдагч байсан нь хамаагүй дээр.
– Хэл амны бай болоо юу? Зүгээр дээ. Бай томрох тусам оноход хялбар болдог. Амьдралд ахиц гарч, Амжилт тань томрох бүрт таныг онох сөрөг үгс нэмэгдэнэ. Өнгөрөөгөөд сурчих. Танд амар байх болно.
– Гологдсон, ганцаардсан мэдрэмж төрж байна уу? Зүгээр дээ та л ганцаараа энэ мэдрэмжийг авч байгаа юм биш. Үнэнийг хэлэхэд бүх хаад, хатад, удирдагчид, цэрэг эрс, дэлхийн түүхийг өөрчилсөн бүх хүмүүст энэ мэдрэмж төрж байсан харин тэд бууж өгөх сонголтыг хийгээгүй яг л тань шиг!
– Уурлах нь, уйлах нь, анхаарал хүсэх нь, тэр бүү хэл орилох нь ч буруу зүйл биш зүгээр дээ. Харин юу нь зүгээр биш гээч? бүгдийг нь дотроо хадгалах, өөрийгөө буруутгаж, бусад хүмүүсийн адил алдаа гаргасаныхаа төлөө өөрийгөө шийтгэх нь буруу. Хэнтэй ч ярилгүй, хамаг зовлонгоо өөртөө хадгалах нь зүгээр биш.
– Зүгээр биш байгаа нь ч зүгээр дээ. Хүнд хэцүү цаг үе нь яг л биеийн тамирын дасгал шиг. Дасгал хийж байх үедээ та ядарч, цуцаж хиймээргүй байсан ч дасгал хөдөлгөөн хийснээрээ маргааш нь та илүү хүчирхэг хүн болсон байдаг. Өнөөдөр таны туулж буй хүнд асуудлууд маргааш танд хэрэг болох сэтгэлийн тэнхээ болон асуудлыг шийдэх ур чадварыг тань хөгжүүлдэг.
– Их ярих тусам их дайсантай болно.
– Ямар ч хүнтэй ялгаварлалгүй хүн үүднээс хүндэтгэлтэй, хүнлэг, хүчирхэг, бүрэн анхаарал хандуулан харьц. Энэ бол харизм
– Аливаа ажлыг бусдад харагдах гэж эсвэл ял болгож бүү хүлээн ав. Чамд ч амар байх болно. Хүн хараагүй байсан ч тултал нь ажлаа хий, суралц that’s what loyalty is
– Хэзээ ч, хэнийг ч хэн нэгэнд энэ хүн сайн хүн, мундаг хүн гэж батлан дааж бүү танилцуул! Сэтгэл гаргаж байгааг нь ойлгож байна гэхдээ “just don’t” believe me!
– Тэр хангалттай тэнэг байж болно чи хангалттай ухаалаг байхад болно
– Сонссон, Уншсан, Харсан бүхэн чинь үнэн биш. Үргэлж давхар шалга, олон эх сурвалжтай бай
– Эхлээд өөртөө анхаар, хүндэл. Дараа нь бусдаас үүнийг хүс.
– Ойлгохгүй байна уу? Ойлгохгүй байх шийдвэр гаргасан байна уу? ялгаж сурах. Ойлгохгүй байх шийдвэр гаргасан хүнд тайлбар хийж цагаа дэмий бүү үр. Just a waste of time
– Азтай учраас амжилттай байдаггүй. Зүтгэлтэй учир…
– Сэтгэл хөдлөлөөр шийдвэр бүү гарга. Онцгойлон уурласан, ганцаардсан, цөхөрсөн үед!
– Бүгд л ингэдэг ш дээ, тэгдэг ш дээ гээд шалтаг гаргаад буруу зүйл дээр өөрийгөө зөвтгөөт байж болохгүй! Чи бол бүгд биш! Би яаж мэдэж байна гэж үү? Учир нь чи дуустал нь уншиж чадах хэмжээний залхуу хүн биш байлаа👍
Залуу дүү нартаа зориуллаа